Монголын төр, төрд байгаа 2 намынхан уралдаж мөнгө амлан байж одоогийн УИХ-ыг бүрдүүлсэн.
Гэтэл тэдний иргэдэд өгч байгаа бэлэн мөнгө нэмэр гэхээсээ илүү нэрмээс болох нь олонтаа.
Ямартаа л Хаан банк 21 мянгыг тараахдаа шимтгэлд 1000 төгрөг, 4 сарынхыг өгөхдөө 4000 мянгыг авна гэж ядуу иргэдийг бухимдуулж байхав дээ. Ингээд хөөрхий улс даяар аалзны шүлс шиг хэрэн тэнэсэн хаан банкны нэр хүнд 21 мянгад хайртай иргэдийн дунд навс унаад байтал араас нь гадаад эзэн нь гайгүй хэдэн цаас халаасалж аваад алга болсон. Удирдлагагүй ажиллахын зовлонг амссан тэднийг уулгалан довтолж ороод буудсан хэрэг ч гарлаа. Үнэндээ бол яагаад заавал Хаан банк гэж. Өөр банкуудад ч гэсэн ийм хэрэг гарч болно ш дээ.
Тэгвэл цаад нарийн учрыг нь харвал арай үгүй юмаа. Өнөөдөр хөдөөгийн малчид өөрийнхөө биш ХААН банкны малыг хариулж байна. Арчилж байна, хооллож байна, үр төлийг нь хайрлан өсгөж байна. Хэдэн малаа бодохоороо хүүхдүүдээ ч мартдаг малчид ийнхүү банкны малыг цалингүй маллаж, дээрээс нь хүү төлж байгаадаа сэтгэл дундуур явдагаа ч нуудаггүй. Учир нь малыг нь барьцаанд аваад зээлийн хүүгээр өндийж босохгүй болтол нь навс дараад хаячихсан. Хөдөөгийн иргэд бүгд л хаан банкинд өртэй зээлтэй. Төсвийн хэд нь лизингийн бараа авчихаад хаан банкны хаалгыг сар болгон татна. Харин хэдэн малтай нь дээрх ажлыг сар бүр хийхээс гадна өдөр тутам хаан банкны малыг хариулж байгаам. Ер нь хаан банкийг занасан хүмүүс олон шүү дээ. Тэр олон занагсдын дундаас буудсан хүн нэг гарч ирэв. Цаашлаад яах ч билээ. Буу шийдэм болсон хүнийг өмгөөлж байгаа юм биш, заналхийлж байгаа ч юм биш. Гэхдээ бидэнд буу байдаг бол буудчихмаар зүйл бишгүй тохиолддог. Ялангуяа Хаан банкаар үйлчлүүлж байгаа тохиолдолд. Монголчууд бид чинь уг нь тэвчээртэй хүмүүс дээ.
Харин монголд монополь банкны үйлчилгээг үзүүлэх гэж оролдож буй тус банкийг хүн бүр зорих юм. Ард түмний хайртай дуучин поп хатагтай Б.Сараагаас эхлээд томчууд байнга рекламддаг болохоор ч тэр юм биш. Үнэндээ бол үйлчилгээнийхээ салбарт 10 теллерийн цонх байгуулаад 2-хон теллер ажиллаж байдаг энэ банк руу гйүлгээ хийх гэж орвол бүтэн өдрийнхөө ажлыг алдана ер нь чөлөө авсан нь дээр. АТМ-ууд олонтой гэдэг боловчиг ихэнх нь ажиллагаагүй, эсвэл мөнгөгүй, болж байгаа нэг нь 3 хүний нэгнийх нь картыг өлхөн хоб гээд сороод авчихна. Энэ мэтээр иргэдэд хүндрэлтэй үйлчилгээ үзүүлснийхээ хариуд топ банк хэмээн реклам цацах нь илүүц биз ээ.
Монголоос хэдэн тэрбум төгрөг халааслаад зугтсан харийн нөхөрт хэрхэн хариуцлага тооцох нь мэдэгдэхгүй үймээн самуун дэгдэж байхад үйлчлүүлэгчдийн дунд бухимдал дэгдэж хадгаламжаа татах хаан банкийг хайрлах хайраа гээлгүй ч яахав дээ. Хөл толгойгүй тус банкинд дарааллын систем нэвтрүүлэх, теллерүүдийнхээ зан харилцааг анхаарах гээд олон асуудал бий. Загварын агентлагийн топ багш нараар лекц уншуулдаг гэж байгаа нөгөөдүүл нь их зан гаргаж, хүнийг хэрхэн ялгаварлаж харьцахыг заадаг бололтой. Хаан банкны теллерүүд дийлэнх нь яг л тийм харьцаа гаргана. Хөдөөний голдуу хүмүүст яаж томорхоо тэд хэнээр ч заалгахгүй шийдэж харагддаг. Энэ бол их зан биш үйлчилгээ. Үйлчилгээг үйлчлүүлэгчийн өмнө бөхөлзөж тонголзохоос эхэлдэгийг тус банкныхан харуулаасаа эхлээд мэддэггүй учраас халдлага гарсан ч байж болох.
