antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 3, 2012 39 comments

О.Магнай: Улс төрийн золиос болохгүй гэвэл буудах тушаал өгсөн даргыгаа хэлэх хэрэгтэй

нийтлэсэн Admin

-ТЭД ТӨРД БИШ УЛС ТӨРИЙН НАМД ҮЙЛЧИЛСЭН ХҮМҮҮС. ТУХАЙН ӨДӨР МОНГОЛ ТӨР РҮҮ ХЭН Ч ДАЙРААГҮЙ-

“Иргэний хөдөлгөөн”-ий удирдагч О.Магнайтай ярилцлаа.

-Хурандаа нарыг шүүх хурлын эргэнд тойронд олон үйл явдал өрнөж өнгөрлөө. Цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгдэгч дүүргийн эмнэлэгт хэвтэж болдог. Өмгөөлөгч нь гэнэт ажил хаяж болдог зэрэг шүүх хурлыг хийлгэхгүй байх олон аргыг иргэд мэдэж авах шиг боллоо. Энэ талаар таны байр суурь юу байна вэ?

-Би хувьдаа өмгөөллийн стратеги нь юм болов уу л гэж харж байгаа. Шүүхээс ямар нэгэн шийдвэр гаргуулалгүйгээр уяж байгаад сонгууль руу оруулахыг хүсэж байгаа юм байлгүй дээ. Улс төржүүлж байгаад замхраадаг хэлбэр гэх юм уу даа.

-Жагсаал, цуглааныг эхлүүлсэн О.Магнай, Ж.Батзандан нарт ял оноох ёстой гэсэн мессежийг нийгэмд тараах боллоо. Үзэл бодлоо илэрхийлж жагсч болохоо больчихсон юм уу?

-Ер нь үйл явдлыг агуулгаар нь харвал сонгуулийг луйвардсан гэмт үйлдэл, үүнийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглаан, түүний араас галт зэвсэг хэрэглэж хүний амь насыг хохироосон явдал гэсэн гурван тусдаа асуудал юм. Жагсаал цуглаан хийх бол Үндсэн хуулиар олгогдсон эрх. Харин сонгууль луйвардах, хүн буудах гэдэг гэмт хэрэг шүү дээ. Тэгэхээр бүгдийг нь нэг шуудайнд хийгээд голоос нь хуурай мултрахыг оролдох нь явуургүй арга л даа. Орой бүр телевизээр төлбөртэй нэвтрүүлгүүд гаргаж байна. Хэний ямар мөнгөөр хэн гаргаад байгаа нь ч тодорхой л доо. Нөгөө “юун гуя вэ” гэдэг онигоо шиг л юм болж байх шиг байна. Ж.Батзандангийн хувьд бол Магнай гэдэг нэртэй хоршоо үг шахуу болчихсон. Үнэндээ харин ч хамгийн их хэлмэгдсэн хүн. Цуглаан дээр очиж үг хэлчихээд явсан 20 гаруй хүний л нэг шүү дээ.

-Иргэд жагсч, үзэл бодлоо илэрхийлж болно. Харин жагссан иргэдээ хөөгөөд буудах эрх бий юү гэдэгт нь асуудал байгаа юм биш үү?

-Яг үнэн, хэрэв тэр өдөр буудуулж амь насаа алдсан хүмүүсийн тухай сонсоход өдрийн болсон жагсаал цуглаанд огт хамаагүй иргэд байсныг сайн анхаарах ёстой болов уу. Тэр тусмаа хөөж буудна гэдэг бол байж боломгүй зүйл. Байлдааны зэвсгийг дайсны эсрэг л хэрэглэдгээс иргэдийн эсрэг хэзээ ч хэрэглэх ёсгүй.

-Та нарыг үзэл бодлоо илэрхийлж жагссан гэж дахин шалгалаа гэхэд ямар үндэслэлээр буруутгах юм бол?

-Луйвартай болсон сонгуулийг эсэргүүцсэн гэж буруутгахгүй юм бол өөр юугаар буруутгахав дээ. Тэгээд ч цагдаа намайг хангалттай шалгасан терроризмаас эхлээд нийтийг хамарсан эмх замбараагүй байдал зохион байгуулсан гэх мэт 34 зүйл ангиар шалгаад юм олоогүй л дээ.

-Ж.Батзандан, О.Магнай нарыг ч, хурандаа нарыг ч Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан. Гэтэл хурандаа нарын хэргийг сэргээн шалгаж байгаа нь өрөөсгөл гэх тайлбарыг ар гэрийнхэн нь өгч байгаа. Та өршөөгдсөн үү. Ялгаа нь юу байна вэ?

-Ар гэрийнхний хэлсэн зүйл дээр би хариу өгех нь ёс зүй талаасаа дэмий болов уу. Хүн буудуулсан нь үнэн бол хариуцлага гэж байх ёстой.

