Луу жилийн анхны морин уралдаанд тоосоо өргөсөн “Мон Уран”-ы Б.Наранхүүгийн наран хээр Төв аймагт болсон Дүнжингарав 2012 уралдааны их насанд түрүүлж эзнийхээ магнайг тэнийлгэв. Олны хэл аманд байнга өртөж сайн, муугаараа дуудуулдаг Б.Наранхүү захирал өнгөрсөн жилийн сүүлчээр нэгэн хөөрөгний ченж залуугаас 380 сая төгрөгөөр үнэ хаялцан байж эртний хийцийн шүрэн толгойтой манан хөөрөг худалдан авчээ.
Уг хөөрөг нь 16-17-р зууны үеийн хуучны үнэт эдлэл бөгөөд түүнийг эзэмшиж байсан нэгэн томоохон лам үр, ач нартаа үе дамжуулан өвлүүлснийг хот бараадаж суурьшихаар ирсэн залуу хосууд тэрхүү ченжид 150 сая төгрөгөөр анх зарсан аж. Харин тэрхүү ченж нэлээдгүй мэрийсний хүчинд “Мон Уран”-ы захирал Б.Наранхүүг сонгож ийнхүү чамгүй ашигтай наймаа хийсэн байна. Хурдан морь, сайн чанарын төмөр хүлэг зэрэгт гар татдаггүй Б.Наранхүү луу жилийн өмнөхөн ийнхүү хүнтэй гар зөрүүлж тамхилах нүнжигтэй их гарын хөөрөгтэй болсондоо тун чиг сэтгэл хангалуун байгаа гэнэ.
Ө.Гонгор /www.wikimon.mn/
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 10, 2012 7:18:44 pm )
naad chin nowshiin lyiwarchin sh de
-
Anonymous (March 10, 2012 7:25:03 pm )
ter huurug chin zugeer l chuluu shuu de
-
Anonymous (March 10, 2012 7:52:35 pm )
Eniig yagaad barivchilj ter olon banknii oriig ni toluuldeggui ym bol geed gaihaad baih ym
-
Anonymous (March 10, 2012 8:30:21 pm )
Үнэн юм уу? Алмазан хөөрөг авлаа гэвэл үнэмшмээр байна. Нэг муу бөөрөнхий чулууг 380 саяар авдаг овоо муу хулгайч вэ? Билл Гейтсээс баян байна гээч. Аан.
-
Anonymous (March 10, 2012 8:31:00 pm )
bi lav ene huurgiig 10.000 taar daahgui yum bnlee harin 20.000 bol hetsuuhen urguh l baihdaa
-
Anonymous (March 10, 2012 8:40:35 pm )
almazan tolgoitoi altan nuuhtai ym bolovuu
-
Anonymous (March 10, 2012 9:26:18 pm )
shal hudalaa 30 say tugurguur avsan um
-
Anonymous (March 10, 2012 10:11:21 pm )
Buruu argaar olson mongoor muu hvnd ochij dee
-
Anonymous (March 10, 2012 10:22:23 pm )
Shine bayan tseej ovchitei gej
-
Anonymous (March 11, 2012 12:06:26 pm )
buruu argaaar olson mongo biz yaj bodson iim ih mongotoi bayn mongold bhgui mongotei bolgon hulgain argaar olj bga chuu dee
-
Anonymous (March 11, 2012 5:42:31 pm )
BUZARIIN BURUU GAR
-
Anonymous (March 12, 2012 10:01:53 am )
Эд хөрөнгөд ингэтлээ мөнгө зарах ямар хэрэгтэй юм бэ.үр хүүхэддээ хожим хэрэг болно гэж авдаг юм болвуу. Гэхдээ ийм хэмжээний үнэд тэр цагт хүрэх юм боловуу даа
-
Anonymous (March 14, 2012 4:50:48 pm )
xudla shaj bga ee
-
Anonymous (March 19, 2012 1:19:29 pm )
Tseej baychuud oorsdiigoo l hudlaa reklamdaj bga ym,380 say ch geh shig…..Hen unemshihiin be.Yu hiij giisen dee ene naranhuu hudlaa showdaj bna………………
14 Comments