antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 14, 2012 4 comments

Мах олдохгүйгээс хиамны үйлдвэрүүд хаалгаа барихад хүрчээ

нийтлэсэн Admin

-ХИАМ ҮЙЛДВЭРЛЭГЧ 30 ШАХАМ КОМПАНИ ТҮҮХИЙ ЭДГҮЙГЭЭС ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЗОГСООЖЭЭ-

Махны олдоц муу, үнэ­­тэй байгаагаас хиам үйлдвэрлэгч компаниу­дын үйл ажиллагаа та­сал­дахад хүрчээ. Махны үнэ нэмэгдсэн гэх шалт­гаанаар бүтээгдэхүүний­хээ үнийг 500-2000 төгрө­гөөр нэмсэн билээ. Гэвч хиам үйлдвэрлэгчид Шу­дар­га өрсөлдөөн, хэрэг­лэг­чийн төлөө газрын шалгалтад орж, үгсэн хуйвалдсан нэрийн дор торгууль хүлээхэд хүрээд байгаа. Он гарснаас хойш алдагдалтай ажиллаж ирсэн хиам, махан бүтээг­дэхүүн үйлдвэрлэгчид үнээ нэмэхгүй л бол хаал­гаа барихад бэлэн бол­лоо гэдгийг хэлцгээж бай­сан юм. Үйл ажиллагаа нь доголдоод буй үндэсний үйлдвэрлэгчид төрөөс тусламж хүсэхээр зэхэж буй аж.

Нийслэлийн томоо­хон хэмжээний дэлгүүр, супермаркетуудад “Мах импэкс”, “Траст трейд” зэрэг компанийн бүтээг­дэ­­хүүн л ирдэг болжээ. Бусад хиамны үйлдвэ­рүүд тэр бүр бүтээг­дэхүү­нээ нийлүүлэхээ больсон гэнэ. Харин эрэлтийн хувьд урьдынхтай адил байгаа аж. Энэ талаар “Миний сүлжээ” дэлгүү­рийн худалдагч “Хиам харьцангуй тансаг хэрэг­лээний бүтээгдэхүүн. Тиймээс худалдан авалт ямар ч тохиолдолд буу­раад байдаггүй. Харин сүүлийн үед нийлүүлэлт буураад байна” гэсэн юм.

ХААЛГАА БАРИХААС АРГАГҮЙД ХҮРЭЭД БАЙНА

“Тэрх сэрвэн” компанийн захирал М.Халтараас зарим зүйлийг тодрууллаа.

-Танай компанийн үйл ажил­лагаа хэвийн үр­гэл­жилж чадаж байна уу?

-Чадахгүй талдаа, арай ч хаал­гаа бариагүй. Гэхдээ дампуурахад ойрхон болчи­хоод байна. Нөөцөд үлдсэн жаахан махаараа амь залгуулаад өнөө, маргаашаа өнгөрөөж байна.

-Нөөцөлсөн махаараа хэзээг хүртэл бү­тээгдэ­хүүн үйлд­вэр­лэх вэ. Га­дуур түүхий эд олдохгүй байна уу?

-Дөрөвдүгээр сарын 1-н хүрэх­тэй, үгүйтэй нөөцтэй. Гадуур мах ерөөсөө олдохгүй байна шүү дээ. Адууны шул­сан мах гэхэд л туранхай, муу нь нэг кг нь 5500-5600 төгрөг болсон. Ямаа, хонины мах бараг нэг кг нь 10 мянган төгрөгт хүрчихлээ. Ийм үнээр түүхий эд аваад үйлдвэрлэ­сэн хиамаа хэдэн төгрөгөөр зарахыг мэдэхгүй байна. Хамгийн хямд хиам л гэхэд нэг кг нь 7-8 мянган төгрөг болох байх. Үнэ ийм боллоо ч түүхий эд олдохгүй бол яал­тай билээ. Яахаа мэдэхгүй байдлыг хараад байж байна.

-Цаашид яах вэ. Махны нийлүүлэлт ихсэхийг хүлээх үү?

-Мэдэхгүй байна. Үнэндээ үн­дэс­ний үйлдвэрлэгчид бүгд над­тай адил яахаа мэдэхээ больчихсон, хүлээлттэй байна шүү дээ.

-Яагаад мах олдохоо бол­чихов оо?

-Нарийн учрыг нь сайн мэдэх­гүй юм. Миний ойлгос­ноор хята­дууд маш их хэм­жээний мах нөөцөлс­нөөр хомсдолд орчихсон юм биш үү. Үндэсний үйлдвэрлэг­чид төрд хандаж үнэн байдлаа хэлэх цаг болчихоод байна. Манай компани л гэхэд өдөрт нэг тонн гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд бор­луул­даг байсан бол одоо 200 кг хүрэхгүй хиам гаргаж бай­на. Зарим өдөр бүр бү­тээгдэхүүн хийхгүй байгаа. Нөгөө талаар борлуулалт ч муудсан.

-Үнээ нэмсэн үү?

-Шинэ жилийн дараа 800-900 төгрөгөөр нэмсэн. Үүнээс илүү нэмэхээр борлуулалт таг зогсчих гээд байна. Арав гаруй жил үйл ажиллагаа явуулчихаад нэг өдөр хаал­гаа барчихна гэхэд хэцүү юм. Цаашид махны үнэ улам өсөх байх. Тэгэхээр үндэсний үйлдвэ­рүүдийн хувьд байдал улам хүндэрнэ. Манай компа­нийн хувьд нөөцөө дуусгаад үйл ажиллагаагаа зогсоодог юм уу гэж бодож байна гэв.

