Оросын Өвөр Байгалын хязгаарын археологчид малтлага хийж, Монгол эзэнт улсуудын нууцуудыг тайлж байна. Амур мужийн археологийн шинжилгээний ангийн гишүүд өнгөрсөн зунаас эхлэн Оросын төдийгүй Монголын нутаг дэвсгэрт малтлага хийжээ.
Эрдэмтэд XII зууны үеийн хэд хэдэн булш болон Өвөр Байгалын хязгаараас хятадын зоос, эмэгтэйчүүдийн гоёл чимэглэл, Монголын нутгаас Ляо эзэнт улсын эртний барилга байшингуудын туурийг илрүүлжээ. Өвөр Байгалын хязгаар бол Чингис хааны эзэнт улсын нэг хэсэг байсан билээ.
Чингис хааны хэрмийн үлэмж хэсэг энд байсан юм. Цагаан хэрэмтэй төстэй уг хэрэм их хааны эзэнт улсын хил хязгаарыг тогтоон зааглаж байсан байна. Түүнээс гадна Чингис хаан дайчин гавьяаг нь тэмдэглэн энэ нутгийг өөрийн ач хүү Есүхэй хаанд бэлэглэж байжээ.
Түүхчид Есүхэй хааны эзэлсэн газрыг Хирхириний балгас хэмээн нэрлэсэн юм. Хархорум дахь Өгөөдэй хааныхаас дутахааргүй маш гоёмсог тансаг Кондуйн ордон энд сүндэрлэн боссон билээ. Археологчид Окошки довонд малтлаг хийх явцдаа олон үеийн эртний булшийг илрүүлжээ.
«Булшуудын нэгийг нээхэд XIIзууны үед оршуулсан бололтой нэгэн язгууртан эмэгтэйн булш байсан. Бас гоёл чимэглэл, өөр хэд хэдэн эд хэрэгсэл хамт байсан” гэж шинжилгээний ангийн удирдагч, профессор Евгений Колвычев ярьсан байна. Өвөр Байгалын хязгаарын Окошки дов бол томоохон булш бөгөөд нийгмийн янз бүрийн давхрагын хүмүүсийг тэнд оршуулжээ.
“Мэдээж, монгол язгууртнуудыг оршуулсан газрыг сонирхсон. Эдгээр булш нь эртний оршуулгын ёслолын талаар маш сонирхолтой баримт мэдээлэл өгч байна. Жишээ нь бүх хүүхдийг мөн булшийн зүүн-өмнөд талд, насанд хүрэгчдийг хойд хэсэгт нь оршуулжээ.
Чингис хаан болон түүний ач хүү Есүхэй хааны төрөлт төрөгсдийг энд оршуулсан үгүйг судлаж мэдэх хэрэгтэй. Булшны ихэнхийг тонон дээрэмдсэн байсан нь судалгаанд саад болж магадгүй» гэж тэрбээр ярьсан байна. Монголчууд Өвөр Байгалын хязгаарт оршин сууж байсан хятад, эвен, тунгус, бахай, жүржэн гээд олон үндэстэн ястнаас маш их зүйлийг зээлдэн авсныг эртний эд хогшил нотлон харуулж байна.
Өвөр Байгалын хязгаар нь Амар, Лена, Енисей, Сэлэнгэ зэрэг хэд хэдэн томоохон мөрний сав газарт оршдог учраас олон соёл хоорондоо харилцаж байжээг “Түүнээс гадна орчин цагийн Өрнөд Европын эд хогшил монголчуудын ахуй амьдрал нэвтэрсэн байна. Хамгийн гол нь нүүдэлчид өөрийн гэсэн хоттой байсан бөгөөд өөрөөр хэлбэл суурин соёл төлөвшснийг нотлон харуулсан баримтууд олдсон” гэж Е.Ковычев тэмдэглэн хэлжээ.
«Нүүдэлчид нэг газраас нөгөөд хоол унд, малын бэлчээр хайн, шилжин нүүж байсан учир суурин соёл иргэншилтэй байгаагүй гэж үзсээр ирсэн юм. Гэвч сүүлийн үед хотын соёл иргэншлийн үлдэгдлийг олонтаа илрүүлсний дотор Хирхириний балгас орно. Монголчууд олзлогдсон цэргүүдээр байшин барилга бариулж байсан нь мэдээж юм.
Барилга барихдаа ихэвчлэн Хятад болон Алс Дорнодын ард түмний арга барил, загвараар барьжээ. Түүнчлэн ахуйн хэрэглээний зүйлс нь олон ард түмний соёл харилцан нэвтэрснийг тусган харуулсан байна. Сибирийн бүс нутгаас малтлага хийх явцад олдсон монголчуудын гоёл чимэглэлийн зүйлс, Хятадад хийсэн нүүрний толь, гаанс зэрэг нь үүнийг нотолно.
Археологичид түүнчлэн европчуудын ахуйн амьдралын нелооний ул мөрийг ч илрүүлжээ.
Өнгөрсөн зун эрдэмтэд мөн X-XI зууны үед Зүүн Азийн хамгийн хүчирхэг гүрэн байсан Ляо Кидаы (Хятан) улсыг судлах зорилгоор Монголын нутаг дэвсгэрт малтлага хийжээ. Эзэнт гүрний хил хязгаар нь Монголын төв, зүүн нутаг, Хятадын зүүн-хойд хэсгийг хамарч байсныг олон жилийн судалгааны явцад тодорхойлсон байна.
Оросын эрдэмтэд Монголын болон өөр хэд хэдэн улсын суддаачидтай хамтран ажиллажээ. Түүнээс гадна эртний эзэнт улсуудын нууцыг задлахыг Европын ба Япон эрдэмтэд оролцож байна. Монгол болон түүнтэй хил залгаа Оросын Өвөр Байгалыг археологийн хувьд тун сонирхолтой бүс нутаг хэмээн үздэг бөгөөд энэ бүс нутгаас хэтдээ олон сонирхолтой олдворууд олдоно гэж найдаж байгаа ажээ.
Ирэх онд археологчид Есүхэй хааны ордны тууринд малтлага хийх гом байна.
Д.Жаргал
Эх сурвалж: “Монцамэ”
Холбоотой мэдээ
Comments are closed.