-Таны хувьд жагсч, цугласан гэх үндэслэлээр дахин шалгуулахад бэлэн байна уу?

-Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд надад 13-14 удаа эрүүгийн хэрэг үүсгэж байсан юм. Ямар зүйл ангиараа шалгах нь өнөөдөр ч нээлттэй байгаа. Миний хувьд хуулиар олгогдсон болон өөр хэн нэгний хамгаалалт байдаггүй, ардын л хүүхэд шүү дээ.

-Та нарыг эхлүүлсэн жагсаалаа орхиод явсан. Жагсагчдаа хянаж чадаагүй гэж буруутгадаг. Та эхлүүлсэн жагсаалаа зөв зохион байгуулж чадсангүй юу?

-Жагсаал цуглааныг үймээн болгон хувиргаж, сонгуулийнхаа луйврыг хууль ёсны болгосон нөхдүүд наад асуултад чинь хариулбал зөв болов уу. Бид тухайн үед 16.00 цагийн үед жагсаалыг дууссаныг зарлаж, Сүхбаатарын талбай руу хөдөлсөн юм. Тэгсэн хэдий ч нэгэнт эхэлсэн үймээнийг зогсоохын тулд өөрсдөөс шалтгаалах бүхнийг хийсэн.

-“Долдугаар сарын 1”-ний гэх хэргээр хэдэн зуун залууг хорьж шалгасан. Таныг ч цагдан хорьж байсан. Харин хурандаа нарт цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах төдийд цагдааг төрийн эсрэг босгох дөхлөө. Цагдаа, иргэн хоёрын ялгаа нь юу байна вэ?

-Хууль хүн бүхэнд нэг байна гэдэг зарчим бол шударга ёсны суурь зарчим л даа. Тэрнээс дарга нарт нэг өөрөөр, ардын хүүхдүүдэд нэг өөрөөр үйлчлэх ёсгүй.

-Хурандаа нар хоригдоно гэхээс цус харвачих шахаж, сэхээнд хүртэл орлоо. Тэгэхээр шорон гэдэг хүн тэсэхийн аргагүй газар юм биш үү. “Долдугаар сарын 1”-ний гэх хэргээр хоригдсон олон иргэний нэг учраас танаас асуугаад байгаа юм.

-Ер нь цагдаа болохоосоо өмнө тэр шорондоо ядаж долоо хонодог болмоор санагддаг. Тэгвэл манай цагдаа нар иргэдийг шорон руу ачихдаа бас нэг юм боддог болох байх. Шорон ямар л сайхан байв гэж дээ.

-Цагдаагийн байгууллагын алба хаагчид болон ар гэрийнхэн нь Онц байдал зарласнаас хойших асуудлыг төр хариуцах ёстой гэх юм. Тэр нь тухайн үед Онц байдал зарласан Еронхийлөгч, штабыг нь удирдсан Хууль зүй, дотоод хэргийн сайд, Ерөнхий сайд нар гэсэн үг үү?

-Сайнжаргал гэж этгээдийн ярилцлага дээр ийм өгүүлбэр байсныг харсан. Тэд төрд биш улс төрийн намд үйлчилсэн хүмүүс. Тухайн өдөр монгол төр рүү хэн ч дайраагүй. Ард түмний сонголтыг луйвардсан мафийн бүлэглэлийг эсэргүүцэж жагссан юм. МАХН-ын байрны өмнөх төрийн далбаандаа ч гар хүрээгүй юм шүү, Монголын ард түмэн.

-Хэрвээ төр хариуцах ёстой гэж үзэж байгаа бол энэ тухайгаа шүүх хурлаар ороод хэлэхээс юунд тэгтлээ айгаад байгаа юм бол. Цагдаагийн байгууллага МАН-ын хэлтэс шиг ажилладаг болчихсон юм уу?

-Тухайн өдөр ЦЕГ-ын хэвлэлийн алба бол МАХН-ын хэвлэлийн алба шиг л ажилласан. Намайг яаж гүтгэж байсныг олон хүн мартаагүй байх. Муу эр дайнд хөөрөхийн үлгэрээр баахан худлаа үнэн юм ярьсан. Дараа нь ичсэн хүн, хүн алдгаар ардын хүүхдүүдийг шорон руу ачсан шүү дээ.

-Хурандаа нар Онц байдлын бүсэд олон хүн явж байсан. Тас хар машинтай хүн иргэдийг хөөж буудсаныг яагаад шалгахгүй байгаа юм бэ гэдгийг асууж байгаа. Цагдаагаас өөр хүн буудах боломж, нөхцөл байсан болов уу?

