antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 16, 2012 7 comments

Засаг дарга нар хэлмэгдэв үү, занганд оров уу?

нийтлэсэн Admin

Монголын улс төр, эдийн засгийн өнөөгийн үйл явцын үнэн нүүр буюу нэг ёсны “толь” нь Засаг дарга нарын завхруулга болоод байна. Ардчилсан улс тулдаа л аврагдах боломж олгож буй болохоос гучаад оны сүүлчээр тохиосон бол бүгд дээлээ нөмрөхөөр барахгүй буудуулчихсан байх биз ээ. Улсын “халаас”-нд гар дүрсэн хулгайч, луйварчдад бол ямар ч өршөөл байгаагүй цаг шүү дээ. Хийсэн нь бүү хэл хийгээгүй нь хүртэл буудуулж байсан цаг юм чинь. Засаг даргад дурлах өвчин жирийн нэг улс төрийн эмгэг биш байжээ. Бүр зорилготой, учир жанцантай эд байсан нь өнөөдөр тодорхой боллоо. УИХ-ын сэнтийд сууж амжаагүй нөхөд түр тухлан дараагийн сонгууль хүлээдэг нэг ёсны түр амралтын газар, дамжлага бааз маягтай юм гэж боддог байсан минь ч эндүүрэл байж. Засаг дарга гэдэг нэр томьёо захиран зарцуулах гэдэг үгийн жинхэнэ утгыг тээдгээс түүнийг сонирхогчид эх орноор дүүрчээ. Зөвхөн аймгийн бус бүх шатны Засаг дарга нарт хамаатай зүйл юм. Багийн Засаг дарга ч энэ хүрээнд хамрагдана. Энэ талаар төгсгөлд өгүүлсү. Засаг дарга нарын албан тушаалын гэх хэргүүд жилийн өмнөөс бараг саяхнаас эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Авлигатай тэмцэх газар “эзэн”-тэй болох үеэс амь орсон гэхэд буруудах юм байхгүй. Албан тушаалтны хэрэг өмнө нь гардаг байсан ч энэ удаагийнх шиг аймгийн Засаг дарга нар толгой дараалан шахуу холбогдож байсан нь үгүй. Хамгийн дуулиантай нь Говьсүмбэрийн Засаг дарга Баянмөнхийн гэх хэрэг байлаа. Налайхын Засаг даргаар удаалсан энэхүү хэргийн сүүлчийнх нь/одоогоор/ гэхэд л өчигдөрхөн Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваа,, Архангайн Засаг дарга Ё.Баатарбилэг хоёр хөтлөлцөөд ороод ирэв. Хийсэн хэрэг нь мөн л авлига. Өөр хэрэг бараг хийх ч биш дээ. Дарга бүү хэл цэргүүд авлигаддаг болчихсон хорвоог яалтай билээ. Санаатай, санамсаргүй олон зүйлээс болдог нь ч үнэн байх. Санамсаргүйхэн шиг нэг зүйл дээр гарын үсэг зураад тамга дарчихад л ганц “тэнэмэл” үгээс болоод л баларчихдаг бололтой.

