antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 11, 2012 10 comments

“Молотовын коктейль” буюу С.Баяр

нийтлэсэн Admin

Хаврын хаварт улс төрийн амьдрал буцалж эхэлдэг бичиг­дээгүй хууль бий.

Энэ хаврын ту­хайд сонгуулийн өмнөх гэд­гээ­рээ бүр ч ширүүхэн улс­төр­­жилтөөр дүүрэн байх нь то­дорхой байна. Харин улс төрийн амьдрал халуухан байгаа энэ өдрүүдэд долдугаар сарын 1-ний хэрэгтэй холбоотой асууд­­­лууд эргэн сөхөгдөж  эхэл­­­лээ. Долдугаар сарын 1-ний хэ­­­рэг өөрөө маш ээдрээтэй. Тэр ч утгаараа  учрыг  нь олох юм­сан  гэсэн хүмүүс олон бай­­на. Гэтэл учрыг нь олох үүрэг зөвхөн шүүхэд л байгаа. Өн­гөрсөн долоо хо­ногт АН-ын сэт­гүүлчидтэй уулз­­даг уламж­лалт 4:11 уулзал­тын үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин­гийн хий­­сэн мэдээллээр цагдаа­гийн экс дарга нар “Бид албан ту­шаалдаа хайнга хандсан байна. Хэ­рэв цагдаа хүн буудсан бай­вал бид хамаагүй шүү” гэ­сэн мэдүүлгийг өгчээ.

Энэ нь тэднийг албан ту­шаал­даа хайнга хандсан гэм буруутай гэсэн зүйл анги руу хэр­гийг оруулж зөвхөн хя­налт тавьж чадаагүй гэд­гээр цагаатгагдаад явчих хэмжээ­ний гарц. Насаараа шахам цаг­­­даа­гийн байгууллагад ажил­­­­ла­сан тэдгээр нөхдүүд өөрс­­­­дий­гөө яавал авч гарах  вэ гэдгийг тооцоолохгүй өчиг өгч чадахаа үүгээрээ ха­руул­л­аа. Харин тэдний энэ амиа бод­­сон мэдүүлэг доор нь үүрэг гүй­­цэтгэж байсан цагдаа­гийн до­лоон албан хаагч дар­­га на­рыг тушаалгүйгээр бүлэг­­лэн, өөрсдийн дураар хүн ал­­чих­сан гэдгээр цаазын тав­­цанд зогсох хэмжээний ял руу түлхэж буй хэрэг. Гэ­тэл нийг­мийн хэв журам са­хиу­лах үүргээ биелүүлсэн цаг­даа нар нөгөө талаас хүний эр­хэнд халдаад зогсохгүй амь  на­сыг нь хороосон хэрэгтэн болохгүйн эрхэнд “Бид тушаал биелүүлсэн. Хэн буу, сум та­раасан юм. Хэн биднийг энэ маршрутаар гараад үймээнийг  зогсоо гэсэн тушаал өгсөн юм. Энэ дарга нар шүү дээ. Яахаараа бид  сайн дураараа өөрсдөө  буу олоод хүн буудчихсан юм шиг болж байгаа юм”  хэмээн  хүн буудсан гэдгээ хүлээн зөв­шөөрсөн мэдүүлэг өгсөн аж.

Харин эндээс хамгийн ойл­гомж­гүй  бөгөөд хэрэг байдлыг хааш нь ч эргүүлж болохуйц нэг асуулт гарч ирж байгаа юм. Буу сум тараасан нь бууд гэсэн тушаал мөн үү гэж.  Дээрх асуултын хариулт ямар байхаас шалтгаалж долдугаар сарын 1-ний хэрэгт холбогдох цагдаагийн дарга нарын хувь заяа хаашаа эргэх вэ гэдэг нь тодорхой болох учиртай. Хэрэв буу сум тараасан нь бууд гэсэн тушаал биш  юм бол яагаад  Ерөн­хийлөгчийг онц байдал зар­­ласны дараа  тарааж байгаа юм. Хэрэв биш бол дөрвөн хүний амийг буудаж хөнөө­сөн цагдаа нар бүлэглэж, ямар ч тушаалгүйгээр гал нээ­сэн  болох нь үнэн үү. Хэрэв тийм бол цагдаагийн албан хааг­чид яагаад… гээд 2008 оны долдугаар сарын 1-ний хэ­рэгтэй холбоотой ар араасаа цув­рах ноцтой асуудлуудын эц­сийн цэгийг  шүүх хурал  хат­гаж,  үнэлэлт өгөх  үлдлээ. Өөрөөр хэлбэл,  М.Алтанхуяг, Д.Дор­лиг­жав прокурорын аль алиных нь үед бууг хэн та­­раасан. Сумыг нь  хаанаас ху­дал­даж авсан тухай нэгэнт  тодор­хой болчихсон байгаа. Тэгэ­хээр  буу сум тараасан нь нотлогдоогүй тухай биш, тушаа­лаар буудагдсан юм уу, үгүй юу гэд­гийг тодорхой болгохын тулд шүүх хурал хийх ёстой бо­лоод байгаа юм. Үүнийг тог­тоохыг тулд Монголын шүүх урьд өмнөхөөсөө илүү ажил­лаж эхэлж байгаа болов уу гэдэгт  найдаж байна.