Хамгийн инээдтэй нь хаан банкны салбар ороод та хараарай. Мэдээлэл зөвлөгөө өгдөг ажилтан байхгүй. Өөдөөс чинь хамгаалалтын ажилтан бүх асуудалыг нь шийдэж, хэлж ярьж үнэгүй зөвлөгөө өгөөд гаргадаг. Ийм зүйл үйлчилгээний салбарт байж болох уу? 1917 тусгай дугаараар үйлчлүүлэгчдээс сардаа хөөрхөн хэдэн төгрөг зулгаана. 500 төгрөг унадаг энэ утасруу залгаж картын болон бусад мэдээлэл авахаас өөр замгүй.
Дээрх хүснэгтэд зээлдэгчдийн болон хадгаламж эзэмшигчдийн тоо харьцангуй байгааг харж болно. Онлайн үйлчилгээнд 100 хувь шилжиж шинэ цагийн банкны үйлчилгээг нэвтрүүлсэн гэх ХААН банкны үйлчилгээнд бухимдах иргэд олон байдаг. Хадгаламжийн хүү өсвөл зээлийн хүү дагаж өсдөг нь зах зээлийн хууль. Гэтэл хадгаламжийн хүүгээр далимдуулан тус банкны зээлийн хүү огтхон буурахгүй байгаа нь олон олон зээлдэгчдийг сэтгэл гонсгор буцааж байгаа юм.
Мөн программын алдаанаас болсон гэх сонин тайлбарыг сүүлийн үед байрны зээл авсан хүмүүс сонсдог болжээ. Нэгэн зээлдэгч дараах захидлыг онлайнаар ирүүлсэн болно.
Миний буруу эсэхийг мэдмээр байна.
Би орон сууцны зээлтэй юм. Уг нь хугацаанаас нь өмнө төлөөд яваад байдаг. Гэтэл саяхан дуудаад та хүүний дутууг төлөх хэрэгтэй байна гэлээ. Би гайхаад юун хүү вэ гэсэн чинь тэднийх өнгөрсөн жилийн 6 сард бил үүдээ программаа өөрчилсөн юм тэгсэн тэрэнд нь алдаа гараад хүмүүсийн зээлийн хүүг дутуу бодоод оруулчихсан техникийн алдаа гарсан байна. Тэгэхээр та 23% төлөх байсан бол таныхыг 21,5% болгочихож түүнийг төл гэх юм. Яагаад тэдний техникийн алдааг би төлөх болсоноо гайхаад олохгүй байна. Уг нь хүү нь дутуу авсан ч гэсэн цаад мөнгө нь миний үндсэн зээлд нэмэгдээд үндсэн зээл маань багасаад байгаа юм байна л даа . Тэгсэн ч гэсэн тэдний алдааг би төлөх нь зөв эсэхийг мэдэхгүй бөөн бухимдал болоод байнаа. Тэгээд танайд телевизийнхнийг авчирч сурвалжлага хийлгэнэ гэж уурлаж байгаад гарч ирсэн . Энэ талаар хаана хандахаа мэдэхгүй явнаа эгч нь . Хууль эрх зүйн мэддэг газар нь хаана байдаг юм бол оо. Мэдэх зүйл байвал эгчдээ нэг зөвлөөд өгөөч . Энэ ХААН банк нэг л биш ээ. Ноднин 6 сард программаа сольчихоод дахиад 8 сард бас сольчихсон байгаа юм даа. Тэгээд ажил нь улам л дордоод үйлчилгээ нь бүр муудаад байх юм. Хэрэг алгаа.
Хаан банк хаан шиг биш үйлчлүүлэгчид нь хаан шиг байгаасай. Бухимдал, иргэдийн гомдол олон бий. Энэ бүгдийг магадгүй нөгөө төлбөрт утас 1917 руу хүмүүс хэлдэг л байх. Өөдөөс нь харилцааны соёлын гайхамшигаар амыг нь таглаад тасалдаг гэсэн. Харин та бүхэн бодит байдалтай эвлэрч, харилцааны төвүүдийнхээ теллерийн тоог нэмж, цайны цаг, дотоод ажилтай гэсэн бичиг байнгын хадаастай байдаг цонхнуудаа ажилд оруулан үйлчилгээгээ сайжруулах шаардлага цаг үеийн, нийгмийн хэрэгцээний дагуу гарч ирж байгааг анхааралдаа авна уу?