Хамгийн сонирхолтой нь, бүгд л “Би тийм хэрэг хийгээгүй. Бурхан мэднэ. Би хэлмэгдлээ” энэ тэр гэдэг юм билээ. Тэгдэг нь ч бий л байх. Гэхдээ ноцтой юмнууд дуулдсан шүү. Хэвлэлийнхнийг басч болохгүй. Олдог юмаа олдог л улс даа, сэтгүүлчид. Харин хэвлэлийнхэн факт, баримтыг нь дэлгээд байхад л “дээлийг нь нөмөргөлгүй” гаргаад байдаг нь анхаарал татдаг. Ард түмнийг бүр алмайруулна гээч. Банкны зээлийнхээ үлдэгдэл 200 мянгахан төгрөг төлж амжилгүй удаасан иргэнийг барьж хориод шоронд илгээдгийн даваанд тулган байж төлүүлж авдаг. Хэдэн тэрбум төгрөг зувчуулсан даргыг байцаасан болчихоод явуулчихдаг сонин хуультай болохоор ёстой яалтай вэ. Иргэд нь шоронгоо дүүргээд эцэг, эхчүүд шаналаад, авлигачид ашиг хонжоогоо олоод наранд ээлгээд л давхиж явахаас. Бидний мэдэх 21 аймгийн ихэнхийнх нь Засаг дарга авлига, албан тушаалын хэрэгт холбогдон шалгуулснаас аль нь ч “аав”-ын хаалга таталгүй өнгөрөв. Цаашид бүгд дуудагдах бололтой. Мэдээж бүгд шалгуулаад л “цагаадаж” орхих юм чинь юунаасаа ч айх билээ. Сүүлийн үед бүр доог, тохуу хийх шиг өөрийгөө шалгуулдаг моод дэлгэрэх төлөвтэй. Эсэргүүний үед “Өөрийгөө илчлэх есөн зүйл” байсан гэдэг. Тэгж байж үхлээс салж нэг юм “нарсан”-д ороод гардаг байсныг түүх гэрчилдэг. Түүн шиг өөрийгөө шалгуулдаг нь их хоржоонтой. Тэртээ тэргүй түүнээс юу ч илрэхгүй. Цөмийг нь янзалж тохирчихоод нэр төрөө сэргээх гэсэн сонгуулийн жирийн л нэг шоу шүү дээ. Манайхан юм үзээгүй тул ихэд бахдаад л… Тэр нь сүүлдээ хэтрээд харин доог тохуу, доош хийж “дооёолдсон” хэрэг болох шив. “Өөрийгөө шалгуулах” зоригтон олон гарсангүй.

Аль эсвэл бусармаг зүйл, булхай луйвраа арай далдалж амжаагүй тул одоохондоо шалгуулаагүй байж ч мэдэх юм. Авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтны дийлэнх нь тэрбум, тэрбум төгрөгийн асуудалд орооцолддог нь ойлгомжтой юм. Өөр юунд ч орооцолдох билээ.  За, тэгээд тендер будлиантуулах, газар зарах, лиценз олгох, улсын хөрөнгөөс улаан цагаан унагах гээд дуусах биш дээ. Урьд нь аль ч хамаагүй аймаг, сумын Засаг дарга болдог хөдөлгөөн өрнөж байсан бол одоо уул уурхай, ашигт малтмал бүхий нутаг онилдог болжээ. Ирэх сонгуулиар аймаг хийгээд сумын Засаг дарга болохоор өрсөлдөгчдийн нүд аль хэдийнэ өмнийн говийг харааныхаа талбайд авчээ. Мэдээж тэнд мөнгө бий. Тэгтэл бас нэг хар гараад ирэв. Ирэх сонгуулиар одоогийн аймгийн Засаг дарга нар суудал ахиж өрсөлдөх магадлал их учраас тэднийгээ хэрхэхийг мэдэхээ байсан намын журмын нөхөд нь нэгэн сонгодог мэргэн санаа олсон явдал юм. Тэр бол өөрт нь саад тотгор бологч “бул хар чулуу”-г байрнаас нь авч хаях буюу нэр төрийг нь сэвтүүлэн нэр дэвших боломжийг нь хаах арга ажээ. Ийм мэргэн санааг тухайн тойрогт нэр дэвшихээр зэхэж буй одоогийн эрхэм гишүүд гаргаж ирсэн хэмээн шударгаараа алдартай эрхэм түшээ С.Эрдэнэ саяхан нэгэнтээ санамсаргүй хэлээгүй биз ээ. Тиймээс зохиомол хэрэг /Яг Лхүмбийнх мэт/ болохоороо Авлигатай тэмцэх газрын “ам”-аар орсон ч “амьд” үлдээд байж мэдэх юм. Үнэхээр хоосон юмыг яах билээ. Гучаад он шиг гүтгээд гулгуулчихалтай биш.

