Дуучин СТА Анхаа, СТА Халиун:Мэдээж сайхан баяр. Халиунаа бид хоёрын хувьд энэ өдрийг хүлээдэг. Бүх л цаг заваа хоёр биедээ гаргах бодолтой байна. Бид нэг нэгэндээ гэнэтийн бэлэг барих дуртай. Одоохондоо ямар бэлэг өгч баярлуулахаа шийдээгүй л байна. Нийт хосууддаа Гэгээн хайрын баярын мэнд хүргэж байна.
Төрийн соёрхолт, дуучин Д.Болд, гэргий Ж.Бямбажав: Би Валентины баярт нэг их ач холбогдол өгдөггүй л дээ. Тэгээд ч сүр дуулиантай тэмдэглэдэггүй. Мэдээж гэгээн хайр, хосуудын өдөр. Тиймээс хосууддаа баярын мэнд хүргэж байна.
“Х-Түц” хамтлагийн жүжигчин С.Тэмүүжин, Г.Нарансолонго: Үнэхээр дуртай баяруудын маань нэг. Хэн нэгэнд хайраа илчлэх төдийгүй хайртай хүндээ хайраа хэлэх боломжийг олгодог гоё баяр шүү дээ. Тогтсон жаягаар бодож байгаад л нэг хөөрхөн бэлэг авч өгнө дөө. Гэхдээ өнөө орой бид хамтлагаараа Амарбаясгалант хийд рүү явах ажилтай байгаа. Тиймээс очиж байгаад л бэлгээ өгч, хайртай хүндээ хайртай гэдгээ хэлнэ дээ.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 14, 2012 11:34:13 am )
Naransolongo bol hugshirchihsun sh dee Al n sunatsan hereggvi amitan
-
Anonymous (February 14, 2012 9:31:25 pm )
ene setgegdel bichsen amitan naransolongod handarch bsan amitan bh aa. tegeed toogdoogui bh aa. hahahahhahahah
2 Comments