Есдүгээр ангидаа анхны шүлгээ бичиж байсан сэтгүүлч Р.Энхтуяа буюу Эмүжинг яруу найрагч О.Дашбалбар үнэлэн тоож яруу найрагт уруу татсан төдийгүй тун удалгүй их найрагчийн хамгийн анхны шавь болсон гэдэг. Сургуулиа төгсмөгцөө “Өнөөдөр” сониноос ажлын гараагаа эхэлсэн Эмүжин Монголын анхны казинод зав чөлөөгөөрөө ажиллаж байсан гэнэ. Сонины ажлынхаа хажуугаар казинод диллер хийж, тухайн үедээ хамгийн өндөрч тооцогдох 600 ногооны цалин авдаг байсан гэнэ. Сэтгүүл зүйн тогоонд анх хөл тавьж, анхны номоо гарган олны анхаарлын төвд орж ирсэн тэрээр тайзан дээр гардаггүй, “Болор цом”-д ордоггүй этгээд зантай нэгэн. Өөрийн нүцгэн шахам зургаар номоо чимэж, өөрийн дуу хоолойгоор эротик шүлгүүдээ уншиж байсан нь түүний зоригийг илтгэсэн гэлтэй. Хувийн амьдралаа ихэд нууцалдаг найрагч маань анхны нөхрийнхөө талаар дурсдаггүй бөгөөд тэд нэг хүүтэй салж байсан бол арав гаруй жилийн дараа төрүүлсэн бага хүүгийнх нь аав гэж чухам ямар хүн байдаг нь бас л нууц хэвээр. Эмүжин “emujin.mn” сайтыг нээсэн төдийгүй түүний том хүү нь санаачлан хөтлөн авч явдаг гэнэ.
Shock.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.