antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 10, 2012 2 comments

Улс төрийн наадамд Догоо зааны хэдэн хүү зодоглох вэ?

нийтлэсэн Admin

Иргэд УИХ-ын гишүүдэд дүн тавих цаг өдрөөс өдөрт ойртсоор байна. Энэ үеэр цөөнгүй улс төрч, бизнесмэн, урлаг соёлын салбарынхан сонгуульд өөрсдийгөө сойж буйг зарлаад байгаа. Тухайлбал “Буян”-гийн Жагаа, гавьяат С.Жавхлан гээд тоймгүй олон хүний толгой энэ зүгт эргэлт буцалтгүй эргэчихсэн байгаа дуулдана. Энэ “буянт” үйлсээс спортын салбарынхан ч хоцроогүйгээр барахгүй тун дээгүүр хурдалдаг жишиг тогтоод байгаа.

Тэгвэл гишүүний суудал эзлэх улс төрийн “гэгээн наадам”-ын бэлтгэлээ ах, дүү хоёр ч аль хэдийнэ базаасан тухай амтай бүхэн өгүүлэх болов. Их аваргыг бэлтгэлийнхээ горимыг алдагдуулаад хутга, шөвөг барьсан ч гэв үү?  нэг тийм базаахгүй мэдээ дуулдаад амжсан. Гэхдээ л  “Сонгууль” гэгч сайхан нэртэй луйврын наадамд АСА аварга  “зодоглох” өндөр магадлалтай гэнэ лээ. Тэрбээр АН-ыг  ан цаваа сайтар “наалдан паддаж” чадаагүй хэмээн чамласан уу, эсвэл ахтайгаа хамт нэг тогооноос хооллох дэмий гэж шийдэв үү, ямартай ч МАХН-ыг сонгосон тухай сураг дуулдав.  Одоо мэргэжлийн сүмогийн 68 дахь их аваргыг УИХ-д нэр дэвших нь хэмээн арлынхан болоод монголчууд багагүй шуугиж байна. Тэрбээр улстөрд орох эсэх тухайгаа “Ард түмэн л мэднэ шүү дээ. Хэрэв би оролцох шаардлагатай байгаад ард түмэн хүсвэл татгалзахгүй” хэмээн хариулж байсан удаатай. Энэ үг аваргыг улстөрд санаархаж байна гэсэн ойлголтыг гадна дотныхонд төрүүлсэн ч байж болох юм. Гэхдээ түүнд энэ салбарт хүч үзэх тийм их зориг, зүрх бий. Тэр ч бүү хэл, уул уурхайн салбарт хүч үзэх болсноо тэрбээр “Хятадууд ухаж болдог уурхайг би ухахад ер нь яадаг юм бэ” хэмээн цэнхэр дэлгэцээр хэлж чадсан билээ. Тиймээс хуучин цагийн “Биеийн тамир бол бүх нийтийн үйл хэрэг мөн” гэдэг шиг базаахгүй уриа үгээр тэрбээр өөрийгөө сурталчилахаас сийхгүй гэсэн үг.

Харин үндэсний бөхийн аваргын хувьд өнгөрсөн орон нутгийн сонгуулиар Сонгинохайрхан дүүргийн “наадамд” зодоглож, тун амжилттай сайн барилдсан туршлагатай төдийгүй сонгуулийн “цэнхэр асар” хэрхэн дэрвэдэг болоод нэр төр олоход мөнгөний үнэ цэнэ ямархан үүрэгтэй болохыг бөх хүний бүдүүн хадуун сэтгэлээр тунгаасан гэдэг. Түүнийхээ ч ачаар энэхүү “наадамд” хүч үзэхдээ ах аваргуудын “начин төрүүлэх” арга барилыг орчин үетэй хослуулан иргэдэд архи дарс, мөнгө төгрөгийг их хэмжээгээр цацсан тухай ч олон хүн цуурах юм билээ. Харин түүний энэ үйлдлийг сонгогчид гишүүний суудалд санаархсан явдал гэдэгт дор бүрнээ толгой дохин зөвшөөрсөн хэдий ч аварга цолны тэмдэг залаа, алд биенийх нь ид хавыг гайхсан уу, ямартай ч олонхи нь түүний төлөө саналаа өгсөн юмдаг. Одоо тэрбээр өмнөх “наадамд” туршиж, улмаар ялалтад хөтөлсөн арга технологийг улам боловсронгуй болгож, тусгай хөтөлбөр боловсруулан “улсын” наадмыг хүлээж суугаа гэх юм. Тэгээд ч түүний ар талд нийслэл хотыг цэцэг ургах газаргүй болтол нь цөлмөсөн “Хотын  франц” гэж балай бүлэглэл ч бий.

Тэгэхээр “зоригт” хоёр аваргын хэн нь энэ улстөрийн сунгаанд өөрийгөө сойх бол гэдэг таавар төрийн наадмын өмнөх начны маргаан шиг өрнөж эхэллээ.  Үгүй ээ, аль тойргийг сонгох бол гэдэг таавар илүүтэй давамгайлж байгаа юм байна. Тэгэхээр маш товчхондоо үндэсний бөхийн зүлэг ногоон дэвжээнээ хэн нь илүү вэ? гэдгийг харж чадаагүй боловч харин улс төр гээч бузар намагт хэн нь гүн шигдэх вэ? гэдгийг харин харах тавилан ирж байгаа бололтой.
Д.Билгүүн (www.wikimon.mn)


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (March 10, 2012 8:33:18 pm )

    amiljt husi. daanch….

  • Anonymous (March 11, 2012 10:16:11 am )

    НЭР ДЭВШЭЖ БОЛНО ХУУЛЬ ЁСООР ОЛГОГДСОН ЭРХ ЛУЙВАРЧАД ХУЛГАЙЧ НАРИЙГ
    НЭР ДЭВШҮҮЛЭЭД СОНГОЖ БАЙЖ БОЛСОН ЮМ АРД ТҮМНЭЭ ЭХ ОРНО ГЭСЭН
    ЛУЙВАРДАЖ ХУЛГАЙЛАЖ БАЯЖААГҮЙ МОНГОЛЫГ ДЭЛХИЙД ТАНУУЛСАН
    МОНГОЛ ХҮН ГЭЖ МОНГОЛООРОО ОМОГШДОГ ДАВГАА ШИГ ХҮНИЙГ ИХ ХУРАЛД
    ТӨЛӨӨЛӨЛ БОЛГОЖ СОНГОХ НЬ ЗӨВ ХАРИН АРД ТҮМЭНИЙ ЭТГЭЛИЙГ ДААЖ ҮҮРЭГИЙГ НЬ БИЕЭЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ МАН БА АН ААС НЭР ДЭВЖЭЖ ЛУЙВАРЧАДЫН ТОГЛООМ ГАР ХӨЛ БОЛОЖ БОЛОХГҮЙ ШУДРАГ ХЭСГЭЭС НЬ НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭЭРЭЙ ГЭЖ ЗАХИЖ БАЙНА

antalya rent a car