antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 13, 2011 Comments are off

Ж.Халтмаагийн хөвгүүдийн оргил цаг

нийтлэсэн Admin
Халимагийн Ерөнхийлөгч асан Кирсан Илюмжиновын намтрыг уншиж байхдаа яагаад ч юм “Овсгоо сам­бааг бусдаас зээлдэггүй юм” гэх нэгэн өгүүлбэрт онц­гой анхаарал хандуулж байснаа санаж байна. Хэзээ ч өөрий­гөө “Овсгоотой байх ёстой. Самбаатай байх хэрэгтэй” гэх мэт шаардлагад нийцүүлэх тухай бодож байгаагүй ч дээрх үг өөрт минь гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн нь энэ. Учир нь “Нээрээ л тийм шүү дээ” гэсэн бодит үнэнд захирдагсан ч байж болох юм. Иймээс ч би хувьдаа амьдралаас авахаа авч, амьдралдаа бүтээхээ бүтээж, түүнийхээ үр шимээр нийгмийн тодорхой хэсгийн амьдралыг хөдөлгөж, хөгж­лийг түүчээлж буй шил­дэ­гүүдийн амжилтаар ба­­хархах дуртай. “Ямар мун­даг юм бэ” гэсэн тэр сэт­гэгдэл зөвхөн надад ч бус бүх хүнд байдаг учраас бид өнөөдөр “Хүлээн зөвшөөрөх” гэдэг хоёрхон үгээр тэрхүү амжилтын эздийн амжилтыг балиашиглаж бай­­даг биз. Тийм ээ, овсгоо сам­бааг бусдаас зээлдэггүй юм. Мэдээж үүн дээр нь хө­дөлмөрч зан, хөдөлмөрлөх ёс­той гэсэн итгэл үнэмшлийг ч бусдаас түрээслэх ар­гагүй нь бүр ойлгомжтой.

Тэгвэл энэхүү амжилтын эздийг бид дэлхийгээс бус Мон­голоосоо хайх цаг ир­чихэж. Гэхдээ эрэл, хайл­тын үзүүр урт үргэлжлэх шаардлагагүй нь бахархалтай хэрэг. Тэрхүү амжилтын эз­дийн нэг нь Халтмаагийн хөв­гүүд. Энэхүү ах, дүү хоёрын бизнесийн түүхээр эх­лүүлж буй “Нэгэн гэр бүлийн түүх” булан маань цаашаагаа улам хол үргэлжилнэ гэдэгт итгэж байна.

Яармагийн ногоон дэн­жээс тамирчны алдраа өргөж, Монгол Улсын далбааг дэл­хийн дэвжээнээ мандуулж ирсэн ах, дүү хоёрын түүх тэртээ 1963 оноос эхтэй. Энэ онд Халтмаагийн Баттулга мэндэлсэн бол дүү Баттуул нь 1965 оны гуравдугаар сарын 3-нд төржээ.

Сонирхолтой нь ах, дүү хоёр нэг өдөр төрсөн бөгөөд том эгчийнхээ халамжид дуулгавартай дүү нар болж өссөн гэдэг. Ээж нь тэднийхээ амжилтын талаар “Миний хүүхдүүд ч хөдөлмөрч шүү. Эгч нь энэ хоёрыг маань их л зааж зааварлаж өгдөг байсан даа” хэмээн дурссан байдаг. Монгол Улсын гэр бүлийн бүртгэлд Ж.Халтмаагийнх гэдэг айлын го­ломтыг бадрааж, үр хүүхдийнхээ амьдралыг эхэлсэн тэр л Яар­магийнхаа дэн­жээс ээж нь “Хэзээ ч холдохгүй” гэдэг хатуу зарчимтай нэгэн. “Энэ чинь өвгөнтэйгээ гал голомтоо бадраасан газар шүү дээ” хэмээх түүний эл үгийг хүүхдүүд нь хүндэтгэж, эгэл амьдралын сайхнаас нь хол­дуулахыг ч хүсдэггүй гэх нь бий.

