-ЗОДУУЛСАН ХҮҮГИЙНХЭЭ ТӨЛӨӨ СЭТГЭЛЭЭ ЧИЛЭЭСЭН ЭХ ХОРВООГИЙН МӨНХ БУСЫГ ҮЗҮҮЛЖЭЭ-
Хүн сонсохоос ч сэрдмээр хэрэг гарчээ. Энэ сарын 5-нд буюу өнгөрөгч баасан гаригийн 19.00 цагийн үед Баянзүрх дүүргийн “Хо Ши Мини” нэрэмжит Улсын тэргүүний 14 дүгээр сургуулийн долдугаар ангийн сурагчид багахан маргаанаас болж хоорондоо муудалцаж нэгнийхээ биед хүнд гэмтэл учруулсан байна. Тус сургууль гурван ээлжээр хичээллэдэг бөгөөд орой зарим ангийн эхнийх нь 18 цагийн үед тарсан юм байна. Хичээлээ тараад долоогийн “Г” ангийн хэсэг хүүхдүүд сургуулиас зүүн тийш байрлах РС тоглоомын газар руу явцгааж. Тийш явах замдаа “В” бүлгийнхээ н.Маргад гэх хүүхэдтэй багахан үг сөрсөн бололтой юм даг. Тэгээд хүүхдүүд зайтайхан газар очиж хэн нь дийлэхээ үзэхээр Шинжлэх ухааны хүрээлэнгийн тийш очиж биеэр ойролцоо хохирогч гэх н.Цоодол, Ж.Маргад нар хоорондоо зодолджээ.
Ж.Маргад нь өмнө нь н.Цоодолоос мөнгө нэхэх, чихнийх нь хажууд байдаг ургацаг болох урыг харж байнга шоолдог байж л дээ. Өст хүн өлийн даваан дээр гэгчээр тэр өдөр нөгөө хоёр хоорондоо зодолдож н.Цоодол нь Ж.Маргадаа багагүй шоглочихсон аж. Тэд бие биенийхээ нүүрийг маажилцаж үснээсээ зулгаалдан хөерхен бокедсон юм байх. Тоолбол нас чацуу төөлбөл бие ойролцоо мань хоёр нэлээд үзэлцсэний дараа хамт явсан найзууд нь нанчилдааныг салган гэр гэрийн зүг явцгаажээ. Гэтэл Ж.Маргад нь Офицеруудын ордны автобусны буудалд н.Цоодолд хөөрхөн гүвүүлсэндээ шаралхан уйлаад зогсож байтал оройн ээлжийн хамгийн сүүлийн анги болох долоогийн “Б” бүлгийн хүүхдүүдтэй тааралдсан ажээ.
Ж.Маргадаас учрыг лавлахад н.Цоодолыг ангийнхантай нийлэн найзыг нь зодчихлоо хэмээн хов хүргэхэд нөгөө хэд нь бөөнөөрөө очин зодуулсан найзыгаа хамгаалахаар н.Цоодолыг бүлэглэн зодсон байх юм. Нарийн учрыг сайн ойлгоогүй Ж.Маргадын найзууд гэх н.Баяржаргал, н.Болд-Эрдэнэ нар гол рольд тоглон н.Цоодолыг нүүр нүдгүй балбаж, үснээс нь туг тугаар нь зулгаан 12 настай хүүхдүүдээс гарамгүй зэрлэг байдлаар нэгнээ зодож хүнд гэмтээжээ. Зодуулсандаа шар нь хөдөлсөн Ж.Маргад нь н.Цоодолын чихний хажууд байрлах ургацагыг тасдаад хаячих хэмээн уулгалж байсныг бодоход нэлээд ууртай нэгэн бололтой.
Ийнхүү үеийнхээ найз нарт зодуулсан н.Цоодол гэртээ харихад ээж нь айх, гайхах зэрэгцэн учир явдлыг тодруулахаар 14 дүгээр сургууль дээр хүүхдээ дагуулаг ирсэн боловч нэгэнт ажлын цаг дууссан байсан тул багш нар байгаагүй аж. Тиймээс жижүүрт нь байдлыг хэлэхэд тэрээр нийгмийн ажилтандаа дуулгахыг хүсчээ. Ингээд н.Цоодолын ээж нь жижүүрээс нийгмийн ажилтны утасны дугаарыг авч болсон бүх үйл явдлыг утсаар хэлсэн гэнэ. Нийгмийн ажилтан нь ямартаа ч хүүхдээ маргааш хурдан эмчид үзүүлээрэй, зодоонд оролцсон хүүхдүүдийнх нь нэрийг аваад нэг дэх өдөр асуудлыг тодруулж уулзалдахаар болжээ. Нэг өдөр нь нийгмийн ажилтан болсон үйл явдлыг тодруулахаар анги удирдсан багш болон зодолдсон хүүхдүүдтэй уулзаж хэрэг гарах болсон шалтгааныг тогтоосон байна.