Прокурорын  байгууллагаас гаргасан мэдэгдлээр цагдаа буудсан гэдэг нь тогтоогдсон гэж ойлгосон. Буудуулаад амьд гарсан гэрчүүд ч мөн нотолж байгаа юм билээ. Би энэ дээр нэмж тайлбар хийх нь илүүц биз дээ.

-Хурандаа нар ердөө л улс төрийн золиос болж байна гэх юм. Заавар, чиглэл өгсөн улс төрийн хүчин, хэн нэгнийг ил болгочихвол ялгүй үлдэх юм биш үү?

-Улс төрийн золиос болохгүй гэж бодож байвал тэр буудах тушаал өгсөн даргыгаа л хэлэх хэрэгтэй. Хэний ч тушаал зааваргүйгээр байлдааны буу, сум тараагдаад тэрүүгээр нь хүн буудчихна гэж лав байхгүй биз. Эсвэл жирийн цагдаа нараа сайн дураараа хүн буудсан гэх гээд байгаа юм уу. Тодорхой хэлэх хэрэгтэй.

-Цагдааг удирддагаараа С.Баяр, Онц байдлын штабыг даргалснаараа Ц.Мөнх-Оргил, Онц байдал зарлаж 194 тоот тушаал гаргаснаараа Н.Энхбаяр буруутай гэцгээж байна. Та тэдний талаар юу хэлэх вэ?

-Миний ойлгож байгаагаар Ерөнхийлөгч онц байдал зарласан нь хүн буудах шалтгаан болох ёсгүй. Тэр зарлиг дээр нь ч иргэдийн аюулгүй байдлыг хангах талаар тусгаснаас хүн хөөж буудах асуудал байгаагүй.

-Н.Энхбаяр, С.Баяр, Ц.Мөнх-Оргил нар гэрчээр оролцохоо мэдэгдэж гарын үсэг зурлаа. Тэдний мэдүүлгээс тушаал өгсөн хүн ил болох магадлал бий болов уу?

-Би хариулж мэдэхгүй юм. Энэ хэрэг сонгууль бүхний өмнө сэдэрдэг улс төр л битгий болоосой гэж бодож байна.

-Энэ байдлаараа шүүх цагдаагийн хурандаа нарыг шүүх хурлаар оруулж чадахгүй юм биш үү?

-Харж л байя. Хэрэв дарга нар шүүх хурлаар орохгүй бол бусдыг шүүх нь өөрөө утгагүй зүйл болно. Тэгээд ч тэдгээр хүмүүсийг заавал яллах гээд байгаа юм байхгүй байх. Зөв бурууг нь л тогтоох гээд байна гэж би ойлгож байна.

-“Долдугаар сарын 1″ний гэх хэргээр хэдэн зуун залууст ял оноож байсан үеийн одоогийн хурандаа нарыг шүүх гэж оролцож байгаатай харьцуулаач?

-Хэний шидсэн чулуу юу оносныг тогтоолгүйгээр хэдэн зуун залууст өндөр ял оноосон шүү дээ. Тэр зарчмаар нь явбал тухайн үед буу барьж байсан бүхэнтэй хариуцлага ярьж болно. Цагдаа нар өнөөдрийг хүртэл тушаал биелүүлэхээс илүү хууль сахиулах үүрэгтэй хүмүүс гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Шүүхийн гадаа дүрэмт хувцастайгаа олуулаа очиж жагсаал хийхдээ хүртэл хууль сахиулах үүргээ умартаад бас нэг даргын тушаалаар л явж байгаа нь сургамж авахгүй байгаагийн илрэл.

-Ц.Нямдорж сайд манай сонинд ярилцлага өгсөн. Таныг Драгон төв дээр жагсаал зохион байгуулахдаа “Маргааш МАХН-ын байрыг газартай тэгшилнэ” гэж амлаад явсан гэж байна. Сайдынхаар та терроризм хийсэн юм биш үү?

-Терроризм гэдэг зүйл ангийн субьект нь алан хядах байгууллагуудын хар жагсаалтад орсон бүтцийн гишүүн байдаг юм. Өнөөдөр АНУ-аас гаргасан хар жагсаалтад Аль Каидагаас эхлээд 200 гаруй зэвсэгт бүлэглэл энэ жагсаалтад байгаа. Би тэдэнтэй ямар ч хамаагүй, бас холбоогүй. Ц.Нямдорж олон юм ярихаасаа өмнө түрээсийн байр, өндөр үнэтэй хаусынхаа талаар тайлбар хийх нь нийгмийн хүлээлт болоод байна. Бас дээрээс нь гадны тусгай албадтай холбоотой асуудал нь ч нэг тийшээ болоогүй байгааг сануулчихъя. Хамгийн шударга хүний царайг сүүлийн 20 жил үзүүллээ. Арваад жил Хууль Зүй, дотоод хэргийн сайд хийлээ. Салбараа бол бүрэн дампууруулсан, харин ар гэрээ нэлээн сайн өөд нь татсан юм шиг байна лээ.

