antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 18, 2011 Comments are off

Монгол оронд нэгэн итали сайн эрд тохиолдсон адал явдал

нийтлэсэн Admin

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ өдрүүдэд Италид айлчилж байна. Айлчлалын хүрээнд хөдөө аж ахуйн салбар, ялангуяа ноос ноолуур, арьс шир, хүнс, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр яриа хэлэлцээ хийгдэх бөгөөд Монголоос 30 гаруй бизнесмэн дагалдан явсаныг хэвлэлүүд мэдээлжээ. Чухам хэн хэн дагалдан явсаныг хэвлэлүүд болоод албан ёсны эх сурвалжууд тоочсонгүй, гэхдээ тэдгээр бизнесмэний дотор яавч багтсан байх ёстой нэг хүний тухай цухас өгүүлсү. Итали хүн, дээр дурьдсан салбарт бизнес эрхэлдэг, Монголд жаалдаг “гар” учраас тэр.

90-ээд оны дундуур тартагтаа тулсан Монголын эрчим хүчний салбарт гадаадын зээл тусламжийг бараг тэр чигээр нь цутгаж байх үед чухам хэлбэл 1997 онд Европын нэг аварга компани Монголд хөл тавьсан нь Швейцарийн “ABB” групп байв. Нийслэлийн Дулааны III цахилгаан станцыг шинэчлэхэд зориулж Дэлхийн хөгжлийн банкнаас олгосон 30 гаруй сая долларын хөрөнгөөр ажил гүйцэтгэхээр эрх гардаж авсан этгээд нь чухам энэ компанийн Итали дахь салбар болох “ABB Sae Sadelmi” байсан юм. Төслийн менежер буюу уг ажлыг газар дээр нь удирдлагаар хангах хүнээр Швейцарийн компани 40 дөнгөж гараад байсан нэгэн итали эрийг томилсон нь Франко Лонтани гэгч байв. Уг төсөл дээр ажилласан пакистан, филлипин, бангладеш зэрэг Азийн голдуу олон хэлтний дунд соёлт Европоос ирсэн хүн бараг ганц байсан нь Ф.Лонтани байлаа. Москва зэрэг олон газар эрчим хүчний салбар өөд нь татсан итали эр Монголын нийслэлийн амин судасны цохилтыг сайжруулахаар ажилдаа ханцуй шамлан оржээ. Түүнтэй хамт ажиллахаар ирсэн пакистан макистанууд өндөр цалинтай төслийн ажлаа гялалзуулахын хамтаар, ирсэн зорилгоосоо тэс ондоо нэг ажлыг шургуу гүйцэтгэж эхэлсэн нь тухайн үед үүнийг бичигчийн анхаарлыг татсан юм, одоо ч хэнээгээ алдаад тоохоо байж дээ. Тэр нь Улаанбаатарын гайгүй царай зүстэй гэсэн хүүхнүүдээр зугаацах ажил байлаа. 90-ээд оны сүүл үеийн Монголын нийгэм бүхэлдээ шахуу ядуу байсан цаг. Эрчим хүчний төсөл дээр ажилладаг гадаадынхны өндөр цалингийн хэмжээг сонссон монгол хүн “худлаа байлгүй” гэж үнэнээсээ хэлдэг байсан тийм үе билээ. Өдөр алгасдаггүй зугаа цэнгээнийхээ төлбөрийг доллароор хийдэг пакистан, филлипин, бангладеш “ах нар”-т гоо монгол охид олдохгүй байхын зовлонгүй байсан тийм “аймаар” цаг. Нийслэлийн төв хэсэг буюу Урт цагааны зүүн үзүүр дэх “Эхлэл” хэмээх зочид буудал гэхэд л “ах нар”-ын цэнгээний нэг голомт байсан бөгөөд мөнгөө хуурч аваад зугатсан монгол охины хойноос чармай нүцгэн пакистан өвгөн хоолой мэдэн чарлаж гүйсэн гэхээс авахуулаад адал сонин өдий төдий явдлыг нь гэрчлэх хүмүүс одоо ч бий. Харин итали ах ажлын газрынхныхаа энэ цэнгээнд ямар оролцоотой байсныг гэрчлэх, тухайлбал зургийг нь аваад үлдсэн хүн байна гэхгүй.  Гэхдээ ямар ч байсан Улаанбаатарын нэг бус айлын гэрэл зургийн цомогт монхор хамартай итали ахтайгаа авахуулсан залуу монгол охидын зураг олон бий нь үнэн юм. Монголчуудтай, тэр дундаа идэр залуу насныхантай дотно найз нөхдийн харилцаатай байдаг тухай нь цахилгаан станцын төсөл дээр ажиллаж байсан монголчууд дээр дооргүй ярьдаг байсан нь бас үнэн юм. Гадаадаас олон арван сая доллароор зээл аваад манайхны түүнээр хийлгэж буй ажилд ч нүд хуурсан маапаан өдий төдий байдгийг мэргэжлийн хүмүүс нотлон ярьдаг байснаас хойш олон ч жил өнгөрч дээ. 1999 онд төслийн хугацаа дуусч цахилгаан станц цоо шинэ мотор шиг ажиллах болоод па, фи, ба ах нар нутаг буцав. Харин Франко ах харьсангүй. Газар дундын тэнгистээ очиж, гэр орноо эргэсэн нь ч мэдээж л байх.

