antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 10, 2012 9 comments

“Би худлаа амалдаггүй хүн” гэж өөрийгөө магтсан Д.Тэрбишдагвын үнэн төрх

нийтлэсэн Admin

“Надад төрийн албыг хувьдаа ашигласан, төсвийн хөрөнгөнөөс идэж уусан, элдэв шалдавын лиценз энэ тэртэй холбогдсон юм байхгүй учраас өөрийнхөө бодлыг хэнээс ч айлгүй хэлчихдэг. Би сонгуулиар худлаа амалдаггүй, архи дарс, бэлэг сэлт, мөнгө төгрөг ч тараадаггүй. Намын удирдлага надаас “нэрээ дэвшүүлэх үү”, хаана дэвших сонирхолтой байгааг асуусан. Сонгинохайрхан дүү­рэгтээ л дэвшинэ гэхэд дэмжинэ л гэсэн. Намайг дэмждэг Сонгинохайрхан дүүргийн мянга мянган сонгогчийг хүндэтгэх байлгүй дээ” гэж ирээд л УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хэд­хэн хоногийн өмнө хэвлэлд ярилцлага өгчээ. Түүний эл ярилцлагаас үзвэл тэр­бээр ирэх сонгуульд нэр дэвших нь, тэр дундаа Сонгино­хайрхан дүүрэгт нэрээ дэв­шүүлэх нь тодорхой харагдана. Харамсалтай нь түүнийг дэмжих мянга, мянган Сонгинохайрханчууд бий болов уу. Эрхэм гишүүн өөртэй итгэлтэй нь аргагүй ингэж хэлж байгаа ч “амласандаа хүрдэггүй” гэх ард олны гомдлыг яах вэ.

 

Хоосон амлалт 1.

Хүүхдийн цэцэрлэгүүд хэзээ баригдах вэ?

Сонгуулийн тухай хууль эцэслэн батлагдаж, улстөрчид иргэдийн тархийг угаах шоугаа эхлүүлэх цаг хэзээ мөдгүй ойртож байна. Иргэдийн итгэлээр наадаж, сэтгэлээр тоглодог эрхмүүд энэ жилийн сонгуульд аль аймаг, дүүргийн иргэдийг аятайхан шиг молигдох вэ? гэж толгойгоо гашилгаж суугаа нь лавтай. Биелэх, биелэхгүй нь тодорхойгүй амлалт хөврүүлэхээр зэхэж буй энэ үед 2008 онд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар тойргоос сонгогдсон эрхэм гишүүн Д.Тэрбишдагвын ард олонд өгсөн амлалтыг нэхэн сануулж байна. Тэрээр 2008 оны сонгуульд тойрогтоо ажиллаж, олон зүйлийг хийж бүтээнэ гэж амлан сонгогджээ. Гэвч өнгөрсөн хугацаанд тойрогтоо хийж хэрэгжүүлсэн ажил даанч алга. Түүнийг УИХ-ын гишүүний сэнтийд залрангуутаа амлалтаа мартсан бололтой хэмээн сонгогчид нь халаглаж сууна. Эрхэм мартамхай гишүү­ний сонгогчдодоо амласан зүйлийн захаас нь дурдъя. Д.Тэрбишдагва гишүүн 2008 онд Сонгинохайрхан дүүргийн 4, 12, 23 дугаар хороонд хүүхдийн цэцэрлэг шинээр барьж байгуулна гэсэн амлалт өгч байв. “Хүүхэд бол манай ирээдүй. Тэднийхээ сурч хүмүүжих сайхан орчинг бүрдүүлэх юмсан, зовлон, хүндрэлтэй асуудлыг нь шийдэхсэн” хэмээн хэлж, амлаж байсан бүхэн биелэлээ даанч олсонгүй. Өнөөдрийг хүртэл тус хороодод нэг ч цэцэрлэг баригдаагүй, барих талаар дуурсах ч үгүй байгаад тус хороодын иргэд сэтгэл гонсгор байна. Хүүхдийн нэр барьж, хүмүүсийг молигдсон Д.Тэрбишдагва гишүүний хоосон амлалтын нэг энэ байлаа.

