antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 12, 2017 Comments are off

Д.Сумьяабазар: Шинэ Ерөнхийлөгчид урт ташуур биш ирээдүйд хөтлөх зөв бодлого, улс орноо залан чиглүүлэх хөлгийн жолоо хэрэгтэй

нийтлэсэн Admin

Өнөөдөр МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболд Сонгинохайрхан дүүрэгт сонгуулийн сурталчилгааныхаа хүрээнд ажиллалаа. Нийслэлийн хамгийн олон хүн амтай, том дүүргийн иргэд, сонгогчид М.Энхболд нэр дэвшигчийг халуун дотноор хүлээн авч уулзалт бүр дүүрэн хүн, халуун алга ташилт, урмын үг, уухайн түрлэгээр угтаж байсан. Сонгинохайрхан дүүргийн МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар уулзалтуудыг нээн үг хэлсэн.

Тэрбээр”Монгол гэрээрээ төлөөлүүлэн бүрдэл болгосон мөрийн хөтөлбөртэй та бүхэн танилцсан. Улсдаа хийсэн ажилтай хүн ирээдүйд хийх ажлаа оновчтой, зөв төлөвлөж чадна. Нэр дэвшигч Миеэгомбын Энхболд эдийн засагч мэргэжил эзэмшиж Улаанбаатар хотын ахуйн үйлчилгээний удирдах газар эдийн засагчаар орсноор ажил амьдарлынхаа гарааг эхэлсэн. Тэрбээр 2006-2007 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа эдийн засгийн бодит өсөлтийг 6,2-оос 10 хувьд хүргэж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, төрийн албан хаагчдын цалинг гурав дахин нэмэгдүүлсэн. Мөн Шадар сайдаар ажиллах хугацаандаа 100 мянган айл орон сууцны хөтөлбөр, түүнтэй уялдсан бага хүүтэй ипотекийн зээл гээд үндэсний хэмжээг хамарсан томоохон ажлуудыг эхлүүлэн хэрэгжүүлснийг нь бид нэхэн санах учиртай. Энэ бол Миеэгомбын Энхболдыг Ерхөнхийлөгчөөр сонгох олон шалтгаануудын цөөхөн жишээ юм аа. Монгол Улсын Ерөнхийлөгч бол Үндсэн хуульд зааснаар ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч болохоос хагалан бутаргагч, хямраан доройтуулагч байж хэрхэвч таарахгүй ээ. Талцуулагч, гүтгэгч биш гүйцээж хэрэгжүүлэх зангарагтай хүн та бидний Ерөнхийлөгч болох учиртай.  Энэ удаагийн сонгууль бол талцал хагарал, хямралын эсрэг төрийн ажлын туршлага, ноён нуруу, тэсвэр тэвчээр сөрөн зогссон сонгууль болох нь ээ. Эвлэвэл бүтдэг, ховловол гутдаг гэсэн эртний сайхан сургаалиа санан төр тогтвортой, эдийн засаг өсөлттэй, хөгжил зогсолтгүй байх ёстой. Иймийн тулд та бүхэн МАН-д бүрэн итгэлээ өгөөрэй, ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧИД УРТ ТАШУУР БИШ ХОЛЫН ИРЭЭДҮЙД ХӨТЛӨХ ЗӨВ БОДЛОГО, УЛС ОРНОО ЗАЛАН ЧИГЛҮҮЛЭХ ХӨЛГИЙН ЖОЛОО ХЭРЭГТЭЙ БАЙНА. Хүлгээ дээдэлж, жолоогоо атгасан ардын хүүгээ дэмжээрэй. Сонгинохайрханчууд  та бүхнийгээ Эвтэй Монгол, Ээлтэй төрийн төлөө манай нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг дэмжихийг уриалж байна” хэмээсэн.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car