antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 13, 2011 Comments are off

Н.Энхбаяр+М.Энхсайхан эвслийн эсрэг С.Баяр, С.Батболд нарын блок

нийтлэсэн Admin

Н.Энхбаяр, С.Баяр хоёр хүссэн ч, эс хүссэн ч покерийн ширээний наана, цаана халз өрсөлдөх болов. Улс төрийн тавцнаа улайссан цогийг хэн, хэн нь гүйцэд унтраагаагүй учраас тэр.

Гэхдээ тэд түрүүлж хөшиг нээсэнгүй. Харин С.Батболд, М.Энхсайхан нарыг тайзнаа гаргав. С.Баярын блок Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхны эсрэг, С.Батболдын блок М.Энхсайхан тэргүүтэй жижиг намууд, бас хөдөлгөөнийхний эсрэг “зүү” шиднэ.

Ирэх сонгуулийн стратеги төлөвлөгөө ийнхүү хоёр “Б”, хоёр “Э”-ийн дүрмээр хэрэгжих нь тодорхой болов. Тулааны гол удирдагчид нь Н.Энхбаяр, С.Баяр нар байх бол шадар цэргүүд нь С.Батболд, М.Энхсайхан хоёр байна. Тиймээс хоёр экс тэдэнд зааварчилгаа өгөх болов.

“Нэгдсэн Орос” намын их хурлын үеэр В.Путин биш, Д.Медведев “Төрийн тэргүүний 2012 оны сонгуульд өрсөлдөх эрхмээр ноён В.Путинийг санал болгож байна” хэмээн мэдэгдсэн. ОХУ-ын Засгийн газрын тэргүүн хүссэн цагтаа Д.Медведевийн нүүрийг өөрийнх нь гараар халхлуулж чаддагаа ийн харуулав.

В.Путин, түүний дотроос Д.Медведев… Үгүй ээ, биш юм. Д.Медведевийг В.Путинээр дарах гээч. Оросууд модон матрёшкагаар улс төрийн бэлгэдэл хийсний үр дүн энэ. Харин Монголчууд хуанлийн улстөржилт хийж байна. Н.Багабанди, Н.Энхбаяр нар 1996 онд МАХН-ын даргын суудлыг эзэгнэхийн төлөө өрсөлдөж, бас муудалцаж байсан нь С.Баярын, бас С.Батболдын үед ч эцэслэсэнгүй.

С.Баяр, С.Батболд хоёр цагтаа “Энхбаярынхан” хэмээх хүчирхэг нэгдэлд багтаж байсан бол өдгөө цаг өөр болж. МАХН-ын дарга Н.Энхбаярын эсрэг тэд нэг блок үүсгэжээ. Харин М.Энхсайхан экс Ерөнхийлөгчид хань бараа болно гэдэг тун эргэлзээтэй.

Тэр тусмаа Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёр ирэх сонгуулийн үеэр Ардын намынхны эсрэг “Авлигачдыг цээрлүүлнэ” хэмээх уриа дэвшүүлбэл бүр ч хачирхалтай. С.Баяр С.Батболдын хэлж амжаагүй үгсийг хэлэв. “Ирэх сонгуулийн дараа хамтрах шаардлагатай бол хамтарч л таарна шүү дээ” гэж. Тийм ээ, ийм утгатай үгийг хамтарсан Засгийн газрыг бүрдүүлсэн хоёр намын дарга нарын хэн нь ч хэлээгүй юм.

Харин С.Баяр Ардчилсан намынхны бойкотоос болгоомжилсон Ардын намынхныг төлөөлөн ийн мэдэгдэх нь тэр. Ардчилсан намынханд, бас Н.Энхбаярт хандаж энэ үгийг хэлэв. С.Батболдын тэргүүлж буй хамтарсан Засгийн газрын “Загалмайлсан эцэг”-ийн хувьд хоёр намын тохиролцоог сануулав. Түүний номлолоор бол энэ Засгийн газар стандарт бус. Гэвч “Долдугаар сарын 1”-ний хэрэг явдлыг “Долдугаар сарын 2”-ны үймээн болгон үргэлжлүүлэхгүйн тулд Ардчилсан намынхантай хамтрах шаардлага тухайн үеийн МАХН-ын дарга С.Баярт тулгарсан юм.

Хамтарсан Засгийн газар байгуулах гэрээ байгуулж, “Таван төгөлдөршил”-ийн нэг болох сонгуулийн төгөлдөршлийг 2012 оноос өмнө хийх амлалтыг тэрбээр хүний, өөрийн намынхантай хамт өгсөн билээ. Тиймээс Сонгуулийн тухай хуулийг шинэчилж, сонгуулийг мажоритар давамгайлсан холимог хувилбараар явуулах тухай Ардын намынхны санал бол С.Баярын санаачилга. Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын эвсэл экс Ерөнхий сайдын зассан талбайд төвийн тоглогч болон өрсөлдөнө гэсэн үг.

Гэвч С.Баярын дэвшүүлсэн сонгуулийн төгөлдөршил экс Ерөнхийлөгчид эрх мэдлийн сэнтийд эргэн залрах боломж олговол яана. Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан эрх баригч хүчин үү, аль эсвэл С.Батболд даргатай Ардын нам УИХ-д олонхи уу гэдгийг ялгахгүй шахам яваа сонгогчид хоёр “Э”-д боломж олговол яана гэж.

