МАХН-ынхан өчигдөр “13.00 цагийн байдлаар Н.Энхбаярын бие эрс муудаж шокийн байдалд орлоо” гэсэн мэдээллийг өгсөн юм. Харин Клиникийн нэгдсэн II эмнэлгийн эмч нар түүний бие сайжирч байгаа, шаардлагатай эмчилгээг нь хийж байгааг дуулгав.
Үдээс хойш Н.Энхбаярын гэргий О.Цолмон, өмгөөлөгч О.Баасанхүү нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. О.Цолмон “Хүний эрх хуулиас ч дээгүүр байх ёстой. Гэтэл нөхрийг минь аймшигтайгаар тарчилгаж, хууль бусаар хорьж байгаад харамсч байна. Би нөхөртэйгээ уулзахдаа “Өлсгөлөнгөө зогсоогооч” гэж гуйсан. Шаардлагуудыг маань биелүүлтэл өлсгөлөнгөө зогсоохгүй” гэж байна лээ. Хүний эрхийг дээдлэх тухай олон хуулийн заалт байдаг ч нөхөрт маань үйлчлэхгүй байна. Хүний амь дээсэн дөрөөн дээр байхад эрх баригчид ямар ч арга хэмжээ авахгүй байна” гэсэн юм. Мөн зарим сэтгүүлч үнэнийг мэдээлэхгүй байгаад гомдолтой байгаагаа ч дуулгалаа.
Намынхаа даргыг суллатал өлсгөлөн зарлана гэж Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө цугласан тав, зургаан хүн ч сэтгүүлчдэд дургүйцлээ илэрхийлж байсан юм. Майхныхаа өмнө нэг сагс цэвэр ус тавьчихаад хуурай өлсгөлөн зарлаж байгаа тэд манай зурагчинг “Хэний захиалгаар яваа юм бэ, чи. Эндээс зайл” гэх мэтээр хөөсөн юм. Тэдний хэлж байгаагаар өчигдрийн байдлаар 14 хүн хуурай өлсгөлөн зарлаж байгаа аж. Тэд зөвшөөрлөө авч эмч нарын үзлэгт орсон гэцгээж байв. Тэмцэгчдийн нэг Н.Цэрэндорж “48 цаг өлсгөлөн зарлаж байна. Ярихад их зовиуртай байна. Ерөнхийлөгч байсан хүнийхээ төлөө ингэж л тэмцэхээс өөр гарц алга” гэв.
Мөн МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст байцаалт өгөхөөр очиход нь баривчлахыг завдсан гэх мэдээллийг МАХН-аас өгсөн. Харин хууль бус жагсаал цуглаан зохион байгуулсан гэх үндэслэлээр түүнийг өнөөдөр шүүх болсон талаар дуулгажээ.
Ц.ӨРНӨХ
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 11, 2012 10:04:48 am )
Erunhiilugchuu tesene shuu tegeed garch ireed zewuun nowsh naraas zaawal ushuuguu awaarai bugdiig ni shorond yawuulaarai, ter tusmaa hujaa huzuugui hunii tairdas fuck ig ter nudend huitei zaraitai Hurtz tai zug tam ruu ni ilgeerei, taniig buh mongolchuud demjij bgaa, zorigtoi bj yalna shuu
1 Comment