antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 13, 2011 4 comments

“ХААН” банк татгалзсан учраас ганц банкаар хувь хишиг тарааж байгаа юм

нийтлэсэн Admin

Монголын мал, малчин хоёрын амь нас, амьдралын баталгаа нь “ХААН” банкны гарт байна. Тус банкинд зээлгүй, өргүй монгол хүн бараг үгүй болжээ.

Хөл дээрээ босох гэж монгол хүний нүүр, гарыг долоочих шахам байсан үе саяхан шиг санагднам. Монголын 21 аймаг, сум, нийслэлийн 132 хороодод 500-аад салбар нэгжтэй тус банк Монгол Улсын 2010 оны хоёрдугаар сараас эхэлсэн “Хүний хөгжил сан”-гийн 21 мянган төгрөгийг олгох тендерт шалгарсан дөрвөн банкны нэг болсон.

Манай улсын төрийн ажилчдын бүх дансыг өөр дээрээ авч мөнгийг нь жинлэчихсэн тус банкинд Монголын мал, малчин хоёрын хувь заяа ч атгагдаж байна. Ингээд эх орны хишгийг тараах ажлыг нэг банкинд төвлөрүүлсэн шалтгааныг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга Д.Баярсайханаас лавлалаа.

-Нэг банкинд давуу эрх олгож хүний хөгжлийн мөнгийг тараах ажил зохион байгуулж байгаа нь танай ажил буруу явж байгаатай холбоотой гэх ойлголт хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах боллоо. Ингэснээр иргэн банк хоёрын дунд үл ойлголцол үүсч байгаа талаар ч мөн дурдсан байна. Үүнийг тайлбарлана уу?
-Бид энэ мөнгийг тарааж эхэлсэн цагаасаа л арилжааны “ХААН”, “Хадгаламж”, “Капитал”, тухайн үеийн “Монгол шуудан” банктай гэрээ байгуулсан. Ингэхдээ албан ёсны тендер зарлаад эдгээр банкууд нийгмийн халамжийн 68 нэр төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байсан туршлагатай гэдгээр нь сонгосон. Ингээд сүүлд “Монгол шуудан” банк “Хадгаламж” банктай нэгдээд үйл ажиллагаа, салбар нэгжээ ч өргөтгөсөн.

Харин нэг банкинд эрхийг нь олгосон шалтгаан нь зайлшгүй бий болсон нөхцөл, хүндрэлээс үүдэлтэй. Энэ оны хоёрдугаар сард “ХААН” банк энэ мөнгийг тараахгүй гэдгээ мэдэгдсэн. Удаа дараа албан бичиг ирүүлсэн. Мэдээж энэ нь цаанаа учиртай. Тус банк шинээр гэрээ байгуулаагүй тохиолдолд энэ үйлчилгээг олгохгүй болсноо мэдэгдсэн. Үүнээс үүссэн сөрөг нөхцөл байдлын хариуцлагыг банк хүлээхгүй гэдгээ ч бичгээр ирүүлсэн.

-Тус банкнаас иргэдийн эрх ашигт нийцэхгүй, бизнесийн сонирхол давамгайлсан шаардлага ирүүлсэн байдаг. Энэ хэрэгжих боломжгүй шаардлага байсан уу?

-Гэрээний хугацаа дуусч байгаатай холбоотой гэрээний заалтад өөрчлөлт оруулахыг удаа дараа шаардсан. Дөрвөн төрлийн шаардлага тавьсан. Мэдэгдэл нь одоо ч байна. Тухайлбал 50 төгрөгийн шимтгэлийн хэмжээг дунджаар 350 төгрөг болго гэсэн. Мөн сар бүр олгож байгаа мөнгөө бөөнөөр нь олго. Манайх олон дахин үйлчилгээ үзүүлж чадахгүй. Соёлгүй үйлчлүүлэгчдээс болж хаалга, цонх хагарах гэх мэт тооцоолоогүй алдагдал хүлээж байна. Зардал их гарч байна гэсэн.

Дахин нэг шаардлага нь нийслэлийн захын гэр хорооллын 33 хороонд үйлчилгээ үзүүлэхгүй. Манай ачаалал хэтэрхий их байна. Мөн манай банкинд мөнгө байршуул гэсэн шаардлага тавьсан. Энэ нь мэдээж миний шийдэх асуудлаас хальсан зүйл учраас НХХЯ-ны сайдын зөвлөлийн хуралд асуудлыг танилцуулсан. Ажлын хэсэг байгуулагдаад 13 банкны удирдлагуудтай уулзсан.