Ардын намынхан С.Баярыг буруутгах хэрэг үү. С.Баяр сонгуулийн төгөлдөршлийг нь муу хэрэгжүүлсэн С.Батболдынхон руу дайрах уу. Улс төр бол өгөө, авааны бизнес. Тиймээс Н.Энхбаяр УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө юм уу дараа нь С.Баяр, С.Батболд хоёртой тохиролцохыг үгүйсгэхгүй. Энэ тухай өөрөө ч ам нээсэн удаатай. Харин С.Баярын хувьд түүнд “Үгүй” гэж хэлэх эрхтэй. Үүгээр ч зогсохгүй Н.Энхбаярын нервээр тоглож ч чадна. Одоохондоо түүнд ийм эрх мэдэл бий. Учир нь Н.Энхбаяр эрх мэдэлтэй, элдэв тойрон хүрээлэгчидтэй байхдаа С.Баярыг хэд, хэдэн удаа чадсан.

Экс Ерөнхийлөгч эхлээд “Баяр аа, чамд баярлалаа. Сонгуулийн штабыг чадварлаг удирдсаны чинь хүчээр манай нам ялалт байгууллаа. Тиймээс чамайг Гадаад хэргийн сайд болгоё” хэмээн мань хүнд амласан нь 2000 он. Гэвч тэрбээр С.Баярыг Монголд сайдаар ажиллуулсангүй. Харин Москва руу Элчин сайдаар илгээв. Н.Энхбаярын сэтгэл ханасангүй. С.Баяраар дахин даажигнахаар шийдэв. Бүр “Намын дарга болгоно оо, чамайг” хэмээн хойд хөршөөс дуудан ирүүлчихээд МАХН-ын даргын өрөөний үүдэнд “Намын дарга М.Энхболд” гэсэн хаяг хадуулах нь тэр. С.Баяр ч хөмхий зуусаар хоцров. Гэхдээ Н.Энхбаярын тойрон хүрээлэгчид болох “Элсний 13”-ын итгэлийг олж, МАХН-ын даргын суудалд 2007 онд заларлаа.

Ерөнхий сайд болмогцоо Н.Энхбаярын төлөө зүтгэх хүчин биш, харин түүний эсрэг хөдлөх блокийг бүрдүүлсэн юм. Н.Багабандийн дэмжлэгтэйгээр С.Батболд, М.Энхболд, У.Хүрэлсүх нарын фракцийг ч өөртөө нэгтгэж амжив. Эл нэгдэл өдгөө ч задраагүй хэвээр.

Ардын намынхан Бага хурлынхаа ээлжит хуралдааныг энэ сарын дундуур хийхээр товлосон бол Ардчилсан намынхан ч мөн ялгаагүй. Эрх баригч хүчний зарим төлөөлөл “Бага хурлаар С.Батболдын асуудлыг авч хэлэлцэнэ” хэмээх мэдээллийг сэм өгөөд эхэлчихэж. Гэвч Ардын намынхны хувьд намын даргынхаа талаар биш, харин С.Баярын эрин үеийг дахин хүчирхэгжүүлэх эсэхийг хэлэлцэж мэдэх юм.

Учир нь С.Баяр, С.Батболд хоёр орос “школа”-той. Тиймээс тэд В.Путин, Д.Медведев хоёрын загвараас хуулбарлахыг үгүйсгэхгүй. УИХ дахь Ардын намын бүлгийнхэн эхлээд сонгуулийн тогтолцоог 50:26, дараа нь 52:24 болгон өөрчлөхийг санал болгосон ч Ардчилсан намынхны эсэргүүцэлтэй тулгарсан.

Харин одоо “Мажоритар давамгайлсан 48:28 хэмээх хувилбарыг хүлээн зөвшөөрөхгүй бол өөр ярих зүйлгүй” хэмээн улаан цайм тулгаж байна. Сонгуулийн тогтолцоон дээр тохиролцож чадахгүйн балгаар сонгуулийн төгөлдөршил хийж чадахгүй. Сонгуулийн төгөлдөршил үгүй бол С.Баярын дэвшүүлсэн “Таван төгөлдөршил” ч үнэ цэнээ алдана. Энэ бүхнийг дагаад хамтарсан Засгийн газрыг муучлах сэдэв нэмэгдэж, Ардын намд ч, Ардчилсан намд ч эрх баригч, сөрөг хүчний имижээ уусган нэгтгэсний үр дүн үгүй болно.

Тиймээс энэ бүхнээс өөрийгөө, бас Ардын намыг хамтарсан Засгийн газартай нь аврахаар С.Баяр дахин гарч ирлээ. Тэрбээр УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа Ардчилсан намынханд хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд орох урилга илгээж байсан бол өдгөө сонгуулийн 48:28 хэмээх хувилбар дээр тохиролцохыг санал болгож эхэллээ. Тохиролцох ч гэж дээ. Н.Алтанхуяг даргыг нь айлгаж байгаад л асуудлыг шийдчих биз.

С.Баттулга


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car