antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 13, 2011 9 comments

Монгол удган Оросын зөн билгийн тулааны шилдэгт үлджээ

нийтлэсэн Admin

Монголчууд Оросын ТНТ телевизийн “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийг үзэхээр үдэш бүр цэнхэр дэлгэцийнхээ өмнө сууна. Тус нэвтрүүлэг ч үзэгчдийнхээ тоогоор Оросын телевизийн нэвтрүүлгүүд дунд чамгүй дээгүүрт жагсдаг аж. Оросын “Зөн билгийн тулаан” 12 дахь удаагийн шоу нэвтрүүлэг өнгөрөгч амралтын өдрөөр ТНТ телевизийн эфирээр цацагдаж эхэллээ. Үүнийг онцолж байгаагийн учир нь энэ удаагийн “Зөн билгийн тулаан”-д Монгол бүсгүй хүч үзэж байгаад оршино. Түүнийг удган Г.Түдэв гэдгээр нь манайхан андахгүй болсон. Яагаад гэвэл энэ бүсгүй Монголын зөн билгийн тулаанд амжилттай оролцож, түрүүлж байсан удаатай. Харин энэ удаа тэрээр Орост очиж, тус нэвтрүүлгийн шалгаруулалтад оролцсон бөгөөд шилдэг аравт багтаж чадсан байна. Тус нэвтрүүлгийн шилдэг аравт гол төлөв Оросын муж, хотуудаас шалгарсан зөн билэгтнүүд багтсан бөгөөд цорын ганц гадаад зөн билэгтэн нь Г.Түдэв ажээ. Түүний талаар Оросын http://bitvaekstrasensov.su/ сайтад “12 дахь удаагийн Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн хамгийн ер бусын оролцогч нь Монголын удган Түдэв юм. Түдэв сүнснүүдтэй ярилцаж чаддаг. Ингэж ярилцахын тулд хэнгэрэг ашигладаг. Тэрбээр үргэлж нүүрээ халхалдаг нь сүнсний нүдтэй таарч болохгүйтэй холбоотой байдаг” хэмээн бичжээ. Монгол удган Г.Түдэвийн оролцож буй “Зөн билгийн тулаан” шоу нэвтрүүлгийг баасан гаригийн үдэш бүр орон нутгийн цагаар 20.00 цагаас Оросын ТНТ сувгаар хүлээн авч үзэж болох юм.
Н.Бямбасүрэн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Anonymous (October 13, 2011 5:44:42 am )

    oron nutgiin tsag gej mongoliin tsagaar gej bgaamuu orosiinhoor uymuu? todorhoi bicheechee

  • Anonymous (October 13, 2011 6:17:18 am )

    ali alingeer n

  • Anonymous (October 13, 2011 8:03:55 am )

    mongoliin tsagaar 19 tsag

  • Anonymous (October 13, 2011 10:05:24 am )

    1T ORIISHVV

  • Anonymous (October 13, 2011 12:26:05 pm )

    mongoliin tsagaar19tag garnaa

  • Anonymous (October 13, 2011 9:53:20 pm )

    naadah chini nohoi ni id shid baihav dee. dandaa chutgur shugelsen humuusiin l temtsel. naana chini jinhene gegeersen oyun uhaant gej neg ch baihgui. dandaa l chutguruud

  • Anonymous (October 13, 2011 10:13:49 pm )

    mundag ymaa amjilt xusie

  • Anonymous (October 16, 2011 10:36:22 am )

    mongoliin buugiin shashin uneheer aguu shuu

antalya rent a car