2006 онд “Говь” компанийн хувьчлал болоход итали ах монголчуудын нүднээ дахин гарч ирэв. Италийн нэр бүхий гурван компани, Монголын “Булигаар” компанитай хамтран байгуулсан “Мон-Ит” консорциум хувьчлалд оролцох материалаа цаг баахан тулгуухан авчиртал ТӨХ өөдөөс нь үүдээ хаасан гэнэ. Консорциумын Итали талын менежер гэж зурагтаар гарсан хүн нь Ф.Лонтани байв. ТӨХ түүний заргыг хүлээж авсангүй, “Говь” япончуудад очив. Итали ахыг Улаанбаатарт яагаад гэнэт гараад ирэв гэтэл сайн эр угаасаа энд маньтайгаа, ажил нь ч ойрхон, зугаа цэнгээн нь ч дэргэд байсан юмсанжээ. Одоо ч тийм байгаа юм байна.

Ф.Лонтанийн удирддаг “Futura Group” компани нь өдгөө хөнгөн үйлдвэрлэл, барилга, уул уурхайн салбарт ажилладаг аж. 30-аад жилийн түүхтэй Монголын “Булигаар” хэмээх арьс ширний үйлдвэр, “Domus” хэмээх тансаг зэрэглэлийн орон сууцны барилгын, “Хавчуу Монгол” хэмээх алт,  жонш олборлолтын компаниуд, гутал мөн ноолуурын үйлдвэр энэ группт харъяалагддаг бололтой. Блогтоо бичсэнээр нь бол тэрбээр эхнэрээсээ салсан бөгөөд одоо Улаанбаатарт суурин амьдардаг ажээ. Ямар ч байсан түүний бизнес урагштай байгаа бололтой, хувийн амьдрал нь ч урьдын адил зугаатай байж мэдэх юм. Католик шашин шүтэж, блюз, жааз сонсож, гэрэл зураг, театрт шимтдэг энэ хүн Facebook дэх блогынхоо “сонирхол” гэсэн хэсэгт соёлтой газрын хүний шударгуу зангаар “хүүхнүүд” хэмээн өөрөө бичсэн учраас ингэж хэлж байна. “Найзууд“ гэсэн хэсэгт нь залуу сайхан монгол охид өч төчнөөнөөрөө зураг хөрөг, нэртэй устайгаа байгаа учраас ингэж хэлэв ээ. Товчхон хэлэхэд, “сайн эр”.

Швейцарийн аварга компани манай Монголд тээр жил нэг ийм сайн эрийг бэлэглэжээ. Тун хуучраагүй байгаа нэгэн мэдээг үзвэл дэлхийн эрчим хүч, автоматжуулалтын технологийн хамгийн аварга компанийн нэг “ABB” групп Оюу толгойн бүтээн байгуулалтад оролцохоор болоод байна. Байгаль орчинд хамгийн халгүйгээр одоо байгаа эрчим хүчний дамжуулах шугамыг сайжруулж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх 12 сая долларын өртөгтэй ажлын гүйцэтгэгчийг шалгаруулахаар “Оюу толгой” ХХК-иас зарласан тендерт Швейцарийн үндэстэн дамнасан энэ корпораци шалгарчээ. Оюутолгой дахь тэдний ажил урагштай байж өчнөөн сайхан бүтээн байгуулалтыг манайд үлдээх нь лав. Харин “хэнийг”… тэд энэ удаа бидэнд бэлэглэх бол?


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car