Танд ч гэсэн гомдол санал байвал манай сайтад хандаж болно.
Г.Ертөнц
дуулиан.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 19, 2012 2:32:17 pm )
HAAN sain bank shuu dee. Hadgalamj l zahialgaar bichuuleh yum daa. Busad bankyig bol tas duugui l unguruuh yum. Ene HAAN-yig muuldag tsalin awdag hun ih saihan yum aa daa. Sukhbold guian hamaatan gesen shuu
-
Anonymous (March 19, 2012 2:46:16 pm )
Болимоор юм даа. Ийм зїйлийг тодорхой бичээд л энэ сайт дээр єгч тавиулаад л их завтай хїний хийх ажил даа. Байгууллагын нэр хїндийг унагаах л зориуд явдаг хїмїїс байдаг даа. Тийм л хїмїїс бичжээ. Мэдээж хэн хаанаас бичїїлээд байгаа нь ер нь л тодорхой болж байгаа юм биш її
-
Anonymous (March 19, 2012 5:45:55 pm )
deerh 2 magadgui Khan bankind ajildag hun bh.gehdee bi ch gesen khan banknii hariltsagch bsan.iim hundreltei shudarga bish bdalaas bolood bi buh uilchilgeegee uur bankruu shiljuulsen.Minii mongoliin ard tumen Bidnii halaasnaas avsan heden terbum tugrug Yaponluu yavdagiig ta medehuu?bugdeeree undesnii bankaaraa uilchluultsgeey
-
Anonymous (March 19, 2012 8:05:14 pm )
undesnii bank gej aliig helj bgaam boldoo Hadgalamjiig orosyin mafini munguur bosson geed yariad, bicheed bsan.Mungu ni bas Oros ruu l yawj bgaa blgui hen medehew.
-
Anonymous (March 19, 2012 10:15:15 pm )
deer setgegdel bichsen 2 hun shar hadnii salbar bagshiin deediin salbaraar orood neg haraach bi dansnaasaa 10000 tog abah geed 2 tsag bolson daraa manaih tsalingaa ene teneg kartaar ogohoo bolmoor ym gej nigtlantai hereldsen dee kk
-
Anonymous (March 20, 2012 4:58:42 am )
Uursduu durtaidaa bankan deer guij ochij zeel yumuu lizingeer baraa avchaad yu yariad bgaam bol. Yamar khaan bank daramtalj bgaad zeel ugtsun bish. Ter buudsan hun chini shunalaasaa bolood hun buudsan gee biz dee, sonin dr tegee l bichsen bsan. Ternees khaan bankiig zanasandaa yumu khaan bankand urteiduu buudaagui bhaa.Ene Ertunts gdg setguulch het tuilshirsan bn.Sain barimtan dr tulguurlaj bj bichihgui…
-
Anonymous (March 20, 2012 9:21:03 am )
haannii pzdaa nariig zailuulbal taarna
-
Anonymous (March 20, 2012 9:58:50 am )
haan banknii uilchilgee muu gedgiig yamar ch salbaraar ni orood harhad l hangalttaI ene setguulch zow niitlel bichsen bn harin undesnii bank geed bgaa ni yamar bank yum boldoo
-
Anonymous (March 20, 2012 12:55:48 pm )
хаан банк уулаасаа новшийн
-
Anonymous (March 20, 2012 3:07:25 pm )
ХААН БАНК ҮНЭХЭЭР АРД ТҮМНИЙГ ШУЛДАГ БАНК. АЖИЛЧИД НЬ МАШ БҮДҮҮЛЭГ, ХҮНД СУРТАЛТАЙ. ЯЛАНГУЯА ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ХААН БАНКНЫ ХЭДЭН ТЕЛЛЕР ЗАН ХАРЬЦААНЫ ЯМАР Ч СОЁЛГҮЙ, ХҮНД ҮЙЛЧЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЯМАР Ч МЭДЛЭГГҮЙ ХҮМҮҮС БАЙДАГ ЮМ. ТОМ ТОМ ЛООЗОН ТАВЬЖ АРД ТҮМНИЙГ ШУЛАХЫНХАА ОРОНД АЖИЛЧДЫНХАА ЗАН ХАРЬЦААНД АНХААРМААР ЮМ, ХААН БАНК.
