antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 11, 2012 7 comments

Нурсан барилгын нууц эзэн нь УИХ-ын гишүүн Х.Чойжилсүрэн байжээ

нийтлэсэн Admin

Нийслэлийн Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэр Нүхтийн аманд барьж буй амины орон сууцны барилгын ажил явагдаж байх үеэр нурсан. “Аранзал инвест” компанийн захирал О.Мэндсайханы захиалгаар баригдаж буй тус барилгын улмаас таван хүн бэртэж, нэг хүн нас барсан. Нурангид дарагдсан иргэдийн дөрөв нь нэг гэр бүлийн хүмүүс байжээ. Эх сурвалжийн мэдээлснээр эдгээр иргэдийг Увс аймгаас УИХ-ын гишүүн Х.Чойжилсүрэн ирүүлж ажиллуулж байжээ. Гол нь тухайн нурсан барилга Дархан цаазат газар баригдаад зогсохгүй холбогдох байгууллагаас зөвшөөрөл ч аваагүй байж. Хэдий уг барилга хувь хүний дур мэдэн барьсан сууц гэгдээд буй ч цаад эзэн нь УИХ-ын гишүүн Х.Чойжилсүрэн аж. Эрхэм гишүүн одоогоор энэ талаар нийтэд мэдээлэхийг хориглоод байгаа гэнэ.

Барилгын нуралтын шалтгааныг МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газраас шалгаж, дүгнэлт тогтоожээ. Холбогдох байгууллагын мэдээлснээр тухайн барилгын нурах болсон гол шалтгаан нь нойтон бетон зуурмаг доош гоожсон, хучилтын арматурууд нь ил гарсантай холбоотой аж. Нөгөөтэйгүүр бетон зуурмаг нь 70 хувийн бэхжилт авсны дараа дам нуруу, хучилтын хавтан цутгах угсралтын ажлын технологийг тавих ёстой зэрэг дүрмийг зөрчсөнөөс нуралт үүссэн байна. Мөн барилгын зураг төсөл улсын экспертизийн албаар хянагдаагүй, барилгын талбай дахь зураг төсөлд зохиогчид гарын үсэг зурж баталгаажуулаагүй байжээ. Барилгын угсралтын ажлыг гүйцэтгэж буй Т.Чойжилжав даамалтай барилгын бригад нь барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлгүй зэрэг нь тогтоогдсон. Цаашид барилгын нурсан хэсэг болон суурийг бүрэн буулгаж, зайлуулах шаардлагатай болжээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Н.ЧИМЭГ

logo-ubtimes


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (May 11, 2012 11:38:00 am )

    Burhani umnu ih l hugel uildej bgaa hun dee!!!

  • Anonymous (May 11, 2012 12:52:15 pm )

    hariutslaga hariutslaga hariutslagaa uhamsarla.

  • Anonymous (May 11, 2012 1:16:56 pm )

    Энэ Чойжилсүрэнгийн нүүрсний тээврийн компаний жолооч аваарт орж нас барж байсан шдээ. Нүгэлтэй хар дурак юм даа.

  • Anonymous (May 11, 2012 3:30:47 pm )

    ovoo muu luivarchindaa

  • Anonymous (May 11, 2012 3:59:24 pm )

    Хийх гэж байгаам бол олигтойхон юм хий чадахгүй бол боль. Үүнээс хойш буян үйлдэж амЬдар.

  • Anonymous (May 11, 2012 6:14:58 pm )

    Монголд болохгүй юм бологны эзэд,хууль зөрчигсөдын толгойлогч болгон саарал ордонд эрлэгдортойгоо өшөө цааш сүйдлэх бодолгоо боловсруулсаар.Эдгээр хүмүүсийг олон улсын хэлэлгээр дотоодын дайсан гэж нэрэлдэг.Ийм хүмүүс биднийг залаж уриалан дуудаж,үлгэрлэн дагуулагч гээд бодхоор мөн өрөвдөлтэй,эмэгнэлтэй байгаа биз

  • Anonymous (May 13, 2012 12:09:36 pm )

    hiisen hariutslagaas multarch garna gej baahan hyniig hahuuldaj bgaa bhdaa.iim hynd huuli yilchleesei

antalya rent a car