-Бас терроризимд оролцсон хүн АН-ын гишүүнээр элсээд байгааг ойлгохгүй байна гэсэн утгатай зүйл ярьсан. Түүнийхээр АН гэмт хэрэгтнүүдийн орогнодог газар болсон гэх юм…

-Ардчилсан Намын дарга ойрын үед тайлбар хийх байлгүй дээ. Би юу хэлэхэв.

Ц.ӨРНӨХ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

39 Comments

  • Anonymous (April 03, 2012 9:23:18 am )

    ene zaluug harahaas durgui hurdeg. Neg l huiten zavaan

  • Anonymous (April 03, 2012 9:24:02 am )

    Магнай Батзандан нар зөв залуучууд дээрэлхүү цагдаагийн удирдлага тэдэн рүү нулимаад нулимаад барахгүй шүү МАЛУУДАА намын байр хамгаалж жагссан ард иргэд рүү байлдпааны сум хэрэглэж тэнэгтчихээд шүүхийн шийдвэр тоохгүй байгаа бол бүгдийг нь буудаж устга. Хөрөнгөлөг цагдаагийн ар гэрт нь хүрэлцэхүйц хөрөнгө мөнгө байгаа. СБД-ийн ЭМН-ийн дарга ҮНЭЭ Чимгээ гээч юу ПИЗДА чинь цагдааг хорьдог газар эмнэлэг юм уу? Ийм хүн эрүүл мэндийн салбарт ажиллаж болох уу?

  • Anonymous (April 03, 2012 9:24:28 am )

    магнай дэмждэг шуу наад новшнуудаа амар тайван битгий байлгаараа

  • Anonymous (April 03, 2012 9:29:27 am )

    яасан хуцдйг хулгайч вэ буудсаныг нь чи мэдээд байгаа бол чи буудсан юм биш үү хэргээр хүлээгээч хүзүүгүй хүүрээ

  • Anonymous (April 03, 2012 9:29:54 am )

    magnai chi gantsad baasaaraa togloj bsan biz dee chi er ni har mashintai buudsan sh de

  • Anonymous (April 03, 2012 9:30:47 am )

    ar geree sain ood ni tatsan egnee xa xa xarin chi l jagsaal tcuflaan xiix nereer ar geree ood ni tataad baigaa yum bishvv jagsaal tcuglaaniig mongoor xiij yabdag biz dee ta nariig xen medexgvi baisan yum be tegeed bas bid nar vimeen exlvvleegvi genee yaj xelj chadaj bainaa xamgiin gol buruutan ni baij zandangaa bas omoorchixjee ta 2-iin ard elbegee cheni xamgaalj baidag boloxoor arggagvi l dee tom duugarch baix shib tb-vvdeer zaxialgat nebtrvvleg gardag bolj gene shvv ter bol zaxialgat tolbortei nebtrvvlgvvd baish ard tvmnii sanaag ter chegeer ni l gargaj bna bolson bvx yabdliig venneer ni gargaj bna xarin chinii ene yarai cheni jinxene zaxialgat gedeg ni ilt bna asuuj baigaa setgvvlch uxaantai yum cheni cahmd vilchleed chinii tald asuultaa asuugaad bna shtee xen ch unshsan oiilgomjtoi bna daa bas ter sainjargal gej etgeed gechixjee ichsen xvn xvn alna gegcheer chi xarin sainjargal xurandaag vnen zzvil xelsniix ni toloo shvedndee ziuugaad baigaa yum shig l xaragdaj bna daa vnexeer durgvi cheni xvrch baigaa ni medegdeed bna ter xvn bol chinii derged xiisen bvteesen sain vils ixtei ard tvmniixee toloo amidralaa zoriulj yabaa xvn cham muu shig gudamjind mongoor hagsaal xiij oortoo ashigtai yum xiixiin tuld ard tvmniig ulandaa gishgedeg bolobsrolgvi xvn bish za vgee olj xutcaarai darbagaraa

  • Anonymous (April 03, 2012 9:31:06 am )