Аавынх нь тухайд Баянхонгорын уугуул нэгэн. Залуу насандаа хурдны морьтой эн зэрэгцэх нь холгүй гүйдэг байсан тухай дурсамж нь баянхонгорчуудын дунд өдгөө ч яригддаг. Ж.Халтмаа агсан Ламын гэгээний хийдэд шавилж байсан түүхтэй. Хожим бөхийн засуул хийх үеэсээ эхлэн хоёр бандиа их спортод “уруу татаж”, тэднийхээ амжилтын гарааг анх зуржээ. Тиймээс ч Х.Баттулга, Х.Баттуул хэмээх хоёр насны зөрүүтэй идэр насны ах, дүү хоёрын намтар салшгүй холбоотой үргэлжилж ирж. Тамирчны амжилт, бизнесийн гараа…Цаашлаад улс төрийн гараа нь ч тэр адилхан. Яг л Халтмаагийн хөвгүүд хаа ч цуг гэлтэй. Дүүгээ чөлөөт бөхөөр хичээллэж эхлэхтэй зэрэгцээд ах нь жүдо, самбо бөхийг сонгож, олон улсын тэмцээн уралдаанд зорих замаа нэгтгэх болж. Бизнесийн тухайд гэхэд л ахынхаа самар түүж зарах бизнест дүү нь мөн л хамтдаа зүтгэнэ. Хэзээ ч сална гэж байхгүй. Хамтдаа эхэлж, өрнүүлж, тэмцэж, амжилтыг нь хүртэж яваа тэдний бага насных нь түүх энэ.

Төд удалгүй Ж.Халтмаагийн хөвгүүд том болохтой зэрэгцээд зорилго нь, хүсэл нь ч улам өндөрт тэмүүлэх болсон нь ойлгомжтой. Хилийн чанадад үзүүлсэн амжилтынх нь тоо өсөхийн хэрээр тэдний эдэлж хэрэглэж буй бүхнийг Монголд хэрэглэх хүсэлд автаж, улмаар бизнесмэн тамирчны эгнээнд шил­жих болжээ. Улмаар тамирчин биз­несмэний багагүй амжилтаа эргэлт буцалтгүй бие даасан бизнесмэний хүсэл со­нирхлоор сольж, “Женко” группын түүхийг эхлүүлсэн байдаг. Энэ цагаас эхлэн Сингапур, Бээжин, Монгол гэх гурван улсын дунд видео камер зарсан, “Саятан” сугалааг гаргасан, такси бааз байгуулсан гээд шинэ содон бизнесийг “салаа мөчрөөр” нь байгуулж эхэлснийг бид мэднэ. Мөн зах зээлийн нийгэмтэй дөнгөж танилцахын зэрэгцээ гуравдагч орны онцлог болсон зугаа цэнгээний газрын талаар төдий л ойлголтгүй байсан улаанбаатарчуудад зориулан “Холливууд”, “Моторок”, “Маттис” зэрэг баар, цэнгээний газрыг анхлан нээж байж. Ах, дүү хоёрын бизнес ийн өдрөөс өдөрт өргөжин цэцэглэхтэй зэрэгцээд дараагийн шинэ содон санаа улам бүр арвижин үнэт цаасны зах зээл рүү өөрсдийн сонирхлыг чиглүүлсэн байдаг. Ингэснийхээ үр дүнд “Баянгол”, “Улаанбаатар” зочид буудлын хувьцааг “Женко” группын нэр дээр төвлөрүүлсэн ч их удалгүй 17 чингэлэг спиртийн хэрэг гэгчээр монголчуудын дунд онцгой танил болсон юм.

Тэр үед бизнесээс илүүтэй тамирчны амжилтдаа “шунаж” явсан дүүгээ Х.Баттулга бизнесийн салбарт бүрмөсөн “урвуулж”, “Женко” груп­пын тулах цэг, өөрийн­хөө баруун гар болгосон гэдэг. Харамсалтай нь ах нь эхэлж, дүүгийнх нь дагасан бизнест 17 чингэлэг спиртийн хэрэг асар том цохилт үзүүлсэн бөгөөд өдгөө ч энэ тухай сануулсан мэдээ, нийтлэл олонтаа гарах нь бий. Энэ хэргийн улмаас дүү нь ял эдэлж, “Женко” группыг тэрхүү алдаатай нь хамт дарж авахыг хүссэн бизнесийн бүлэглэлүүдийн дарамт, шахалт эр­чимжсэн. Үүнээс болоод ч тэр үү Х.Баттулга дахин спиртийн төрлийн бизнест хүч үзээгүйгээр барахгүй “АПУ” компанийн хувьцааг хожим бусдад шилжүүлсэн байдаг. Гэхдээ энэ хэргийг Х.Баттулга бус түүний хамтран зүтгэгч залуус нь гардан зохион байгуулсан нь тухайн үед илэрч байсныг энд дурдах хэрэгтэй бизээ.

