Гоо сайхан ертөнцийг аврана гэх үг бий. Тэрхүү зүйлийг бурханаас харамгүйгээр аваад төрсөн
азтай нэгэн байхад өөрт байхгүй сайхныг эр зориг, тэсвэр тэвчээрээрээ бүтээх нэгэн ч байдаг. Тийм эр зоригтнууд манай урлаг соёлынхон дунд эрэгтэй, эмэгтэй гэлтгүй олон бий. Ялангуяа сүүлийн жилүүдэд гоо сайхны эрэлд морьдогчид Солонгос, Монголын хооронд хэдийнэ урт жим үүсгэжээ. Харин тэрхүү цувааны сүүлийг “Sweetymotion” хамтлаг мушгиж байна. Удахгүй 15 жилийнхээ ойн тоглолтыг хийх гэж буй тус хамтлагийнхан саяхан БНСУ-д тоглолтоо хийсэн. Гэхдээ тэдний аялалын гол зорилго гоо сайхны мэс засал байсан бөгөөд хагалгаанд орж өөрсдийгөө бүрэн өөрчлөх зорилготой явсан аж. Гучин насны босго шүргэж буй тэд ойгоо угтаж фэнүүдээ хүндэтгэх үүднээс маш олон хагалгааг хийлгэжээ. Энэ нь нөгөө талаар нас хэвийснийх нь илрэл болох учир тэднийг зэмлэх бас шүүмлэх хүн гарахгүй биз ээ. Гэвч хамтлагийн бүсгүйчүүд АНУ-д ажиллаж амьдарч байх хугацаандаа зарим төрлийн гоо сайхны мэс засал хийлгэснээ үгүйсгээд өнгөрсөн. Энэ удаад хүлээн зөвшөөрөх болов уу, аль эсвэл дахин мэлзэх болов уу. Ямартай ч уншигч та энэ сарын 8-нд Тусгаар тогтнолын ордонд болох “Sweetymotion” хамтлагийн “Male Stars and Unplugged” тоглолтонд ирснээр бүсгүйчүүдийн хаана, хаана ямар хагалгаа хийлгэснийг хараж чадах юм байна.
А.Санчирмаа.
Factnews.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 08, 2012 2:03:59 pm )
HUN UNZEH UU DEE
-
Anonymous (March 08, 2012 2:07:26 pm )
sak bna goyo bnoo
-
Anonymous (March 08, 2012 2:19:36 pm )
tiim bhaa ongorson 7 honogt C1-eer garahdaa Sunderee ih ondoo haragdaad bas nudnii shilneesee ogt salahgui bsiimaa
-
Anonymous (March 08, 2012 5:53:29 pm )
Goe l bn sh dee..Amjilt
-
Anonymous (March 10, 2012 7:11:57 am )
Estoi goe baina ohiduudaa
Ta nariig humuus eldveer helehiin teriig bitgii toogooroi
Mash chadaltai, goe hooloitoi,avyaslag,hard worker ppl,
I like u soooooo much. Yadgiim ulam l goe bolno biz.
Uragshaa goe ohiduudaa!!! Ta nar shuu!!!Estoi saihan busgyichuud gevel ta nar!!!
5 Comments