    ТУХАЙН ҮЕД ЦАГДААГИЙН ДАРГА НАР МОНГОЛ ТӨРИЙГ БИШ ЛУЙВАРЧАДИЙН БҮЛЭГЛЭЛ БОЛСОН ОДООГИЙН МАН ИЙГ ХАМГААЛАН ТӨРИЙН ЖЭНХЭН ЭЗЭН АРД ОЛОНИЙ ЗҮГ БУУ ШАГААЖ
    МАН ИЙН ЛУЙВАРЫН БҮЛЭГЛЭЛД ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХ БОЛОЛЦОО ОЛГОСОН
    ХУУЛЬ БУСААР ТӨРИЙН ЭРХ АВСАН ЛУЙВАРЧАД ОДОО МОНГОЛИЙН ГАЗАРИЙН БАЯЛАГИЙГ
    ХУДАЛДАЖ ХАГАРТАЛАА БАЯЖАЖ УУХ УС МАЛ ЭДЭХ ӨВӨС АМЬСГАЛАХ АГААРГҮЙ БОЛГОЖ
    ХОНГОР СУМААС ЭХЛЭЭД ХҮН МАЛ АМЬТАН ХОРЬДОН ҮХЭЖ АРД ТҮМЭН ЯДУУРЧ
    ЭХ ОРНООСООН ЗУГТАН ГАДААДАД ГАРАХ БОЛЛОО ҮҮНИЙГ БИД ХАРСААР СУУНА
    ИЙМ Л БОЛСОН

  • Anonymous (April 03, 2012 9:31:57 am )

    тиймээ намийн байр хамгаалж хүн буудсан та нар өчигдөр зурагтаар буудуулсан хумуусиин аав ээжийг харснуу нүд халтирмаар санагдаагуй юу эстөй өрөвдөмөөр байсан . өөрсдийнхөө оронд тавиад үзээч хумуусээ

  • Anonymous (April 03, 2012 9:35:07 am )

    tcagdaag ard tvmnee xooj buudsan gechixjee yasan xutcdag darbagar be chi xooj buudaj baixiig ni xarsan yum uu elbegeegee zandangaa omoorood vxex gej baix shib dee ta nar shig xoorondoo mongoor naimaaltcaj ard tvmniig xoxiroodog abilgachid xaa bnaa ta nar l gol zoxion baiguulagchid bas nairuulagchid biz dee

  • Anonymous (April 03, 2012 9:36:00 am )

    Магнай чи шүү . Бүү бууж өгөөрэй . Зоригтой бай .

  • Anonymous (April 03, 2012 9:36:17 am )

    ter 5 xvniig cheni elbegeegiin taliinxan buudsan yum shtee tegeed bulxaigaa nuux geed tcagdaag buruutan bolgox gej ulairch bna

  • Anonymous (April 03, 2012 9:41:27 am )

    таван хүний амиар их хоол идсэндээ ху нам хамаг баялгийг хувааж идээд газар нутгийг минь ухаж сэндийчээд тэр нүхэнд нь цөмийн хаягдал хийж булаад өөрсдөө гадаадад амьдраад бид нар эндээ үлдэнэ тийм биздээ энэ дэмжээд тэнэгтээд бгаа мангаруудаа хаана юутай хоцроод үлдэх гэж байгаагаа ойлгож бна уу

  • Anonymous (April 03, 2012 9:45:28 am )

    үнэхээр сэжгийн амьтан. харваас худлаа цариатай. чи больдоо тэнэг дурак магнай гуай.

  • Anonymous (April 03, 2012 9:46:43 am )

    Магнай манай нийгмийн өнөөгийн залуучуудын нэг л төлөөлөл. Нийгэмд болж байгаа сайн муу зүйлийг өөрийнхөөрөө харж, өөрийн үеийн залуусын санаа бодлыг илэрхийлж явдаг тийм л залуу гэж боддог. Шударга үнэний төлөө санаж бодож, нийгмээ сайн сайхан байлгая гэж бодож яваарай гэж захъя.

  • Anonymous (April 03, 2012 9:48:01 am )

    ТИЙМЭЭ БИД НАР ТЭГЖ Л ҮЛДЭНЭ. ТЭГЭЖ ҮЛДЭХГҮЙ Нь ТӨЛӨӨ ЖАГСААД ЦУГЛЛААД . ТЭМЦЭЭД 4 САЙХАН ЗАЛУУЧУУДАА АЛУУЛСАН ОДОО ХЭН Ч ЖАГСАЖ ЦУГЛАЖ ЧАДАХГУЙ . БАЯР АРД ТҮМХИЙ ХАНДИЙГ ТЭГЭЖ ДАРСАН ЮМ

  • Anonymous (April 03, 2012 9:51:02 am )

    МАГНАЙГ ДЭМЖИЖ БНА АМЖИЛТ

  • Anonymous (April 03, 2012 9:53:19 am )

    zov xeljee .xen tyshaal ogsoniig il gargax xeregtei . magnaig demjij bna aa

  • Anonymous (April 03, 2012 9:54:33 am )

    БАЯР ЧИ ХҮН БУУДУУЛСАН ЧИНИЙ ТЭР САЙРХААД БГАА ОХИДУУДИЙГ ЧИНь БУУДААД АЛЧИХВАЛ ЧИ ЯАХАВ УЙЛАХУУ АААН

  • Anonymous (April 03, 2012 9:54:52 am )

    uduuchihuud hundlunguus harj baisan yum shig yu bolood bnaa.chi bas uduusunuu heleh estoi.hed honog horigdood garch irehdee damnuurag deer alingaa aldsan yum garch irj bsan da