Учир нь  Долдугаар сарын 1-ний хэрэгт  холбогдох цагдаагийн экс дарга нарыг шүүх хоёр дахь шатны шүүх хурлын үеэр тушаал өгөх магадлал бүхий албан ту­шаалт­нууд буюу  Н.Энхбаяр С.Баяр, Ц.Мөнх-Оргил, Д.Лүндээ­жан­цан гэх мэт тухайн үеийн ҮАБЗ-ийн гишүүдээс анх удаа гэрчийн мэдүүлэг ав­сан юм. Гэр­чийн мэдүүлэг авах­даа аль нэг дүүргийн шүүх хур­лын тан­химд биш Шүү­хийн шийд­вэр гүйцэтгэх 461 дү­гээр анги цаг­дах хорих төвд дуудаж хууль дүрмийн дагуу байцаасан нь эерэг үр  дагавар өгсөн байх  ч талтай. Гэхдээ тэдгээр  төрийн өндөр албан тушаалыг хашиж байсан хүмүүс “Би тушаал өг­сөн” гэж ганц үг ганхийгээгүй  нь бас л асуудал.

Учир нь тухайн үед Молотовын коктейлийн тухай ам нээж байсан С.Баяр гэрчийн мэдүүлэгтээ тэр та­лаар дурьдсан уу. С.Баяр яагаад  Молотовын коктейл гэд­гийг түрүүлж дуугарав. Молото­вын коктейль гэгч нь дэлхийн хоёр­дугаар дайны үед Монголд оруулж ирсэн өнгөгүй шингэн, тэсэрч дэлбэрэх бодис болох тухай ярьдаг юм билээ. Хэрэв  2008 оны долдугаар сарын 1-ний  үймээн самууны үеэр энэ бо­дисыг хэрэглэсэн бол хаа­наас оруулж ирсэн  бэ гэдэг нь мөн л хардалт дагуулж байгаа юм. Хэрэв энэ  талаар  гэрч то­дорхой хэлэх юм бол асуудал улам бүр тодорхой болох учир­тай. Тиймээс тухайн үеийн ҮАБЗ-ийн гишүүд төрийн хүний зан­гараг гаргаж болсон бүх явдлыг үнэнээр нь хэлж шүүх ажил­лагаанд  дэм болохгүй бол цаашид юу болохыг хэн ч тааш­гүй  биз ээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Anonymous (April 11, 2012 10:44:57 am )

    МАН ИЙН АЛУУРЧАД ЗАСАГИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХИЙН ТӨЛӨӨ 5 ХҮНИЙГ БУУДАН
    ХОРООЛГОЖ ОЛОН ИРГЭНИЙГ ХЭЛМЭГДҮҮЛЭН ХОХИРООЖ ЦАГДАА НАРИЙГ ГЭМТЭЭЖ БЭРТЭЭЖ
    ХЭРЭГТЭН БОЛГОЖ ӨӨРӨСДӨӨН ЗҮГЭЭР ӨНГӨРХИЙГ ЗҮҮЛ БҮРЭЭР ОРОЛДОЖ БАЙГАА НЬ ӨДӨРӨӨС ӨДӨРӨТ ТОДОРХОЙ БОЛОЖ БАЙНА ЭНЭ ХЭРЭГИЙН ШҮҮХ ХУРАЛИЙГ ОЛОНД НЭЭЛТЭЙ АРД ТҮМЭН ГЭРТЭЭН СУУГААД ҮЗНЭ БОЛХООР ХИЙХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА
    ХУРАНДАА НАРТ ИХ НО БИ ТЭД ТУШААЛ ӨГСӨН ХҮНЭЭН МЭДЭЖ БАЙГАА ЗОРУУДААР НУУЖ
    ЗӨВХӨН АЛБАН ТУШААЛДААН ХАНГ ХАНДСАН ХЭМЭЭН ЯЛЛАГДАЖ ӨРШӨӨЛӨӨР ОРСОН ХЭМЭЭН СУЛЛАГДАХ САНАА БАЙНА ХЭРВЭЭ ЭНГЭВЭЛ ЖЭРИЙН ҮҮРГЭЭН ГҮҮЦЭТГЭЖ ЯВСАН ЦАГДАА
    ТУШААЛГҮЙГЭЭР БҮЛЭГЛЭН ХҮН АЛСАН БОЛНО ЭНЭ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ЭНЭ ҮҮЛ АЖИЛГААНД ОРОЛЦСОН ЦАГДАА НАР ОДОО ҮНЭНИЙГ ХЭЛЭЖ ДУУГАРЧ ӨӨРӨСДИЙН АМЬ НАСААН ХАМГААЛАХ ХЭРЭГТЭЙ АРД ТҮМЭНЧ ЭНЭ ЦАГДАА НАРААН ХАМГААЛАН ҮГЭЭН ХЭЛЭХ ХЭРЭГТЭЙ
    ЛУЙВАРЧАД ТЭДЭНИЙ ГАР ХӨЛ БОЛСОН ХУРАНДАА НАР ЦАГДАА НАРИЙГ ЗОЛООСЛОХ ГЭЖ БАЙНА

