antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 12, 2017 2 comments

МУБИС-ийн оюутан Э.Батзориг автомашины дугаар таних төхөөрөмж бүтээжээ

нийтлэсэн Admin
/ МУБИС-ийн Мэдээлэл зүйн тэнхмийн оюутан Э.Батзориг  хэсэг нөхдийн хамт хөдөлмөр хөнгөвчилсөн автомашины дугаар таних төхөөрөмж бүтээжээ. Тэрээр БСШУСЯ-ны оюутан хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд гурван сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч дээрх төхөөрөмжөө хийсэн байна. Автомашины дугаар таних уг төхөөрөмжийг албан байгууллага болон орон сууцны хотхоны хаалганд байрлуулж, автоматжуулах, тухайн орон сууцанд бүртгэлтэй машинуудыг нэвтрүүлэх зорилгоор ашиглаж болох юм байна.
Тодруулбал заавал харуул үүдэнд зогсохгүйгээр бүртгэлтэй автомашиныг эл төхөөрөмжөөр таниулж, хаалгыг автоматаар онгойлгох боломжтой юм байна. Өөрөөр хэлбэл камер, ирж буй автомашиныг зай мэдрэгчээр таньж, зураг  аван, санах ой дахь дугааруудаас шүүлт хийх зарчмаар ажиллах аж.
Одоогоор дээрх төхөөрөмжийг МУБИС-ийн хаалганд туршиж байгаа бөгөөд албан байгууллагуудад суурилуулах боломжтой юм.
Б.Заяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Хүн (June 12, 2017 2:57:17 pm )

    Сүртэйшд. Бэлэн open source OCR сангууд хангалттай л бий. Аль нэгийг нь ашиглаад, бэлэн database тэй харьцуулаад болох зүйлийг.

    • as (June 12, 2017 3:23:09 pm )

      Er ni bol hichneen amarhan bailaach gesen guitsetgel l chuhal shdee. Jishee ni Uber iin system ni bol mash hyalbarhan. gehdee guitsetgel mash sn daa l bhq yu daa.

antalya rent a car