antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 3, 2012 2 comments

Хүүхдийн паркт нохой хүн рүү дайрчээ

нийтлэсэн Admin

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн ажилчид үйлчлүүлэгчид рүү нь дайрч, хазаад байгаа цагаан халтар нохойг барих гээд чадахгүй хэцүүдэж байна. Хэргийн эзэн болох цагаан халтар нохой өдрийн цагаар зугаалж яваа иргэд рүү дайрч, бага насны хүүхдийг хазаж, гэмтээх болжээ. Нохойд хазуулсан гэх иргэдийн тоо гурав болоод байгаа юм байна. Өнгөрсөн амралтын өдөр гэхэд иргэн Ч хүүхдээ тоглуулаад явж байтал нөгөө нохой гэнэтхэн дайрч, зүүн хөлийнх нь булчинг хазжээ. Иргэн Ч тус газрын ажилчдад энэ тухайгаа хэлтэл “Бид хөөгөөд явахгүй сар гаруй болж байна. Тэгсэн хэрнээ хүн рүү ноцоод байх юм. Нийслэлийн хот тохижилтын газрын Золбин нохой, муур устгалын газарт хүсэлт гаргаад байгаа. Та хурдхан эмнэлэгт очиж үзүүлсэн нь дээр байх” гэжээ.

Өнгөрсөн долоо хоногт тус газрын хашаагаар арван настай М аав, ээжээсээ хол явж байхад нь мөн л дайрч, баруун гарынх нь хэд хэдэн газар хазсан байна. Нохойд хазуулсан хүү 300 гаруй мянган төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн гэнэ. Ингээд Үндэсний соёл амралтын хүрээлэн рүү очлоо. Тус газрын ажилчид энд тэндгүй явж байна лээ. Гэхдээ үйлчлүүлэгчид цөөн байлаа. Нөгөө хэргийн эзэн нохой тус газрын хашаанд хэвтэж байлаа. Хамгаалалтын ажилчид наанаас нь чулуу шидэхээр зугтаж байгаад эргэж хараад зогсчих аж. Бүр өөдөөс нь хуцах юм.

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн ажилчид “Энэ муу ингээд байгаа байхгүй юу. Хөөгөөд ерөөсеө явахгүй. Тэгээд хүн рүү чимээгүй гэтэж дайраад байх юм. Нохой, муур устгадаг хүмүүс манай ажлын нээлт болохоос өмнө ирээд буудаж чадаагүй. Буутай хүн харангуутаа л зугтаагаад алга болсон. Тэгээд араас нь хөөсөн чинь энүүхэн хойно байдаг барилга руу ороод алга болчихсон. Тэгээд яаж ч чадаагүй явцгаасан. Бид энэ нохойноос болоод өдөржин амралтгүй ажиллаж байна. Бага насны хүүхэд рүү гэнэтхэн дайрах байх гэж бодоод өдөржин л нохойг харуулдаж байна. Хашааны хаанаас ч хамаагүй ороод ирж байгаа болохоор яаж ч чадахгүй юм. Бүх аргаа хэрэглээд ч барьж чадахгүй байна” гэв.

ХҮҮХДЭЭ ТОГЛУУЛААД ЯВЖ БАЙСАН ЧИНЬ ГЭНЭТ НОХОЙ ДАЙРСАН

Тус нохойд хазуулсан иргэн Ч-тэй утсаар холбогдож цөөн асуултад хариулт авлаа.

-Та яаж яваад нохойд хазуулчихав аа?

-Хүүхдээ тоглуулаад явж байсан чинь гэнэтхэн нэг нохой хүрч ирээд л хазчихсан. Тэгээд тус хүрээлэнгийн эмчид хандах гэсэн эмч байхгүй юм билээ. Уг нь бол хүүхдийн паркт эмч байх ёстой.

-Танаас дайрсан уу. Таны хөл зүгээр үү?

-Мэдэхгүй байна. Ямар ч байсан хүүхэд тоглодог газарт хүн рүү дайрдаг нохой байж болохгүй. Тус газрынхан үүнийг мэдэж байгаа байх. Эмнэлэгт очиж хөлдөө боолт хийлгүүлсэн. Одоо өвчин орчихоод хэцүүхэн л байна гэв.

Үндэсний соёл амралтын хүрээлэнгээр үйлчлүүлж байгаа иргэд рүү гэнэт нохой цайрч, бага насны хүүхэд хазаж магадгуйг анхааруулж байна.

Э.БААТАР


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (April 04, 2012 2:17:28 pm )

    ӨӨӨӨӨӨӨ ямар тээглэсэн юм бэ,Одоо яана вэ?

  • Anonymous (April 16, 2012 3:35:32 pm )

    At last some ratinaiolty in our little debate.

antalya rent a car