antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 2, 2012 2 comments

Хоолондоо хоргоддог Б.Нямтайшир

нийтлэсэн Admin

Монголын тэргүүн баячуудын эгнээнд зүй ёсоор ордог “МАК”-ийн эзэн Б.Нямтайшир бусдыгаа бодвол тансаглалд дургүй нэгэн ажээ. Саяхан тэрээр нэгэн ресторанд хооллоод гарахдаа хоолныхоо үлдэгдлийг пакетанд хийлгэж аваад гарсан гэнэ. Үүнийг харсан уг рестораны ажилчид “Ноён Б.Нямтайшир ч үнэхээр “хорголоо тоолсон баян”  юм аа” хэмээн мэл гайхаж, цэл хөхөрсөн ажээ. Нэрэлхүү дээрээ баярхууг ч хэлэх үү, зарим нэг бэлтэй эрхмүүд хоолныхоо үлдэгдлийг пакеталж гарвал насны “онигоо” болно гэж хоорондоо хөөрөлддөг . Тавагтайгаа хуу хамдаг энэ ёс нь хоолны соёлоор хэдэн мянган жилийн түүхтэй “хөгшин” Европт хамгийн бүдүүлэгт тооцогддог юм байна. Юутай ч ноён Б.Нямтайшир барууны соёлыг үлгэрлэв үү, багахан хоолондоо сэтгэл нь хорогдсон уу, юу ч үлдээлгүй хамаад гарсан нь өөрийнхөө хэрэглээнд нарийн гэдгийг нь улам батлаад өгчээ. Сонирхуулахад, Эрхэм ноён Б.Нямтайшир аюулгүй байдлыг эрхэмлэдэг нэгэн бөгөөд хотын төв дэх “МАК”-ийнхаа байрыг тусгай барилгачдаар бариулж, ханын зузааныг нь л гэхэд 1 метр орчим бат бөх хийсэн гэсэн шүү.

Бэлтгэсэн: Б.Дэжид


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (April 02, 2012 4:50:08 pm )

    zov zov bid ug n yduushdee undaa hudlaa bayrhdag ym.

  • Anonymous (May 14, 2013 3:59:09 pm )

    Магнай ура

antalya rent a car