“Ivanhoe Mines Co. Ltd “- ны охин компани болох “ SouthGobi Resources Co .Ltd “ буюу “ Өмнийн Говь ” компанийг Хятадын Chalco (China Aluminum Corp.Ltd )- д 891сая ам.доллараар худалдаж авахаар болж байна . “ Өмнийн Говь “ компанийн 60 хувийг , нэгж хувьцааг 6.75 Ам.доллараар авахаар хэлэлцээр хийсэн бөгөөд энэ мэдээ олон нийтэд цацагдсанаас хойш Гонкгонгийн хөрөнгийн бирж дээр нэгж хувьцааны ханш 16% -аар өсчхөөд байна. “Chalco “ нь Таван толгой ордын Зүүн Цанхаас олборлож байгаа нүүрсийг тонныг нь 70 ам.доллараар авч байгаа , Монголын засгийн газарт 250 сая ам.доллар зээлдүүлсэн компани юм.
“Өмнийн Говь “ компани нь монголд нүүрсний 4 төсөл хэрэгжүүлж байгаа компани . Хятадууд ( Chalco) үндсэндээ одоо монголын коксжсон нүүрсийг бараг хяналтандаа авчихлаа. “Эдийн засгийн алуурчин “ номын зохиолч Джон. Перкинс “ Ivanhoe Mines “ – ийн захирал Роберт . Фрийдланд буюу Хорт Бобоос болгоомжлохыг сануулсан нь зөв байсан байна . Хорт Боб 2012 оны сонгуулиас өмнө төслүүдээ Хятадуудад зараад сүүлээ хавчин зугтааж байна. Сонгуулиар шударга ёс ялахыг мэдээд , монголын олигархиудаас нүүр бууруулан , өсч хөрөнгөө зөөж байх шив дээ.
Ч . Раднаа
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 04, 2012 6:56:40 pm )
ardiin namiinhan yalagdan gedgiig medeed zugtaj bnda ennii arsaas su batbold nyamdorj bayartsogt ene ter hamt zugtaarai barigdvaa
1 Comment