Монгол Улсаас БНАСАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Цоггэрэл БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ри Гил Сөнийг Элчин сайдын яамны өргөөнд хүлээн авч, оройн зоог барив.
Зоoгийн үеэр талууд Монгол, Солонгос хоёр улсын харилцаа, бүс нутгийн асуудлаар халуун яриа өрнүүллээ. Зоогт Элчин сайдын яамны дипломат ажилтнууд болон Бүгд найрамдах Ардчилсан Солонгос ард улсын /БНАСАУ/ Гадаад харилцааны яамны Азийн газрын дарга Жон Хёнь Ү, Монголын тасгийн дарга Пак Ю Ил тэргүүтэй албаны хүмүүс байлцав.
Холбоотой мэдээ
Comments are closed.