Хэргийн эзэд зодоон болсон шалтгаанаа дээр дурдсантай адил багш нартаа өчжээ. Хохирогч н.Цоодолын ээж сургууль дээр нь ирж холбогдох хүмүүстэй нь уулзаж чухам энэ зодоонд хэн буруутай болохыг нь магадлах гэсэн боловч хүүгээ зодуулсандаа нэлээд бухимдан даралт нь ихэсч биеийн байдал нь хүндэрсэн байна. Ингээд сургуулийн эмчид үзүүлэхэд даралт нь 130 / 160 -тай маш өндөр байсан тул яаралтай түргэн дуудаж дүүргийн эмнэлэг рүү хүргүүлжээ. Түргэн тусламжийнхан иртэл сургуулийн эмч эм уулган тайвшруулсан ч даралт нь буурахгүй багагүй сандаргасан гэнэ. Эмнэлэгт очин тусламж авсан боловч угаас өндөр даралттай тэрээр хүүгийнхээ зодуулсныг хараад тайвширч чадалгүй амьсгал хураасан эмгэнэлт явдал болжээ. Үхтэл үр харам гэж хүүгийнхээ төлөө сэтгэлээ чилээсэн эхийн сэтгэл, эмнэлгийн тусламж авсан ч үеийнхээ нэгнийг зэрлэгээр зодсон байгааг хараад тэвчиж чадалгүй бухимдсандаа ийн мөнх бусыг үзүүлсэн байх юм. Хохирогч н.Цоодол нь ээжтэйгээ хамт амьдардаг байж. Аав нь Солонгос улсад ажилладаг ч эмгэнэлт явдлыг сонсоод хүүдээ ирж байгаа сурагтай. Ямартаа ч хүн сонсоход гайхмаар ийм нэгэн хэрэг гараад долоо ч хоноогүй байна. Хохирогч болохоос гадна эх үрийн хагацал үзнэ гэдэг харамсмаар.
Энд нэг зүйлийг тэмдэглэмээр санагдана. Багш нар цалингаа нэмүүлэх гээд тэмцэж байхад хүүхэд эзэнгүйдсэн юм биш биз. Зодоонд оролцсон хүүхдүүдийн ар гэрийн байдлыг сонирхвол ихэнх нь гэр бүл салалтаас болж аав, ээжгүй өсчээ. Тэгэхээр өсвөр насны хүүхдүүдэд гэр бүлийн хүмүүжил, ихэнх цагаа өнгөрөөдөг сургууль хамт олон ямар чухал гэдгийг онцолъё.
О.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 08, 2012 12:52:28 pm )
БАГШ, СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ, ЭЦЭГ ЭХ, АХ ЭГЧ НАР ҮР ХҮҮХДҮҮДЭЭ ЗӨВ ХҮМҮҮЖҮҮЛЖ ХҮНИЙГ ХАЙРЛАЖ ЭНЭРЧ ӨРӨВДДӨГ, ЗӨВ ХҮН БОЛГОН ТӨЛӨВШҮҮЛЭХ, ЗӨВ БУРУУГ ХЭЛЖ ЗААЖ ЗӨВЛӨДӨГ БАЙХ ЁСТОЙ, ЦААШИД ИЙМЭРХҮҮ ЯВДЛЫГ ДАВТАН ГАРГАХГҮЙ БАЙХАД ХҮН БҮР АНХААРАХ ХЭРЭГТЭЙ. ҮҮНИЙГ УНШААД МИНИЙ БИЕ МАШ ИХ СЭТГЭЛ ӨВДЛӨӨ. ЕР НЬ МАНАЙ ИРГЭД ГУДАМЖ ТАЛБАЙД ЗОДОЛДОЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ САЛГАХ, ЭС БӨГӨӨС ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГАД НЭН ДАРУЙ МЭДЭГДЭЖ АРГА ХЭМЖЭЭ АВДАГГҮЙ, АВАХЫН