antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 7, 2012 7 comments

Н.Энхбаярыг сонгуульд оролцуулахгүйн тулд эрүүгийн хэрэг үүсгэжээ

нийтлэсэн Admin

МАН өөрийн хуучин нэр болох МАХН хэмээх нэрийг өмчлөх гэж оролдсон боловч Дээд шүүх уг намын нэрийг экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр нарт өгсөн нь тооцооноос гадуур санаанд оромгүй үйл явдал болсон билээ. Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нарын томоохон хуульчид нь ийнхүү зоримог алхам хийхэд санаа зовох хэрэггүй гэж намынхаа Удирдах зөвлөлийн хурал дээр хэлж ярьсан тул хуучин нэрээ тэд алдана чинээ санаагүй юм. Гэтэл Н.Энхбаярыг улс төрөөс бүрмөсөн шахан зайлуулах гэсэн тэдний төлөвлөгөө талаар өнгөрсөн тул арга буюу түүний эсрэг янз бүрийн хавтаст хэрэг нээж, гэмт хэрэгт холбогдуулан шалгах гэсээр хэдэн сарыг өнгөрөөв. Түүний холбогдох хэргийг эцэс сүүлдээ Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн гэх боловч энэ нь бас л амжилтад хүрсэнгүй.

Тиймээс долоодугаар сарын нэгний хэрэгт холбогдуулан шүүхээр таслагдах гэж буй цагдаагийн дарга нарын гэх хэрэгт Н.Энхбаяр, С.Баяр, Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил нарыг гэрчээр байцаах үндэслэлтэй гэж үзсэн тул шүүх хурлын товыг хойшлуулаад байгаа билээ. Сонгуулийн тухай хуулинд “Аливаа гэмт хэрэгт холбогдсон юм уу шалгагдаж байгаа хүн УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхгүй” гэж заасан байдаг. Тиймээс МАХН-ын дарга Н.Энхбаярыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх үүднээс түүнд үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгоогүй тохиолдолд байдал эвгүйтэж мэдэх юм.

МАН-ын генсек У.Хүрэлсүхийн хувьд экс даргаа алхам тутамдаа муулж, өөрийг нь хэлмэгдүүлсэн хүн хол явахгүй гэдгийг хэвлэлд өгсөн ярилцлагадаа ил тод зарласан билээ. Улс төрийн нам хоорондын дайн бараг нэг жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд ирэх сонгууль хүртэл халуухан тэмцэл өрнөх нь тодорхой байна.
А.Харанга wikimon.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (March 07, 2012 3:37:15 pm )

    ТААХ УУ. ХҮРЭЛСҮХ ЯЛАГДАЖ БУУСНА. СОНГУУЛИЙН ӨМНӨХӨН ХҮРЭНЛСҮХ ЭДЛЭЭГҮЙ 2 ЖИЛИЙН ЯЛАА БИЕЭР ЭДЛЭХЬ БУСАД АСУУДАЛ СӨХӨГДӨНӨ БАЙХ ДАА. ХҮН ЮМ ЧИНЬ ЯАЖ ЗҮГЭЭР БАЙХАВ

  • Anonymous (March 07, 2012 4:17:04 pm )

    ENHBAYR, HURELSUH HOERIIG HOEULAHG HI SHOROND HIIH HEREGTEI

  • Anonymous (March 07, 2012 5:03:42 pm )

    chuuhun mongolchuudaa turiiin erh medliin tuloo hen negniigee heregten bolgoh zorilgo tavidagaa boloich….

  • Anonymous (March 07, 2012 5:16:09 pm )

    Enkhbayaraa chi chi ter avilga ugnu gej bsan hunee ehleed helchih.CHi gedeg um munhiin haan boloh gej tengert nisej yvahdaa odoo bolj bgaa muu buhen bii bolson gej bodoj bna.CHamd sain hun boloh geed chamd,bolon tanai ger buld ugsun humuusiig her, ustain tegeed avsan bolgonoo butsaagaad ugchih tegvel bi,bolon Mongoliin ard tumen chamaig neg nomeroor gargaj chadna.

  • Anonymous (March 07, 2012 10:28:26 pm )

    Н.Энхбаяр мэдээж но-той ш дээ.Түүн дээр нь МАН-ыхан дөрөөлж байхгүй юу.

  • Anonymous (March 08, 2012 10:01:39 am )

    Монголынхоо төлөө санаа зовж яваа хүмүүсийг та нар ойлгох хэрэгтэй. ЭНхбаярт албан тушаал гол биш шүү дээ. Өөрт байгаа эрдэм чадлыг улсынхаа хөгжил дэвшилд зориулж бага ч гэсэн хувь нэмрээ оруулъя гэж л зориглож яваа гэж би хувьдаа бодож дэмждэг. Энэ хүнээс хэрэгтэй юмыг нь аваад хэрэггүйг нь мартаад хая л даа. Хүнээс сайн талыг нь эхлээд олж үнэлж сурцгаая. Муугаа ойлгож, цэвэрлэхэд нь тус болцгооё л доо. Бид талцаад сайнаа үзэхгүй. Буруу зөвөө хэлэлцээд ойлголц л доо. Бие биесээ хүндэтгэн Намайг дэмждэг хүн бас миний өстөнг дэмждэг гэдгийг санаж ханд. Уучилж сурцгаая. Ганц л удаа уучилъя. Дахин итгэл алдвал өшиглөөд хаячихъя. Бурхан ч байсан бусдын дэмжлэггүйгээр буян үйлдэж чадахгүй. Зөв нэгийгээ дэмжиж хамтдаа урагшилцгааяа.

  • Anonymous (March 09, 2012 12:13:09 pm )

    Шоронд орохдоо тулбал энхбаяр ганцаараа явахгүй. МАН ын удирдлагууд бүгд явна шүү дээ. Тэгэхээр МАН ынхан энхбаярыг нэг их оролдож чадахгүй

antalya rent a car