Тэгээд суллагдсан ч Авлигатай тэмцэх газрын хаалга татсан нь нэрийг нь цэвэрлэхгүй гэж үзэцгээжээ. Үнэн ч байх. Монголчууд хэзээнээсээ хий хоосон зүйлд итгэхдээ гаргуун улс шүү дээ. Шалгагдахыг бодоход ард нь заавал нэг “но” байгаа гэж бодсоор сонгуулийн хуудас бөглөхдөө нэрийг нь харсан ч хараагүй царайлаад л өнгөрцгөөх биз. Мөн ч хоржоонтой арга байгаа биз? Энэ удаагийнх ямар ч байсан зохиомол, захиалгат хэрэг болоод өнгөрөх нь ээ. Өөрөөр хэлбэл, “Засаг дарга нар хэлмэгдэв үү, занганд оров уу?” гэж үүнийг хэлээд байгаа хэрэг. Жинхэнэ Засаг дарга нарын буюу албан тушаалтны хэрэг ирэх сонгуулийн дараагаас өрнөх нигууртай гэж байгаа. Яагаад гэдгийг одоо хэлж өгье. Ирэх сонгуулиар хамгийн их тоочиглогдож буй цэг бол аймаг, сум, багийн Засаг даргын сэнтий юм. Учир нь, тэнд суусан албан тушаалтан жинхэнэ захиран зарцуулагч болно. Тэд асуудлаа бие даан шийддэг хөрөнгийн эрх мэдэлтэй болох юм. Сумын Засаг дарга гэхэд л 20 тэрбумын хөрөнгийн захыг имрээд сууж байх цаг ирэх нь ээ. Мөн орон нутгийн ашигт малтмалын орлогоос “Орон нутаг хөгжүүлэх сан” байгуулах болов. Захиран зарцуулагч нь мөнөөх сумын Засаг дарга юм. Тамга, тэмдгээ дараад л тал тал руу шидээд суух байлгүй. Мэдээж дийлэнхийг нь хувийн дансандаа шургуулахыг яахин мартах билээ. Тэгээд л элдэв өвчин, зовлон тоочоод л сайн дураар огцрох Засаг дарга нарын “жаргадаггүй” жагсаалт эхлэх юм. Мэдлэг боловсрол багатай, юм үзээгүй, сумаас өөр газар очиж байгаагүй улс самарсан шиг л самрах байх даа гэхээс өмнөөс нь яс хавталзах юм. Яана даа, энэ Монголыг. Өөрсдөө замаас нь замруулаад, өрөөлүүд завсраас нь завхруулаад өгөхөөр замаа алдсан зүйл жинхэнэ утгаараа гарч ирэх биз.

Засаг дарга нарт зориулсан шинэ шорон барихад хүрнэ. Бүх баг, сум, аймгийн Засаг дарга нарыг багтаах газар өнөөдрийн манай шоронд лав байхгүй. Хамгийн бага нь тэрбумын хэргээр орж ирэх тул хамгийн багаар бодоход 5-10 жилийн ял авна биш үү?. Ингээд “Засаг дарга нарын Бүгд найрамдах улс”-ын гэх нэгэн хорих лагерь цэцэглэж өгнө. Оронд нь сонгогдсон нөхөр араас нь ирэх маягаар гинжин холбоо үүссээр дараагийн сонгуультай золгох буй за. Ялангуяа багийн Засаг дарга нар “эрх”-тэй болчихвол баллана даа. Тэгээд ч Сонгуулийн шинэ хуулинд нэг талаас хүний эрхийг хаан боогдуулсан, нөгөө талаас бусармаг явдлыг хөхиүлэн дэмжсэн гэхээр олон заалт оржээ. Ганцыг нь дурдахад л хангалттай болов уу. Баг, сумын ИТХ, Засаг даргад нэр дэвшигч тухайн засаг захиргааны нэгжийн нутаг дэвсгэр дээр хамгийн багаар бодоход 1.5 жил суурьшин амьдарсан байх тухай заалт оржээ. Хамгийн бүдүүлэг заалт энэ юм. Нэг сум, багт насаараа суусан нөхөд л гарах магадлалтай заалт байгаа биз? Орчиндоо хамгийн их дасамтгай амьтан хүн билээ. Тэр дундаа муу юманд шүү. Тийм хүмүүс сум, баг гэж нэг ийм л юм байдаг гэх ойлголттой байхаас биш ямар байвал улс орны хөгжил дэвшилд ашиг тустайг ерөөсөө ч бодохгүй. Тэгэх чадвар ч байхгүй. Харин тэрүүхэндээ хамаатан садан, найз нөхдийн холбоо сүлбээ нь бэхжсэн амьтад тул идэх, гулгиулахыг ёстой үзүүлээд өгнө. Сумын, сум дундын шүүх, цагдаа нь худ ургийн холбоотой, Идэж уудгаа хуваачихдаг тул баргийн юмыг хаацайлаад л өнгөрнө. Энэ бүхнээс харахад Монголын эдийн засаг жинхнээсээ дампуурах “алтан үе” ирж яваа мэт санагдана. “Эх орныг хувааж идэх их аян” ингэж л өрнөх тавилантай байжээ. Сүүлийг нь хамт мушгилцах үед буюу нэгэн цаг дор тэдэнтэй мөр зэрэгцэн амьдарч яваа бид мөн ч “азтай” улс юм даа. Тэрхүү “тэнгэрлэг сонгууль”-ийг тэсэн ядан хүлээе дээ.
Г.МӨНХ /www.wikimon.mn/