  • Anonymous (April 11, 2012 10:47:50 am )

    ЦАГДААГИЙН ТЭМДЭГЛЭЛ ҮНХЭЭР ҮНЭН БАРИМТ БАЙЖ ЭНЭ ЦАГДАА ЖЭРИЙН ЦАГДАА НАРТ
    ҮНЭНИЙГ ДЭЛЭГСЭНЭЭР ИХ ТУС БОЛЖЭЭ

  • Anonymous (April 11, 2012 10:53:25 am )

    МОЛОТОВЫН КОКТЕЙЛ ОХУ ЭСЯ БАЯР ГУРАВ ИХЭР ТӨРСӨН АХ ДҮҮ АЛУУРЧИД

  • Anonymous (April 11, 2012 11:22:56 am )

    ELBEGDORJ.SOSORBARAM 2 HIILEGSEN YUM BISHUU EHLEJ UURSUDUU JAGSAAD TER HOOROND SHATAH SHINGEN ZUUJ IREED UIL YAVDAL URNUSUN YUM BAINA

  • Anonymous (April 11, 2012 11:31:25 am )

    zaa teneg yumuu? ovoo bosgoogui bol shaazgai suuhuu? songuuli budliulaagui bol humuus jagsahuu? odriin jagsaal duusaad shono n buudsan n hen be? bod l doo teneg ard tumnee bitgii huur l daa!aliin bolgon hulgaich aluurchdad buuj ogoh yum! zorig uhsen elbegdorj alsan 5n hun buudlaa elbegdorj buudsan mahnii une osloo elbegdorj osgoson gj yrih n zov yumuu? ta nar enhbayar bj bhd hezee muulj blaa bugdeeree chichreed l bj bsn biz de?muu 2 nuurtei tenegyydee?er n eruul uhaantai bgaarai!zorig uhsenees ehelsen ene allaga 5huniig buudsantai holbootoi gj bi bodoj bna!buh yumand holbogdoj bgaa man namiinhan bugded n buruugui boloh gj zutgeed bgaa uchir n yu yum be? sain bodoh l heregtei!hervee bat uul elbegdorj 2 buruutai bsn bol ali hediin avaachaad tsaazaar avchiksan bgaa!tegeheer tiim bish l bhgui yu?

  • Anonymous (April 11, 2012 12:28:30 pm )

    Hujaa elbegee-ees salahgui bol ch mongol ch suirlee dee

  • Anonymous (April 11, 2012 2:57:02 pm )

    orosin gar khol s bayr tyshaalin bayr gartsaagvi ogsoon

  • Anonymous (April 11, 2012 4:15:57 pm )

    ene bolj baigaa heregt zuubhun elbegdorj holbootoi gej bi uuriinhuu bodloor helj bna.yagaad gebel elbegee anh huch absan yed ehleed zorigiig alsan odoogiin turiin terguun elbegdorj baina.7-r sarin 1d bolson aimshgiin heregt bas holbootoi gej bodoj bna.tiim uchiraas erungiilugch tub halh hun boloh heregtei bna enhebayriig erunhilugch bolgoh uu esbel uur ardtumniig hagaralgui,manai mongol ulsiig hamgalj,mongol ulsiin hugjiliin tuluu ajil hiideg huniig songoh heregtei bna. unhiin muu sanaatai elbegdorjiig zailuulah heregtei bna.bag yastan elbegdorgiig zailuulahgoi bol mongol uls hujaagiin gart orood uguy bolon gesen ug tiim uchraas turiin terguun tub halh hun baih yostoi ard tumin mini ee odoo uarah tsag irlee hamtdaa eh oroni tuluu eb negdeltei ajilya

  • Anonymous (April 11, 2012 5:06:40 pm )

    Nudend huiten hunii 1-rt

  • Anonymous (April 11, 2012 9:33:06 pm )

    ardchilsan namiinhnii Zorigiig alsan heregiig sohoj tabih hertei

antalya rent a car