Нийслэлд энэ сарын 21-нээс 23-ны өдрүүдэд ээлжит цэрэг татлагын ажил өрнөнө. Энэ удаад 40 гаруй мянган залууст цэргийн зарлан түгээж, эрүүл мэнд, бие бялдраар тэнцсэнийг нь сонгохоор болжээ. Цэргийн албыг 18-20 насны хооронд биеэр болон дүйцүүлж хааж болно. Дүйцүүлэх гэдэг нь 24 сарын хугацаанд цэргийн штабт болон дүүргүүдийн Тамгын газар биеэр үүрэг гүйцэтгэнэ гэсэн үг аж. Тодруулбал нийгмийн ажилд идэвхтэй оролцож, 180-аас доошгүй ирцээр биечлэн үүрэг гүйцэтгэсэн байх шаардлагатай юм байна. Харин 26 нас хэтэрсэн бол мөнгө төлөх зайлшгүй шаардлагатай ажээ. Ингэхдээ чөлөөлөгдөж байсан бол төлөх ёстой мөнгөний хэмжээ буурах юм байна. Г. Гэрэлт
Холбоотой мэдээ
Comments are closed.