-
Anonymous (March 20, 2012 3:14:02 pm )
ene bank dampuuraagui l bgaa yumuu, uilchilgeenii soel gej yariad ch hereggui,
-
Anonymous (March 20, 2012 3:16:54 pm )
Xaan bank sain bank yum bol muu bank gej ogt bhgui ee, estoi xogiin bank
-
Anonymous (March 20, 2012 3:53:57 pm )
uneheer hund uilchilgeetei gazar. Yadaj manai bairnii mungiig zaaval end avdag bolohoor sard 1 udaa ordgiin, ter bolgond zaaval stressdej gardag. bi uuruu songoh busad turliin banknii uilchilgeeg yavch ene banknaas avahgui. Deer bichsen 10 telleriin tsonhtoi murtluu 2 teller l ajilluuldag ni yag unen, gantshan Bogd-Ar horoolold bdg salbar ni ingedeg yum bh da gej bodson Ardiin erh deer bdg salbar ni ch adilhan. Chutgur avaasai ene bankiig
-
Anonymous (March 20, 2012 9:00:13 pm )
Tew aimagt gexed XAAN bank ajliin bairgvi tvreesiin bairtai neg tellert 20 xvn daraalj zogsdog svljee tasarlaa odoo gar gej xeedeg xaan bank xurdan dampuuraasai
-
Anonymous (March 20, 2012 9:02:31 pm )
Mongolchuudaa xaan banknaas dansaa tataj awtsgaaya
-
Anonymous (March 21, 2012 10:06:05 am )
сайн банк шїї
-
Anonymous (March 21, 2012 10:12:48 am )
zailtsan bank, hadgalamjand huu bodogdood bgaa eseh ni medegdehgui, jild neg udaa huu boddog, getel bi odoo TDB, XAC 2t hadgalamjtai, yadaj sar bolgon huugee haraad bj bolno, XAC bank bur huugees huu tootsdog
-
Anonymous (April 10, 2012 9:43:11 pm )
eniig niitelsen setgvvlch 1 odor xaan banknii tellereer ajilaj vzwel nusaa xatsartaa naanadaa.yuch medexgvi bj xudlaa yum bichix yum.xiix yumgvi archaagvi nowsh yumdaa chi…………….
-
Anonymous (May 05, 2012 3:05:34 pm )
haan bankni zarim xvvxenvvd mongotoi xariltsagchida bie
-
Anonymous (May 05, 2012 3:08:14 pm )
teller xvvxnvvd mongotoi xariltsagchda bogsoo xudalddag
-
Anonymous (May 06, 2012 6:28:28 pm )
haan bankiig muu muu geel hadgalamj bankaar 21 avdag bolson. getel 2 sar bolool butsaad haan ruu shijsen yagad geech humus haan ni arai shuurhai huchin chadal saitaig medersen uchraas. hadgalamj haan-s iluu huraamj avdag murtluu yostoi 1 salbart ni 2 teller ajlaad nusaa hatsartaa naadag bsan bolhor haan ruu shiljhees uur argaguid hursen yum boluu.
-
Anonymous (May 30, 2012 9:28:57 pm )
estoi hund surtaltai bank Khaan bank Dampuurval taarna .Hamgiin hariltsaanii soeltoi bolon medleg turshlagaaraa Anod bank terguulj baisan yum shuu.Khaan bank haana ni ch hurehgui yum daa huurhii………….
-
Anonymous (May 31, 2012 2:28:34 pm )
HAAN banknii teleeruud tsarai muutai tsalin bagatai bas deer ni aash muutai tsarai shigee ahstai sonin gazar haan banknii telleriin tsaraig haraad zogsjiison dor ATM uilchluulj bsna ni hamaagyi deer
-
Anonymous (June 08, 2012 6:41:26 pm )
Хаан банкаар үйлчлүүлэхээ больё залуусаа
-
Anonymous (June 09, 2012 11:50:03 am )
tellervvd n mongotei xariltsagchtaiga vnxandad ger bvl vimvvleed balairad bdag shv batchuluun gedeg zolbin shar xvvxen bga
-
Anonymous (June 12, 2012 12:23:18 am )
buruu tootsoo khgiisen bank uuruu khariutsakh yostoi,uursduu aldaa gargasan bol tuuniig khariltsagch khariutsakhgui
-
Anonymous (June 14, 2012 9:54:41 am )
zugeer ta nar xaan bankaar uilchluuleed uz. xamgiin muuxai ni mongotei mongoguigeer ni yalgavarladag unen teneg. aimaar muuxai xarilstaatai. tegeed aimaar ix ashig olood tuuniigee yapanruu gargadag gexeer xairan bnaa. mongol bank gej xadgalamj oor yamar bankuud baidag yum be
-
Anonymous (November 05, 2012 10:29:33 am )
хаан банкнаас өөр хүчин чадалтай арилжааны банк хаана байгаан сүлжээ тасраад ганц өдөр болоход л хүмүүс дэлбэртлээ уурлана шд тм байж битгий ингэж өлөнтөж байгаач та нарын яриад байгаа тэр хадгаламж банк юу вэ теллерүүд нь хөвөнтэй бээлий өмсцөн юм шиг удаан
30 Comments