 

Хоосон амлалт 2.

Бүх багш нар зөөврийн компьютертэй болсон уу

Сонгинохайрхан дүүр­гийн сургуулиудын бүх багш нарыг зөөврийн компью­тертэй болгоно хэмээх Д.Тэрбишдагва гишүүний амлалт мөн л биелсэнгүй. Учир нь ихэнх багш нар нь өөрсдийнхөө цалингаас суут­гуулж, зөөврийн компьютертэй болсныг эрхэм гишүүн амлалтаа биелүүлсэн гэхэд бэрх юм. Хүүхэд шуугисан их өргөөний эзэд болсон сурган хүмүүжүүлэгч багш нарын сэтгэлээр тоглосон эрхэм гишүүний энэ амлалт бас хоосон зүйл байжээ.

 

Хоосон амлалт 3.

Иргэдийн эрүүл мэндийн асуудалд анхаарал тавьж чадав уу

Д.Тэрбишдагвийн сонгогч­додоо өгсөн амлалт үүгээр ч дууссангүй. Амьдралын түвшин доогуур болон хөгж­лийн бэрхшээлтэй иргэд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж үнэгүй авдаг болно. Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэн бүр жилд нэг удаа нарийн мэргэжлийн үзлэг оношлогоонд үнэ төлбөргүй хамрагдана гэж тэрээр 2008 онд амлаж байжээ. Уг нь энэ амлалт хар ухаанаар бодсон ч сэтгэл байвал биелүүлэхэд амархан санагдах. Гэвч Д.Тэрбишдагва гишүүн сонгогчдынхоо эрүүл мэндийн асуудалд сэтгэл гаргаж ажилласангүй. Ард иргэд үнэгүй үйлчилгээ авч, нарийн мэргэжлийн оношлогоонд үнэгүй хамрагдах нь битгий хэл халаасны мөнгө муутай нэгэн нь эмнэлгээр үйлчлүүлж чадахгүй байна хэмээн сонгогчид нь ихэд бухимдангуй байна. Сэтгэл байвал бүтчихмээр энэ зэргийн амлалтаа биелүүлээгүй, биелүүлэх талаар дурсаа ч үгүй Д.Тэрбишдагвын өөр бусад хоосон амлалтын биелэлтийн тухай өгүүлээд ч дэмий биз дээ. Өндөр хүчдэлийн шугамыг нэмэгдүүлнэ. Одоо гэрэлгүй байгаа айлуудыг бүгдийг нь цахилгаантай болгоно. 3000 өрхийг телевизийн олон суваг үздэг болгоно гэсэн түүний амлалтыг ард иргэд жинхэнэ үлгэр хэмээж сууна.

 

Д.Тэрбишдагвыг дэмждэг мянга, мянган сонгогчдыг хайлаа, харамсалтай нь олдсонгүй

Д.Тэрбишдагва гишүүн “Намайг дэмждэг мянга, мянган Сонгинохайрханчууд бий” гэдэг ч сонгогдсон тойргоос нь түүнийг дэмждэг иргэд их цөөхөн байдаг бололтой. Түүний өгсөн амлалтын талаар тойргийнх нь иргэдээс асуухад бүгд л Д.Тэрбишдагвын талаар ам муутай байна.

 

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны иргэн Б.Намжид:

-Д.Тэрбишдагва гишүүн тойрогтоо юу ч хийгээгүй. Сонгогдсоноос нь хойшхи дөрвөн жилийн хугацаанд тэрийг хийсэн, энийг хийсэн гээд хэлчих зүйл нэг ч алга. Хүний урманд тойргоо нэг ч удаа эргэж тойроогүй хүн шүү дээ. Дахин манай тойрогт нэр дэвшвэл энэ хүнд саналаа өгөхгүй.

