antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 19, 2012 Comments are off

Хүү чинь хориотой газар тоглож байгаад үхсэн учраас бид буруугүй гэсэн

нийтлэсэн Admin

Өнгөрсөн онд “Мон Эн Ко”-гийн эзэмшил уурхайд хүүхэд эндсэн хэрэг гарсан ч олон нийт энэ талаар тоймтой зүйл олж мэдээгүй. Тус компанийн байгуулсан хиймэл нуурт Д.Содномпил хэмээх 13 настай хүү найзуудтайгаа тоглож яваад амиа алдсан бөгөөд энэ хэрэг тэгсхийгээд таг чиг болсон. Энэ талаар хүүгийн аав Р.Доржтой ярилцлаа.

 -Тухайн үед яг ямар хэрэг гарч, хүү тань амиа алдсан юм бэ?

-Хөшөөтийн дээд талд нэг булаг байдаг юм. Хүн, малгүй л энэ Хөндлөнгийн булгаас ундаалдаг байсан ч “Мон Эн Ко”-гоос тоосжилт дарах зорилгоор ашиглахаар болсон юм билээ. Тэгээд өнгөрсөн жилийн зургаадугаар сард гэнэтхэн л эксковатороор ухаж гүнзгийлээд хиймэл нуур болгосон. Уг нь тэр газ­­рыг ийм зорилгоор, нэг үгээр хэлбэл компанийн эрх ашгийн тулд ашиглах болсон юм чинь харуул хамгаалалт гаргах ёстой. Гэтэл тэгээгүй. Тойруулж хашаа босгосон ч үүд, хаалга нь онгорхой учраас хонь мал орсон ха­рагд­даг байсан. Хүүхдүүд ч томоогүйтэн очиж тоглодог байж. Гэхдээ үнэндээ ма­най эндхийн хүмүүст бул­гийг тийм болгосноо ер дуул­гаагүй. Бид юу ч мэдээгүй байсан.

-Энэ хэрэг яг хэзээ гарсан бэ. Тэр дор нь мэдсэн үү?

-Энэ хэрэг долоодугаар сарын 11-д улсын баяраар болсон. Бид хоёр яг тэр өдөр нь мэдээгүй. Хүүхдүүд тог­лож байгаад заримдаа орой орж ирдэг. Тэгж л бодсон. Гэтэл гэртээ хоноо­гүй учраас маргаашаас нь хай­саар, хоёр дахь өдөр нь бул­­гаас олсон. Яах вэ дээ, булгаасаа өөр их ус үзээгүй балчир жаалууд тэр хиймэл нуурыг сонирхож яваад энд­сэн байна. Хүү минь энд­сэ­нээсээ хойш хоёр хоног усанд байсныг хэн ч мэдээгүй \уйлав\. Ком­панийнхан ч эзэмш­лээ эр­гээгүй байж.

-Хүү чинь хэдэн настай байсан бэ?

-Хүү минь 13 настай байсан. Ах нь гурван хүүхэд­тэй. Ганц хүү минь байсан юм. Би өөрөө айлын ганц хүүхэд, ах дүү, хамаатан са­дан байхгүй. Тийм бо­лохоор ганц хүүгээ алдсан надад дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч л боллоо. Хоёр охин, ханиа бодоод л амьдарч байна. Ин­гэж явахаар үхчих юмсан гэж бод­сон үе ч бий.

-Тухайн үед хиймэл нуурт хамгаалалт гаргасан бай­сан уу?

-Хуульд зааснаар ийм га­зарт заавал харуул, хам­гаа­лалт гаргах ёсгүй гэсэн. 1.6 метрээс дээш өндөртэй хашаа ба­рих жу­рамтай, тэрийг нь зохих номын дагуу хийсэн уч­раас “Мон Эн Ко” ямар ч ха­риуцлага хүлээхгүй гэх дүг­нэлт гаргасан байна билээ.

-Ядаж хашааны хаал­ганд цоож зүүлттэй байсан биз дээ?

-Тухайн үед хашааны хаалга цоожтой байсан гэж ком­­панийн зүгээс мэдэгдсэн. Ямар цоож байх вэ дээ. Энд­хийн айлуудын хэдэн мал өдөр бүр л дотор нь ор­дог бай­сан гэж хүүхдүүд хэлсэн. Тэр үед ч цоожгүй байсан гэж гэрчилсэн.

-Байцаалтын явцад ямар дүгнэлт гаргасан бэ?