  • Anonymous (April 03, 2012 9:56:37 am )

    ЛУЙВАРЧАДИЙН ҮНЭН НҮҮР ЦАРАЙ ОДООЛ ХАРАГДАЖ ЭХЭЛЛЭЭ БАТТУЛГА НЯМДОРОЖ ХОЁРИЙН
    ХУЛГАЙЛСАН ЛУЙВАРДСАНАА ХЭВЛЭЛЭЭР ХАРИЛЦАН ИЛЧЭЛЭЖ БАЙГАА НЬ ЗОВХОН ЭНЭ ХОЁР ХҮНИЙ АСУУДАЛ БИШ ЭНЭ ТӨРД ШУРГАЛСАН ЛУЙВАРЧАДИЙН ХУЛГАЙЛАЖ ЛУЙВАРДАЖ
    ЭХ ОРОН ГАЗАР НУТАГААН ХУДАЛДАЖ БАЙГАА БА ХУУЛИЙГ ХУЛГАЙ ЛУЙВАРДААН ТОХИРУУЛАН
    ЗАСВАРЛАЖ УРДААС БЭЛТГЭЖ БАЙДАГИЙГ ХАРУУЛЖ БАЙНА ТӨРД ҮҮРЭЛСЭН ЛУЙВАРАН АЛУУРЧАД ЮУ ХИЙЖ БАЙДАГ НЬ ТОД ХАРАГДАЖ БАЙНА ЭНЭ БОЛ ДӨНГӨЖ ЗАХ НЬ
    ЦУХУЙЖ БАЙГАА ЮМ ЛУЙВАРЧАДИЙН ДУРААРААН ДУГАЖ БАЯЖАЖ АРД ТҮМЭН ЯДУУРЧ БАЙГААН
    ШАЛТГААН НЬ ЭНЭ ОДОО ИХ ХУРАЛД СУУГАА АРАЙ ШУДРАГ ГЭШҮҮД ДУУГРАХ ЦАГ ШҮҮ
    ГҮНДАЛАЙГААС БУСАД НЬ ДУУГАРААЧ С ОЮУН ТЭМҮҮЖЭН ЭХБАТ БАТҮҮЛ НАР ЮУ ХАЛАХ БЭ
    АРД ИРГЭД ЮУ ГЭЖ ҮЗЖ БАЙНА ВЭ ЛУЙВАРЧАДИЙН ЭНЭ ХУЛГАЙ ЛУЙВАР ХЭЭЛ ХАХУУЛИЙГ АРД ТҮМЭН ГЭРТЭЭН ГУДАМЖАНД ХООРОНДОО ЯРИЛЦАЖ ХАЛГАЛАЖ БАЙДАГ ЮМ ОДОО ИЛ ГАРЧ ХУУЛИЙН БАЙГУУЛАРД ОЧЛОО ХАРАЖ Л БАЙЯА ХУУЛЬ ХЭР ШУДРАГ БАЙХИЙГ

  • Anonymous (April 03, 2012 10:04:18 am )

    Magnai chi zailaarai tsagdaa nar yalaa uureh gej bna harin chinii ter Batzandan ta 2 bas er hun shig yalaa uureed yavchaach chi chadahguildee muu golog Ardchilsan namd amiaa hoohoilson muu dambiijaa chi 5 hunii altan amiaar amidralaa deeshluulsen shuu ter humuusiin amiig chi tulnu shuu buudsan humuusteigee tsug

  • Anonymous (April 03, 2012 10:08:27 am )

    ЦАГДАА БУУДСАН ГЭДЭГ НЬ ТОВ ТОДОРХОЙ РЭРЧҮҮД ОЛОН БАЙНА МӨН ХӨДАЛШГҮЙ БАРИМТААР ТОГТООГДСОН ГЭЭД ХУУЛИЙН БАЙГУУЛАХ НОТЛООД БАЙГАА ХАРИН БАИВЧАЛСАН УЛСИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД ХАЛДАЖ ЗОДОЖ ТАНХАЙРСАН ТУХАЙ ЯРИГДАХГҮЙ БАЙНА ЯРИХ ЦАГ ИРНЭ
    МӨН ХАЧАН ЗҮҮЛ ОЛОН БИ ГЭНЭ ГАЛ ДОТРООСООН 3 ДАВХАРААС ЭХЛЭЖ ГАРСАН ТЭНД БАЙСАН ХҮН УГААРТАЖ НАС БАРСАН ГЭХ БОЛОВЧ ХОРЛОГДСОН НЬ МЭДЭГДЭЭД БАЙГАА
    ГЭНЭЭ ОХИН НЬ ХЭЛЭЭД БАЙГАА ГАЛ ЭХЛЭЖ ГАРХАД ЖАГСАГДАД ДӨНГӨЖ ГАДАЙ ҮҮДЭН ДЭЭР БАЙСАН БАЙГАА ЮМ МӨН ШАТДАГ ШЭНГЭН ТИЙМ АМАРХАН ХИЙЧДЭГ ЗҮҮЛ БИШ ГЭНЭ
    ОРОС АРГА ГЭНЭ