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (March 16, 2012 10:19:10 am )

    бҮХ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫГ ШАЛГАХ ШААРДЛАГАТАЙ

  • Anonymous (March 16, 2012 10:46:58 am )

    àèìàãäàà ýíý çàñàã íî¸ä àâèëãàëûí çàãàëìàèëñàí ýöýã ¿ëãýðëýã÷ íàð áàèäàã íàìäàà ýíõðèèëýãäñýíõóõó íàìûí õàíäèâûã ëóèâàð ðåêåòýýð öóãëóóëàã÷ òýãýýä íàìûí õàìãààëàëòàíä îðñîí áàèäàã í¿äýí äýýð èë áàèíà ø¿¿äýý øàëãàñàí øàëãààã¿è øóóä õîðèîä øàëãàõ õýðýãòýè

  • Anonymous (March 16, 2012 11:05:13 am )

    niiisleliiin zasag darga gazr heltsiin darga nar bol jinhene tendrin luivarchid shu

  • Anonymous (March 16, 2012 11:53:39 am )

    Erunhii saidaa tanii hamag zasag darga heregt holbogdloo. Zasgiin gazar gej caashid baih yumuu, her chadamjtai bainaa. Ta neg yg duugrah bolson baihaa

  • Anonymous (March 16, 2012 10:17:14 pm )

    AIMAG BAGAARAA HUVAAJ IDEED HARIN TEGSH YUM BISHUU HEB=VEE ZASG DARGA NI HUVAAHGUI GEVEL IRGENII BAIGUULLAGA NI GOLDOL GARGAAD L BAIHGUI TEGVEL DUUGAI BAILGAH GEED BUGDEREEND NI HUVAAHAAS ARGAGUI , URIDNIIH SHIG 1 HUN IDSENEES OLUULAA IDSEN NI ARAI DEER BIZDEE, MUUGAAR BODOHOD IIM L BH BH

  • Anonymous (March 17, 2012 2:18:07 pm )

    Аль аль нь байгаа байх.Гэхдээ идэж уусан бол хариуцлага хүлээлгэх л ёстой. Далимдуулж ашиг олох гэсэн хүмүүс АН -д бий. Өөрсдөө ч бас но -той доо.Цуг явчихгүй л бол

  • Anonymous (March 20, 2012 10:46:33 am )

    дандаа юмыг хараар харж тархи нь вирустсэн юмуу. энэ дунд ажлаа сайн хийж яваа нь ч бий шүү дээ. ямрыг нь мэдэхгүй байж хий хоосон хардаж бас хүн харж мэдэхгүй гэсэн шиг компьютерийн цаанаас хүн гүтгэхээ болиочээ нүхэнд амьдардаг тарвага зурам шиг

antalya rent a car