ОРОНД ХАЖУУГААР НЬ ТАСЛАН ЗОГСООХ, ХОРИГЛОХ, БОЛИУЛАХ АРГА ХЭМЖЭЭ АВАЛГҮЙ ДУУГАЙ Л ӨНГӨРДӨГ, НАДАД ЯМАР ХАМААТАЙ ЮМ ГЭСЭН ХАНДЛАГАТАЙ БАЙДАГ, МИНИЙ ХУВЬД ГУДАМЖИНД, ХАА НЭГ ГАЗАР ЗАЛУУЧУУД, ХҮҮХДҮҮД БИЕ БИЕНИЙГЭЭ УЛАНГАСАН ЗЭРЛЭГЭЭР ЗОДОЖ ӨШИГЛӨЖ БАЙГАА, БИЕ БИЕНИЙГЭЭ ШОГЛОЖ ДЭЭРЭЛХЭЖ БАЙГАА ХҮҮХДҮҮД, ХҮМҮҮСИЙГ ХАРАХААР СЭТГЭЛ ЭМЗЭГЛЭЖ ТЭДНИЙ ЭНЭ ҮЙЛДЛИЙГ ЗААВАЛ ЯМАР НЭГ АРГААР БОЛИУЛАХ, ҮГ ХЭЛЭЭРЭЭ ЯМАР НЭГ АРГА ХЭМЖЭЭ АВАХЫГ ХИЧЭЭДЭГ. ИРГЭД МААНЬ БҮГД ИЙМ СЭТГЭЛТЭЙ НЭГ НЭГЭНДЭЭ ХАЛУУН ДОТНО СЭТГЭЛЭЭР МИНИЙХ БИШ, МАНАЙХ БИШ, НАДАД ХАМААГҮЙ ГЭСЭН СЭТГЭЛЭЭР АЛИВАА АСУУДАЛД ХАНДДАГ БАЙХ ХЭРЭГТЭЙ. ТУХАЙН ҮЕД ДЭЭРХ ХҮҮХДҮҮДИЙН ҮЙЛДЛИЙГ ХАЖУУГААР НЬ ЯВЖ БАЙСАН, ХАЖУУД НЬ ОЙРОЛЦОО БАЙСАН ХҮМҮҮСИЙГ УГ ЯВДЛЫГ ТАСЛАН ЗОГСООСОН БОЛ ИЙМ ХАРАМСМААР ЯВДАЛ ГАРАХГҮЙ БАЙСАН ГЭЖ БОДОЖ БАЙНА. ЭЦЭСТ НЬ НАСАНД ХҮРЭЭГҮЙ, /НАС БИЕЭНД ХҮРСЭН Ч БАЙ/ ТАХИР ДУТУУ БОЛОХ, СЭТГЭЛ САНАА, БИЕ ЭРХТЭН, АМЬ НАСААРАА ХОХИРЧ ҮЛДДЭГ. “АМЬДДАА БИЕ БИЕЭ ХАЙРЛА…”
-
Anonymous (March 08, 2012 1:38:07 pm )
araichdee yamar haramsmaar yum be,bagsh nar ni tsalin tsalin geed toriinhoo oodoos jagsaal tsuglaan hiigeed emh zambaraagui baidal uusgeed,bagsh nar ni huuheduudiinhee haana yu hiij yavaag hyanadgguigees,eej aav,ah egch,duu nar nar ni negendee helj yarij oilguulaaguigees iim hereg bolj baigaa yum,tegeed ch odoonii etseg ehchuud ur huuheduuddee hir hasldaahgui baidag ni mash buruu humuujil olgoj baigaa yum shuu dee,etsest ni helehed HUUHEDUUDEE ZALUUCHUUDAA TA NAR IREEDUIN ETSEG EH ULS ORONOO UDIRDAJ YAValtsah humuus bolno shuu dee getel odoonoos l zov buruug tungaan bodohgui yum bol ireedui chin yah bolj bainaa?
-
Anonymous (March 08, 2012 5:39:09 pm )
arai l denduu yum aa.odoonii xuuxduudiin xumuujil unendee avax um alga.daanch de
-
Anonymous (March 08, 2012 5:53:49 pm )
bagadaa zondool zodoldoj zoduulj yavlaa yun syrteiiin
-
Anonymous (March 08, 2012 6:01:49 pm )
er n bagsh nar oordoo ih humuujilgui un hhuduudig humuujuuleh bi 20 jiliin omno 14ig togsoj bailaa ter ued namiin uuriin darga geed buynhishig gej avgai baisan ohiduudiig altsgar pizdaanuud hovguudiig guilagchin ene ter geedl aimar doromjildog baisan bagsh nariin ihenh n iim l baisan
5 Comments