-Дотоодын банкууд энэ үйлчилгээг эдгээр хорооны иргэдэд үзүүлэх боломжгүй гэж үү?
-Банкуудын удирдлагууд салбар байхгүйгээс дээрх хороодод тараах боломжгүй гэсэн хариу өгсөн. Ингээд дөрөвдүгээр сараас Засгийн газарт асуудлаа танилцуулсан. Бид үндсэн хоёр чиглэлд хариулт авсан. Банкны асуудлыг шийд, мөн 21 мянган төгрөгийн шимтгэлийн хувь хэмжээг иргэдээс аваад байх уу гэсэн асуудалд хариулт авсан. Засгийн газраас өөр банк сонго, шимтгэлийг үнэхээр 350 төгрөг болгох байдал үүсээд байгаа бол болго гэсэн чиглэл өгсөн. Ингээд “Хадгаламж” банктай гэрээ байгуулсан. Мэдээж Засгийн газар ч мөн мөнгийг бөөнөөр нь олгох тухайд боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Учир нь эхний хагас жилд 50, сүүлийн хагас жилд 70 мянган төгрөг өгснөөр инфляци өссөн. Тиймээс бүтнээр нь өгөх боломжгүй гэсэн.

-Хүний хөгжлийн мөнгөө аваагүй иргэн нэлээд байх юм. Энэ мөнгийг олгож дуусах хугацаа нь ирэх оны зургаан сар гэдгийг та онцолж байсан. Мөнгөө аваагүй иргэд хугацаа нь дууссаны дараа ч нөхөн авч болох уу?
-Хүний хөгжил сангийн мөнгө тийм ч удаан олгогдохгүй. Ирэх оны зургаадугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болно. Монгол Улсын Их Хурал төсвөө жил жилээр нь баталдаг. Энэ мөнгийг тухайн жилийн төсөвт суусан хэмжээгээр нь л өгнө. Аваагүй хүн байна. Тэр нь ихэвчлэн бичиг баримтын зөрчилтэй иргэд байна. Үндсэндээ таван сарын хугацаанд эрхээ нээлгэ. Шинэчилсэн бүртгэлд бүртгүүлж байж мөнгө авах эрх нь үүснэ. Бүртгүүлчихээр бичиг баримт нь зөрчилтэй байдаг. Овог, нэр нь зөрдөг, гадаадад байгаа иргэн гээд мөнгөө авахгүй үлдэх магадлалтай иргэд байна. Энэ мөнгө бол цалин, тэтгэвэр тэтгэмж биш, хуулиар олгосон хувь хишиг юм. Хугацаа нь хэтэрсэн ч олгож болно гэсэн эрхзүйн орчин, журам нь байхгүй учраас зургаан сараас хэтэрвэл мөнгө олгогдохгүй. Үүнээс өмнө бичиг баримтаа цэгцлээд хүсэлт гаргавал нөхөн олгоно.

М.Мөнхтунгалаг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Viagra (February 19, 2014 4:47:24 am )

    i did when i was on lexapro because it made me tachycardic, then again no? SSRI did me any good because i wasn’t depressed to begin with

  • ceasuri fossil (February 19, 2014 5:31:37 am )

    I used to be able to find good advice from your blog articles.

  • Viagra (February 19, 2014 5:57:55 am )

    The doctor wouldn’t have prescribed them if they weren’t safe, ***ever people react to it differently. I won’t take them again because of the side effects I had. I had really *** migraines and was sick the next day. People who have taken this drug have also had episodes of sleep walking and haven’t remembered them. I woke up once in the kitchen (not knowing *** I got there) and was eating. Kinda funny I know, but I could have easily grabbed my keys and tried to drive somewhere and then caused an accident.. . Just because there are side effects though doesn’t mean that everyone will have them. I just decided I felt safer not taking them.. . Good luck and I hope they work.

  • Reviews (February 19, 2014 11:36:14 am )

    Nice post. I learn something totally new and challenging on sites I stumbleupon everyday. It’s always exciting to read through content from other writers and use something from other sites.

antalya rent a car