-Аймгийн мэргэжлийн хя­налтын газраас 01432-2-22-35 тоот дүгнэлт гаргасан. Тэр нь одоо ч надад бий. Энд компанийн буруу огт байхгүй гэсэн учраас цагдаагаас мөрд­лөг ч хийгээгүй. Би тэр худгийг хариуцаж байсан “Лейтон” \”Мон Эн Ко”-гийн гүйцэтгэгч компани\-д өргөдөл бичиж өгсөн. Гэ­тэл өөдөөс энэ дүгнэлтийг үзүүлж “Одоо бид үүнд ямар ч хамаагүй” гэсэн. Арай ч ийм явдал байж боломгүй юм.

-Мэргэжлийн хяналтын байцаагч нь ямар хүн бай­сан бэ. Дүгнэлт гаргах явц­даа та нарт мэдэгдсэн үү?

-Улсын байцаагч Р.Хи­шигт гэгч хүн бий. Зохих журмаар хамгаалалтын ха­шаа барьсан, анхааруулах тэмдэг тавьсан учраас ком­панийн зүгээс ямар нэгэн хариуцлага хүлээх үндэсгүй гэж хэлсэн.

-Тэр нуур одоо бий юү?

-Хэрэг гарснаас хойш нэг их удалгүй хиймэл нуу­рыг буцааж булсан. Гэхдээ булаг урьдынх шигээ урсаж, оргилно гэж байхгүй. Ундар­га сайтай булаг байсан. Одоо тийм биш ээ. Эргэн тойр­ных нь ургамал, ногоо ч багассан.

-Тухайн үед хүүтэй чинь хамт тоглож байсан хүүх­дүүд юу гэж ярьсан бэ?

-Яг хэдэн хүүхэд явс­ныг хэлж мэдэхгүй. Бүгд л юу болсныг нуусан. Томоо­жоогүй, балчир хүүхдүүд айсан байлгүй. Булгийн дэр­гэд ус дамжуулах хоолой байр­­луулсан байсан. Тэнд очиж тамхи татдаг байсан гэсэн. Тэгээд сэлэх гэж оролддог байсан юм уу, ер нь л хүүхдүүд тэр хиймэл нуурыг их сонирхож байж. Уг нь ийм ажил хийсэн юм бол бидэнд албан ёсоор мэдэгдэх ёстой байсан юм. Тэгсэн бол бид хүүхдүүддээ анхааруулж, осол гарахаас дор бүртээ сэргийлэх л байсан.

-Шүүх хурал болсон уу?

-Юу ч болоогүй, цагдаа­гаас ч мөрдлөг явуулаагүй. Р.Хишигт байцаагчийн дүг­нэлт гарсан учраас өөр зүйл байхгүй гэсэн.

-Өөр газруудад хандсан уу. Сумын удирдлагууд юу гэж байх юм. Хуулийн бай­гууллагад дахин гомдол гаргаагүй юм уу?

-Нэгэнт хяналтын бай­гууллагын дүгнэлт гарсан юм чинь өөр гомдол байхгүй гэсэн. Хамжиж дэмжих ах дүүгүй бид хоёрт зөвлөгөө өгөх хүн ч байсангүй. Ер нь “Мон Эн Ко”-гийн зүгээс та нарын буруу, хүүхэд чинь хориотой бүс рүү өөрөө орж үхсэн гэсэн учраас энэ хэрэг ингээд дуусах юм байна даа гэхээс өөр зүйл бодоогүй. Бодох ухаан ч байсангүй. Хүүгээ алдсанаас хойш хагас ухаантай л явж байна. Тэгээд ч хуулийн дүгнэлт гарсан юм чинь дахин гомдол гаргавал болохгүй гэхээр нь ажилгүй болчих вий гэж айсан юм.

Сумын удирдлагууд зүсээ ч харуулаагүй. Бид хоёрт туслах юм болов уу гэсэн ч ямар ч зөвлөгөө өгөөгүй.

-Та уурхайд ямар ажил хийж байна. Цалин мөнгө хангалттай юу?

-Мэргэжилтнүүд сайн ав­­даг гэсэн. Амьдралыг нь ха­рахаар сайн л юм шиг бай­на лээ. Би энд туслах ажилч­наар ажиллаж бай­гаа. Цалин хангалттай гэж хэлж чадахгүй. Арай л идэх хоол, өмсөх хувцсаар ду­­тахгүй. Цааш нь хурааж, ху­римтлуулна гэх зүйлгүй л байдаг.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car