antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 15, 2012 5 comments

Ерөнхийлөгч өө, Монголын ашигт малтмалын лиценз 200-300 хүний гарт байна

нийтлэсэн Admin

Ерөнхийлөгч өө, нэг ир­гэний эзэмших лицензийн тоог хуульчилъя.


Манай  ул­сын нийт газар нутгийн 40 хувьд нь ашигт малтмалын ли­ценз олгогджээ гэх түг­шүүртэй мэдээлэл ний­гэмд цацагдаж байсан цаг сая­хан.

2006 онд Ашигт малт­ма­лын тухай хуулийг батлан, эмх замбараагүй ол­гогдсон ли­цензийг цэгцлэх аж­лыг эх­лүүлсэн ч 7000 гаруй ли­цензээс 1411-хэн ли­цензийг цуцалсан байдаг. Гэвч үүнээс хойш лицензийг да­хин эмх цэгцгүй олгож, эр­гээд л хуучны хэмжээндээ оч­сон гэлцдэг.

Харин энэ тоо томшгүй олон лиценз хэдхэн хүний гарт л багтдаг. Нарийн тоол­бол Монголын ашигт малт­­малын лиценз 200-300 хүнд л олгогдсон байдаг аж.

Лицензийн бизнес эрхэлд­гээрээ алдартай нэг хэсэгт зуу зуугаараа лиценз олгогдож байхад энгийн иргэд хувийн хэ­рэг­цээнийхээ газрыг ава­хад ямар их хүндрэл чи­рэг­дэл учирдаг билээ.

Тиймээс Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар ол­гогд­сон эрхийнхээ дагуу газрын баялгаа эрх тэгш эзэмшдэг болох шаардлагатай байна. Энэ дагуу бид Монгол Ул­сын Ерөнхийлөгч Ц.Эл­бэг­дор­жид лицензийн бизнес эрх­лэгчдийн зуу зуун лицензийг цуцалж, нэг хүний эзэмших лицензийг тоог хуульчлахыг уриалж буй.

Ингээд “Гурван сай­хан”, “Монголресорсэс эксп­ло­­рейшн”, “Интернэшнл Юра­ниум Монголиа” ком­панийн нэр дээр авсан Д.Сам­ба­лайба­тын эзэмшдэг 164 лицензийг үр­гэлжлүүлэн хүргэж бай­на. Монгол Улсын 21 айм­гийн талаас илүү хувьд ашигт малтмалын ли­­ценз эзэмш­­дэг тэрбээр Ерөн­­хий­лөг­­­чийн Там­гын газ­рын дэр­­гэдэх аж­лын хэс­гийн ги­­шүүн, Мон­голын гео­ло­гич­­­д­ын үйлд­вэр­лэлийн хол­боо­­­ны тэргүүн Д.Бат-Эр­дэнэ ахын­хаа буя­наар аль ашиг­тай, үнэ цэнтэй ордуу­дыг эзэм­шиж чаджээ.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (February 16, 2012 3:04:29 am )

    SHalgaad bugdiig ni huraa

  • Anonymous (February 16, 2012 5:19:28 am )

    ene emh zabbaraagvi emaa tegtsleech yamar lalar huuli dvrem be ene huuliig engej guibuul edeel muu lalaruud oorsdoo bolomj gargaj eddeg garuudiig bvgdiin buudaj albal taarna bvgdiin

  • Anonymous (February 16, 2012 5:29:04 am )

    Ерөнхийлөгч өө ta euch hiij chadahgvi bnuu te ene bvgdiig bidnees ilvv meddeg baij yagaad zogsoohgvi bna ta notoi em bish biz

  • Anonymous (February 16, 2012 9:12:00 am )

    Ene hynd bitgii hel medchihvel Solongoschuudad ogchihno shyy.

  • Anonymous (February 16, 2012 1:57:54 pm )

    ELBEGEE MONGOLCHUUDAAS AVAAD GADNIIHAND UGUH GEJ YARCH BNA ARD TUMENDEE LITSENZUUDIIG HUVITCHILJ UGUH HEREGTEI BN

antalya rent a car