 

Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны иргэн М.Алтанцэцэг:

-Иргэдийнхээ ядуу сэтгэлгээн дээр дөрөөлж гарч ирчихээд юу ч хийгээгүй хүн дээ. Баянхошуу, Зүүн салаа, Баруун салаа бол хамгийн эмзэг амьдралтай айлууд байдаг. 2004 онд л сонгогдохдоо Баянхошууны Баруун салаа руу зам тавина хэмээн сурталчилгаагаа хийж байсан. Гэвч найман жил өнгөрчихөөд байхад одоо л нэг сонгуулийн сургаар замыг нь дөнгөж тавьж эхэлж байна. Хааяа нэг Таван шарын тэнд ахмадуудыг цуглуулан тоглолт үзүүлдэгээс өөр хийж бүтээж байгаа зүйл түүнд алга. Дахиж л энэ гишүүнийг сонгож хулхидуулахгүй.

 

Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны иргэн Б.Гантулга:

-Манай хороонд цэцэрлэг барина гэж амлаж байлаа. Тэр амлалтад нь маш их баярлаж байлаа шүү. Ашгүй хүүхдээ ойрхон өгдөг болох нь гэж бодож байсан. Гэвч баригдах цэцэрлэгийг нь дөрвөн жилийн турш хүлээлээ. Өнөөдрийг хүртэл баригдах цэцэрлэгийн сураг алга. Мөн өрхийг тогтой болгоно л гээд байсан. Тоггүй өрх зөндөө л байна. Тэр яриад байгаа олон суваг байтугай Үндэсний телевиз нь бараг гардаггүй ш дээ. Тиймээс өрх бүр өөрсдөө кабел суурилуулсан байдаг. Түүнийг өөрөө олон сувагтай болгосон гэж бодоод байх шиг байна.

 

Ам алдвал барьж болдоггүй гэх үнэн үг бий. Үүний адил амлалтаа биелүүлэх нь гишүүдийн үүрэг. Гэвч амлалтын биелэлт ямархан байгааг иргэд яруу тодоор хэлж байна. Ямартаа ч Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Д.Тэрбишдагва гишүүнд сонгогчид сэтгэл гонсойж сууна. Тэрээр дөрвөн жилийн өмнө 26 дугаар тойрогт нэр дэвшихдээ “Би та бүхнийгээ төрд төлөөлөхөөр сэтгэл шулуудан ирлээ” хэмээж байв. Харин тэр цагаас хойш дөрвөн жилийн дараа түүнийг дахин сонгохгүй хэмээн сонгогчид нь сэтгэл шулууджээ.

 

С.Өлзийбаяр

Үндэсний мэдээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Anonymous (March 10, 2012 7:02:23 pm )

    Зөөврийн компьютер үнэгүй өгнө гэж л хэлсэн биш бол компьютертэй л болсон байна ш дээ. ТБ шиг шударга гишүүн ч байгаагүй байх шүү. Тэхдээ гарын 5 хуруунд л байгаа да.

  • Anonymous (March 10, 2012 8:22:04 pm )

    негее л амисгаануудын нэг биздээ

  • Anonymous (March 10, 2012 8:43:17 pm )

    ta nar selh ruu yavah zamd neg uuliin amand baidag ordoniign harsan uu yg zasgiin gazariin ordon shig aimaar

  • Anonymous (March 10, 2012 11:07:22 pm )

    terbidhdagva gishuun xarin ch unen yum yaridag shuu

  • Anonymous (March 11, 2012 12:52:46 am )

    Uls turd garval sain yum hiih Hun sanagddag

  • Anonymous (March 11, 2012 12:23:49 pm )

    ter computer ntr-iig chini harin Saikhanbileg l yarisan baih shuu.

  • Anonymous (March 11, 2012 1:53:30 pm )

    Өөрөө л баяжсан байх шивдээ

  • Anonymous (March 11, 2012 4:47:36 pm )

    наанаа шудрага дүр эсгээд цаагуураа тендер хүртэл аваад л мөнгө цохиж байсан шүү дээ Түүнии хийж чаддаг юм бол жүжиглэх

  • Anonymous (March 12, 2012 10:58:48 am )

    http://www.amlalt.mn site ruu orood tailang ni uzlee ajil hiideg l hun bna sh dee zahialgat iim yum bichij bhaa boliochee

antalya rent a car