Сангийн дэд сайд Ч.Ганхуягаас сүүлийн үед МОХ-ны ээлжит хурлаа хэзээ зарлах бэ гэсэн асуултыг оюутнууд тавих
болсон байна. Учир нь Монголын оюутны холбооны ерөнхийлөгчөөр Ч.Ганхуяг эрхэм ажилладаг. МОХ-ны дүрмээр хоёр жилд нэг удаа холбооны ерөнхийлөгч, удирдлагаа сонгохоор заасан байдаг бөгөөд ээлжит хурлаа хуралдуулах хугацаа аль хэдийн болсон ч холбооны чуулганаа хуралдуулах сонирхол дэд сайдад байхгүй байгаа гэх мэдээллийг оюутнуудын төлөөлөл өгч буй юм. Угтаа өнгөрсөн нэгдүгээр сард МОХ-ны ээлжит чуулган болох байсан ч одоо хүртэл хурлын товыг зарлахгүй байгаа ажээ. Оюутны байгууллагын хурлаа ямар учраас хуралдуулахгүй байгаа шалтгааныг салбар оюутны байгууллагын удирдлагууд сонгуультай холбон тайлбарлаж байна.
МОХ-ны үе үеийн түүхийг сөхвөл сонгуулийн савалгаанд багагүй өртөж, сонгуулийн үеэр намын “ах” нарын гар хөл болж байсан түүх олон ажээ. Өнгөрсөн 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар гэхэд МАХН-аас /одоогийн МАН/ нэр дэвшигч Н.Энхбаярын төлөө чамгүй сайн хүчин чармайлт гарган ажилласан байдаг. Үүнээс өмнөх үеийн оюутны холбооны удирдлагууд ч сонгуулийн үед намын даалгавараар мөнгө тарааж, ах намын даалгаварыг биелүүлж байсан баримт бий.
МОХ-ны ерөнхийлөгч Ч.Ганхуяг чуулганаа зарлан хуралдуулахгүй байгаа шалтгааныг ирэх сонгуулийн зүг оюутны байгууллагаа хөдөлгөх сонирхлын үүднээс хойшлуулах болсон хэмээн үзэж буй юм. Монголын 160 гаруй их дээд сургуулиудын оюутны төв байгууллага гэдэг утгаараа манай улсад хүний нөөцөөрөө МҮЭХ-ны дараа орж болох. Түүнчлэн оюутны дуу хоолой, оюутны байгууллагын хүч нөлөө нийгэмд хүчтэй нөлөөлөх нь бий. Энэ утгаараа эрхэм сайд оюутны байгууллагын албан тушаалаа алдалгүй сонгуультай золгох сонирхол их байгаа бололтой.
Ч.Ганхуяг дан ганц оюутны байгууллагыг сонгуулийн үйл ажиллагаанд ашигладаг биш ажээ. Ч.Ганхуяг сайдыг залуу хүний хувьд энэ байгууллагыг торохгүй аваад явчих нэгэн гэж оюутнууд итгэсэн байж мэдэх.
Гэвч МОХ-ны ерөнхийлөгчөөр ажлахдаа түүний хийсэн ганц ажил нь нийслэл дэх 120 мянган оюутныг гэнэтийн ослын даатгалд хамруулах явдал байв. Тэрээр МОХ-ны ерөнхийлөгчийн албан тушаалаа ашиглан хувийн даатгалын компаниа хөл дээр нь босгох арга сэдсэн хэмээн үздэг. Үүний тулд өөрийн үүсгэн байгуулсан гэх “Тэнгэр санхүүгийн нэгдэл” даатгалын компанидаа оюутнуудыг хүчээр даатгуулах кампанит ажлыг МОХ-оор чадварлаг гүйцэтгүүлсэн байдаг. Оюутны холбооны дүү нар нь оюутнуудаа уриалан “Та нар залуу хүмүүс эрүүл байх ёстой. Гэнэтийн гэмтэл осолд өртвөл даатгуулах хэрэгтэй. Даатгалд хамрагдвал 100 мянга хүртэлх төгрөгийг даатгуулсан компаниасаа гаргуулан авах боломжтой” хэмээн оюутнуудын тархийг угааж оюутнуудын нийтийн тээврээр үнэгүй зорчих виза картыг нь барьцаалж, 1000 төгрөгөөр даатгуулахгүй бол виза картыг чинь олгохгүй хэмээн шантаажилж, оюутнууд аргагүй эрхэнд даатгалд хамрагдсан талаарх баримт олон бий.
Энэ мэдээлэл өнгөрсөн намар хэвлэлийн хуудаснаа дэлгэгдэж түүнийг нэлээд сандаргасан гэдэг. Тэгвэл өнөөдөр энэ эрхэм МОХ-ны ерөнхийлөгчийн албан тушаалаасаа буух сонирхол байхгүй байгаа бололтой. Угтай МОХ-ны ерөнхийлөгчийн албан тушаал гэдэг Сангийн дэд сайд хүний хувьд нэг их дурлаад байх албан тушаал биш байлтай. Гэхдээ сонгууль дөхсөн өнөө үед түүнд хэрэгтэй албан тушаал ч байж мэдэх. Учир нь анх удаа сонгууль өгөх 200 мянга гаруй залуусын 80 гаруй хувь оюутан залуус байгаа гэхээр ач холбогдол өндөр байх талтай.
Сонгууль дөхүүлж байгаад сурсан зангаараа МОХ-ны ерөнхийлөгчийн албаа дахин баталгаажуулчих санаархал байж мэдэх юм.
Учир нь 2010 онд тэрээр МОХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдохдоо олон сая төгрөгийг оюутан дүү нартай зарцуулсан гэдэг. Оюутны холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон оройноо их дээд сургуулийн оюутны байгууллагын удирдлага болох 300 гаруй залуусыг Чингис зочид буудалд тухлуулж, архидуулсанаас үзэхэд оюутны байгууллагын төлөө мөнгө зарцуулдаг, бас тэднийг ашиглаж чаддаг нэгэн бололтой. Тэрээр сурсан зангаараа Сүнжингранд зочид буудалд өндөр харуул хамгаалалтын дор оюутан дүү нараа хуралдуулахаар зэхэж байгаа гэх мэдээлэл байна.
А.БОДЬ
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 14, 2012 11:33:31 am )
Ene hohimoi tolgoit alia salbadai ooriigoo syrhii amitan gej bodood baih shig. Daanch sejig hyrmeer yamar ch bolovsrol medleggyi lalar shyy.
-
Anonymous (March 14, 2012 12:03:54 pm )
alia salbadai avilgach
-
Anonymous (March 14, 2012 12:05:21 pm )
gadniihnaas mongo avch eh ornoo hudaldaj baigaag n medeh hun baga baih udahgui medeh bolno
-
Anonymous (March 14, 2012 12:07:14 pm )
heden gadnii kompanii erh ashigiig mongoldoo hamgaalj say say dollar hiij baigaa shu dee, haltar avgai n gangarch ehelj baigaa avilgagch hudlaa unench dur esgegch
-
Anonymous (March 15, 2012 12:17:13 pm )
zavaarsan zaluu, avilgaa avaad duugai baihgui bas zaluuchuudiig yana genev
-
Anonymous (March 15, 2012 12:18:20 pm )
chi eh ornoo zarahgui shu, chi mongol hun mon bol sain bodooroi
6 Comments