  • Anonymous (April 03, 2012 10:12:27 am )

    ystoi jinhene nohoi met hutsaj baih shib. bitgii demii dongos. teneg nobsh. hezee negen tsagt chi muu uiliinhee uriig buur 10 dahin iluutei amsana magnai nobsh

  • Anonymous (April 03, 2012 10:14:16 am )

    тухайн үед Баяр гарч ирээд албан бичгииг нь хүлээж аваад шаардлагын хариуг нь өгөөд Цагдаагийн албан хаагчид төрийг биш ганцхан УЛС ТӨРИЙН намыН байрыг хамгаалаагүй бодл энэ үйл явдал гарахгүй байсан шүү дээ энэ явдалд Магнай буруутай биш харин ч үнэнч шударга, зоригтой цоглог залуу дэмжиж байна чамайг

  • Anonymous (April 03, 2012 10:19:22 am )

    2008 ОНИ СОНГУУЛИЙГ ХУ НАМ ИЛТ ЛУЙВАРДААД ТЭГЭЭД МОНГОЛЧУУД ХУ НАМИИН БАЙРНИЙ ӨМНӨ ХЭНЭЭР Ч ЗААЛГААГҮЙ ОЧОО ВИЗДЭЭ .БАЯР ӨӨРИЙГӨӨ ЦАГДААГААР ХАМГААЛУУЛЖ АРД ТҮМНЭЭ БУУДАА БИЗДЭЭ МАРТААГУЙЛ БАЙМААР ЮМ ЦАГДАА НАР АРИЙН ХААЛГААР БАЯРИЙГ ХАМГААЛЖ ГАРГААД ТЭГЭЭД Л БАЯРИЙН ГЭНЭТ ДУРГУЙ Нь ХҮРЭЭД БУУД ГЭЭ БИЗ

  • Anonymous (April 03, 2012 10:27:04 am )

    Цуглаанд очиж үг хэлчихээд л явсан… Энэ яасан хуцдаг …да вэ.Газартай нь тэгшилнэ. Өөрсдөө үхлээ сонголоо доо энэ тэр гээд залуусын цөсийг нь хөөргөөд дагуулж ирж будлиан хутгачихаад өөрөө бултаад алга болсон новш шүү дээ чи. Өөрийгөө бас ардын хүүхэд гэнээ. Ардын хүүхэд чам шиг ард түмнээрээ дааигнадаггүй юм даа хүүхэд минь. Гудамжинд чамтай таарвал намалдагийг чинь нээж, наад хүзүүгүй хоосон данхар толгойг хага шаана даа муу нохойн гөлөг минь… АН нам чамайг эгнээндээ оруулж чи хамгаалатанд нь ороод одоо ингэж том дуугараад яваад байгаа биз дээ.

  • Anonymous (April 03, 2012 12:41:51 pm )

    Хөлсний үймээн самуунаас залхаж байна Магнай гэх мэтийн тэнэг новшоос залхаж бйана зайлаач

  • Anonymous (April 03, 2012 12:47:20 pm )

    Magnai guai ta ene buhniig ehluulcheed yaj ichihgui yrij bna aa. Uuduu shidsen chuluu uuriin tolgoi deer gedeg shu.chi bur ichih bulchirhaigui bolson hunii orontsog yumaa. Ter uimeeniig chi uuriinhuu erh ashigiin tuluu hiisen bolohoos ard tumnii tuluu yu ch hiigeegui shdee. Cham shig novsiig ard tumen hamgaaldaggui ymaa. Tiim l shudraga ym bol 5 hunii amiar naadahgui baisan ym. Ter uimeehiig zohion baiguulahad Batzandan, ELBEGEE,Jargalsaihan ta 4-t hun oldoogui niigmemd bolj bgaa uil yvdliig dalimduulagch dandaa ul buteh tanhaichuudiig tsugluulj ymarch uchraa medehgui huuduudiin tsugiig huurguj arhiar ugjij bgaad MAXN-n bair luu dairch bhiig n Mongoliin olon myngan ard irged harsan gedgiig Magnai chi martaj bolohgui shuu. ihenh n songuulid oroltsoogui bas bas huuhduud baisan gedgiig barimjuulchaad baihad ichij neg uzvel yasiin be

  • Anonymous (April 03, 2012 12:52:41 pm )

    uhej bsan komnistuug ereh chuluut eh orohoos mini zailaj hoid solongost ochij amidarc

  • Anonymous (April 03, 2012 2:12:55 pm )

    za unendee magnaigiin hereg tusdaa tsagdaa nariinh tusdaa sdee teneghen ard tumen min buh yum tusdaa yahav dee magnai urid n hu namiin bair luu neg udaa dairch uzsen bolchikson dahiad dairaad yzii geed bodson aldchiksan l bhgui yu ! gehdee magnaid asuudal n bish dairuuldag ter hu nam odoogiin man namiinhan uchir n bgaa sdee !