“ҮНЭЭ НЭМЭХ ЭСВЭЛ ДАМПУУРАХ ДЭЭРЭЭ ТУЛААД БАЙНА”

“Дусалхан” хиамны үйлдвэрийн захирал Н.Долгорсүрэн дараахь тодруулгыг өглөө.

-Танай компанийн хувьд түүхий эдээ хаанаас бэлтгэж байна вэ?

-Зах зээл дээрээс л махаа авч байсан. Урьд жилүүдэд 40-50 тонн мах нөөцөлчихдөг байсан. Энэ жилийн хувьд мах олдохгүй байна. Өнгөр­сөн намраас л махны хомс­дол эхэлчихсэн. Нөөцлөх ямар ч боломж байгаагүй. Тиймээс одоо­хондоо үйлд­вэрлэлээ зогсоочи­хоод байгаа. Арав гаруй ажилтнаа яаж цалинжуулах учраа олох­гүй, хэцүү байдалд байна даа. Ерөн­хийдөө мах­ны хомсдол болж, зээлээр үйлдвэрлэлээ эрхэлж байсан жижиг, дунд үйлдвэрүүд хаал­гаа барихад хүрээд байгаа. Үүнийг төрөөс анзаардаггүй юм гэхэд улс төр хийж үйлд­вэрлэгчдээ сөхрүүлмээргүй байна.

-Яаж улс төр хийсэн гэж?

-Шинэ жилийн өмнөхөн арга­гүйн эрхэнд бүтээгдэхүү­нийхээ үнийг өсгөөд “Шудар­га өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар”-т дуу­даг­даж, шүүхэд очихдоо тулсан. Бүх үйлдвэ­рүүд хэн нэгнээс хараат, айсан байдалтай, өнөө маргаа­шаа өнгөрөөж байна. Манай компани 14 жилийн турш үйл ажиллагаа явуул­сан. Түүхий эдийн хомсдол, төрийн дарамтаас болж хаал­гаа барихад хүрээд байна. Компанид хурал хуй хийгээд, тоног төхөөрөмжөө сайж­руулъя гэж ярилцахаар үгсэн хуй­валдлаа гэж дарам­талдаг. Тиймээс нэг салба­рынхантайгаа уулзахаас ч айдаг болчихоод байна. Ерөн­хийдөө байдлыг хара­хаас өөр гарцгүй байна.

-Арав гаруй жил ажил­ласан үйлдвэрээ яавал авч үлдэх бол?

-Мах олдохгүй бол яах ч аргагүй шүү дээ. Үнэтэй мах аваад үнэтэй бүтээгдэхүүн гаргах, эсвэл дампуурах дээрээ тулаад байна.

-Үнээ нэмчихвэл бор­луулалт буураад бас хүндрэлтэй биш үү?

-Борлуулалт буурахгүй л дээ. Зах зээлээ дагасан л өсөлт шүү дээ. Ер нь төр махан дээр зохицуулалт хийж чадахгүй бол зүгээр л зах зээлийнх нь жамаар орхи­моор байна гэв.

“ЗАХ ЗЭЭЛИЙН ЖАМААРАА Л ӨРСӨЛДӨХ ЁСТОЙ”

“Монголын махны хол­боо” төрийн бус байгуул­лагын гүйцэтгэх захирал М.Лха­чинбал “Махны олдоц өмнөх жилүүдтэйгээ харь­цуу­лахад бага байгаа нь үнэн. Гэхдээ үнэтэй л болохоос түүхий эд тасарчихсан гэж ойлгож болох­гүй. Тиймээс хиам үйлдвэрлэгчид зах зээлээс түүхий эдээ аваад бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхэд асуудалгүй байх. Гэм нь үйлд­вэрлэж байгаа бүтээг­дэхүүн нь үнэтэй гарна. Тэглээ гээд зах зээлийн жа­мыг яалтай билээ. Үйлдвэр­лэгчид зах зээлийн жамаараа өрсөлдөж, түүнд нь төр оролц­­доггүй байх ёстой” гэсэн юм.

Ц.ӨРНӨХ

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Reviews (February 19, 2014 4:00:38 am )

    Hello there, I do think your website might be having internet browser compatibility problems. When I take a look at your blog in Safari, it looks fine ***ever, when opening in I.E., it’s got some overlapping issues. I merely wanted to give you a quick heads up! Aside from that, fantastic website!

  • levitra 20 mg 5 8 compression fitting (February 19, 2014 9:08:07 am )

    I am not sure where you are getting your info, but great topic. I needs to spend a while finding out much more or understanding more. Thank you for excellent information I used to be searching for this information for my mission.

  • Viagra (February 19, 2014 10:55:29 am )

    My friend asked me if i knew any and i don’t. He wants to use it to download music and it has to be free. i usually just use google blog search for albums, i don’t know any programs haha.

  • ceas fossil dama (February 19, 2014 11:42:59 am )

    Way cool! Some extremely valid points! I appreciate you penning this post plus the rest of the website is extremely good.

antalya rent a car