antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 16, 2012 Comments are off

“Мон Уран”-ы Б.Наранхүүг Улсын мөрдөн байцаах газарт шалгах шийдвэр гарчээ

нийтлэсэн Admin

Бага насны охидыг садар самуунд уруу татдаг бүлэг байдаг гэх мэдээлэлд нэр нь дурдагдсан “Мон Уран” компанийн захирал Б.Наранхүү өөрийнхөө нэр хүндэд халдсан хэмээн “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Л.Болормааг шүүхэд өгсөн билээ. Сүхбаатар дүүргийн шүүх сэтгүүлч Л.Болормааг буруугүй хэмээн үзэж цагаатгасан боловч тэрбээр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандсан юм. Энэ дагуу өнөөдөр болсон Нийслэлийн шүүх дээр болсон шүүх хурлаас Б.Наранхүүд холбогдох хэргийг УМБГ-т өгч шалгуулах шийдвэр гаргажээ.

Шүүх хурлыг Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Б.Батцэрэн даргалж, сэтгүүлч Д.Болормаагийн өмгөөлөгч Ц.Монгол, “Мон-Уран”-ы Б.Наранхүүгийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг, улсын яллагчаар Ш.Баярбилэг оролцсон юм. Цаг гаруй үргэлжилсэн шүүх хурлын прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Ш.Төгсгэрэлийн захирамжийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв. Ийнхүү нэрээ цагаатгахыг хүссэн Б.Наранхүү адгийн зарга арав хоног гэгчээр мөрдөнгийн хаалга сахих шинэ ажилтай болжээ.
А.Дохио (www.wikimon.mn)


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car