Гэхдээ Ж.Халтмаагийн дунд хүүгийн бизнес тэр үед зарим хүмүүсийн санасан шиг зогссонгүй. “Талх чихэр”, “Мах импекс” компанийн хувьцааг худалдан аваад зогсохгүй “Монгол бизнес” банкийг байгуулсан байдаг. Мэдээж сүүлийн үеийн бүтээн байгуулалт нь Цонжин болдогт босгож буй Чингисийн хөшөө цогцолбор. Үндсэндээ ах, дүү хоёрын эхлүүлсэн энэ төслийн эцсийн үр дүн нь Чингис Өвөрмонголд бус тусгаар тогтносон Монгол Улсад төрсөн гэдгийг батлах, хятад бус монгол хүн гэдгийг баталгаажуулах явдал. Сүүлийн үед Чингисийн тухай ихийг мэдэхийг хүссэн сая, сая жуулчин Монгол руу бус Өвөрмонголд очиж тэнд байгуулсан Чингисийн онгоныг үзэж, өвөрмонголчуудын ярьж буй түүхэнд итгэх болсон учраас тэд ийн өөрсдийн бүтээн байгуулалтаар дамжуулж, түүхээ хамгаалахаар шийдсэн ч гэж болно. Ийм зайлшгүй шаардлага байгаа гэдгийг миний хувьд гэхэд л хараахан ойлгохгүй байсан ч өвөрмонголчуудын бай­гуулсан Чин­гисийн онгоныг үзээд “Женко” груп­пын санаачилгыг чин сэтгэлээсээ дэмжих ёстой юм байна гэдгээ мэдэрсэн юм.

Ингэж бизнесээрээ дамжуулж, Монгол гэсэн үнэт зүйлийг баталгаажуулахыг хүсч буй тэд өөрсдийнхөө өмнө нэгэн шинэ намтрыг бүтээж эхэлсэн нь мэдээж улстөрчийн зангараг. Анх УИХ-ын 2004 оны сонгуулиар Баянхонгор аймагт ялалт байгуулж, УИХ-ын гишүүний мандат өвөртөлсөн Х.Баттулгыг тухайн үед олон хүн ирэх сонгуулиар “хугацаа нь дуусах” гишүүн хэмээн харж байсан. Харин тэрбээр тэдний санаа бодлыг гишүүн болсон даруйдаа өөрчилж, Ардчилсан намын хамгийн хүчтэй фракц болох Монголын ардчилсан холбоог өөрийн “мэдэл”-д авч, улс төрийн нөлөө бүхий хана хэрмийг бүрдүүлэх нь тэр. Энэ шийдвэртэй алхмынхаа хүчээр тэрбээр өнөөдөр үгийг нь хүлээж, шийдвэрийг нь анхаарахгүй байхын аргагүй хүчтэй улстөрч болж чадсан. Бизнесийн нөлөөгөөр дамжуулж, улс төрд өөрийн гэсэн тусгаар тогтнолыг байгуулж чадна гэдгийг үлгэрлэсэн ч гэж болно. Сонирхолтой нь, дүү Х.Баттуул нь дахиад л түүний дэргэд. Хэдийгээр бизнесээ ерөнхийд нь хариуцан “Женко” группыг албан ёсоор удирдаж байгаа ч өнгөрсөн 2008 оны орон нутгийн сонгуулиар нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн болсон. Гэхдээ цаашид ах шигээ их улс төрд шийдвэртэй орох бодолгүй гэдгээ удаа дараа илэрхийлсэн ч төрж өссөн Яармагийнхаа хөгжлийн төлөө нийслэлийн удирдлагад өөрийн гэсэн дуу хоолойтой, байр суурь­тай, нөлөөлөх нөлөөтэй байна гэд­гээ тунхаглаж буй. Үүгээрээ тэд адилхан улстөрчид. Мөн биз­нес эрхлэгчид. Ах нь зураачийн мэр­гэжлээрээ бизнесийнхээ анхны анх­ны шанг татсан бол дүү нь багш, дас­галжуулагчийн дипломоо ахынхаа тү­шиг тулгуурын үүргээр сольсон нь энэ.

Эргээд Халимагийн Ерөнхийлөгч асан Кирсан Илюмжиновын намтраас онцлоход тэрбээр ”Би зөвхөн ша­тар тоглодог хүн болмооргүй байна. Шатраас өөр олон зүйлийг мөрөөдөж байна” хэмээсэн байдаг. Үүн шиг ах, дүү хоёр ч өөр хоорондоо “Спортоос өөр олон зүйлийг мөрөөдөж байна” хэмээн ярилцсанаар өнөөдрийн “Женко” группын амжилт зузаарч, ах нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын өндөр албыг хашиж, дүү нь нийслэлийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэгчдийн манлайд алхаж яваа нь энэ биз. Үнэхээр ч “Овсгоо самбааг бусдаас зээлдэггүй юм” гэдгийн бодит жишээ нь “Женко” группыг үүсгэн байгуулагчдын намтар гэдэгтэй маргах хүн цөөхөн гарна гэдэгт найдъя.

Г.ОТГОНЖАРГАЛ

“Улс төрийн тойм” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car