МУСТА дуучин Д.Намсрайноров бага байхын барилдах сонирхолтой хүүхэд байсан бөгөөд бөх болохыг хүсдэг байснаас биш дуучин болно гэж төсөөлж ч байгаагүй гэдэг. Хүссэн мэргэжлээ сонгон бөхийн дэвжээг хотойлгох омогшил нь тодорхой шалтгааны улмаас бүтэлгүйтсэн гэдэг. Дунд сургуулиа төгсөөд малчин болохоор төлөвлөж байсан тэрээр нууцлагдмал авъяасаа гаргаж дуучин болохоор СУИС-ийг зорьсон аж. Дуртайдаа биш дуулж чаддаг болохоороо л дуулдаг хэмээн ярьдаг залуу уран бүтээлч ээжийгээ дуурайсан өтгөн хөмсөгөөрөө олны анхаарлыг их татдаг. Магадгүй дуучин биш бөх болсон бол тэрээр өнөөдрийнхөөс илүү амжилттай байхыг үгүйсгэх аргагүй л юм.
Shock.mn Д.Цэлмэг
Холбоотой мэдээ
Comments are closed.