  • Anonymous (April 03, 2012 2:25:25 pm )

    naad darvaisan sdaagaa bairj horioch naad sda chin huzuugui elbeg zandan nar l darvagnaad guij yavsan bus uu

  • Anonymous (April 03, 2012 2:52:33 pm )

    Magnai bolimoor yum. 7/1-ny ehleliig tavisan hun shd ee. Batzandan, mundul 2 ch gesen oi gutaj baina. ed naraas bolj Mongolchuud ter udur 5 hunee alsan, ed naraas bolj olon hun nulims dusluulsan.

  • Anonymous (April 04, 2012 10:06:06 am )

    Энэ хэнд ч хэрэггүй пиздааг хархаар гэрт нэг айлын эрх хүүхэд орж ирхээрээ дарваганаад хамаг юм нураагаад, мундаг юм шиг олон юм яриад, алгадаад унагачамаар санагддаг шиг болдог шүү! Чам шиг хоосон ярианаас цаашгүй, тоогдсон эмэгтэй ч үгүй юмаар Монгол дутахгүйээ!! Чи хэрэггүй, тэрний оронд тэр архинд орсон хамаатныхаа ахад гэрийхнээ самархаа боль гэж хэлж үз уруул магнай минь! Хамаатан садан чинь хүртэл хавь ойрын хөршөө самраад амраахгүй нь!!!!!!!!!!!

  • Anonymous (April 04, 2012 10:25:28 am )

    eriin muu tsagdaa gj yag unen tsagdaa nar l hun buudsan ni todorhoi shde batzandan magnai 2 buudaagu ni lawt shu de neree l buudaagu yum bol hen tushaal ugsun ter dargaa helchihed l bolno shu de teheer yu ch helehgu tushaal shiidwer biyeluulsen geed buurunhiiluud bna gedeg chin TAGDAA BI BUUDSAN GEDEGT adil sonsogdoj bna yaliig ni hurdan uguuchee huuliig yaj guuli boldodogiig haruulj bna shu de erh medelt humuus!

  • Anonymous (April 04, 2012 10:27:56 am )

    TSAGDAA BI BUUDSAN GEED HELEED BNAA UURSDUU

  • Anonymous (April 04, 2012 11:27:52 am )

    vheechee chainii zohion baiguulsan jagsaalaas bolood hvn alagdaa biz dee odoo yu yriad bn da ta nar ene neg ergvv nobshiig zailuulaachee.vnendee chi shorond hed honog horegdchehood guluguu boloo biz de

  • Anonymous (April 04, 2012 12:29:31 pm )

    Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэж үнэн үг шүү. Ард түмэн тайван жагсаал хийх гэж байснийг та нар элдвээр турхирч манлайлж дайраад, ард нь үлдэж сүүлээ хавчаад зугтаа биз дээ. Та бүхэн буруутай улс даяараа л мэднэ. Тиймэс Элбэгээ ахтайгаа цуг хариуцлагаа хүлээ. Дараа нь буруутангууд хариуцлагаа өөрсдөө хүлээнэ. Гол буруутан нь та нар мөн.

  • Anonymous (April 04, 2012 12:36:56 pm )

    Ene muu chatsaga jagsaal tsuglaan zohion bguulj bahan hun amitan heregt hj haychihad yadaj gants huniig ch bolohnee umguulsun udaa bga yumuu!!! Uuruu bolohor uhlee hatlaa gj hutssaar bgad Archilsan namd shurgaj amia bodood salsan shd! Ter olon huniig heregt hiichihed gants udaa ch uuchlalt guij uzeegui cham shig hujaagin shees uls turd orj yadgin! Chamaig TANG LUU-s bair awch bga bas beijinges tavilga oruulj irj bga bichleg chin TEG-d bdag gsn shd lalaraa chi bol hujaanuudin utsan huuheldei shu de MUU AMAA AL BOLGOSON BANDI

  • Anonymous (April 04, 2012 1:07:41 pm )

    tushaal ogson hunee l heleed oorsdiin ami amidralaa bodson ni deer dee hunii omnoos shorond ybdag hen bdag um ur huuhed hani ijelee bdson deer bh doooo

antalya rent a car