antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 14, 2012 2 comments

“Чайналко” Таван толгойтой хийсэн гэрээгээ цуцална гэсэн нь үнэн үү?

нийтлэсэн Admin

Эрх баригч намуудын сонгуулийн амлалтаа биелүүлэх ганц “саалийн үнээ” болоод байгаа Таван толгойн ордын тухай таагүй мэдээлэл манай сайтад ирэв. Таван толгой ордоос нүүрс олборлогч “Эрдэнэс Таван толгой” компани өнгөрсөн зун Хятадын төрийн өмчит “Чайналко” компанитай нүүрс экспортлох таван жилийн гэрээ хийж 250 мянган ам.доллар урьдчилгаа болгон авснаар 2011 оны наймдугаар сарын дөрөвний өдрөөс нүүрс экспортлож эхэлсэн юм.
Нэг тонн нүүрсийг 70 ам.доллараар үнэлсэн нь тухайн үед ихээхэн шүүмжлэл дагуулж, олон хүн эсэргүүцэж байсан ч энэ гэрээ батлагдсан. Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар Хятадын “Чайналко” компани саяхан “Эрдэнэс Таван толгой” компанитай хийсэн дээрх гэрээгээ цуцлах саналаа бичгээр ирүүлсэн гэв. Өөрсдөд нь хэдэн зуун саяын ашигтай, цаашид ч ашиг нь нэмэгдэх төслөөс татгалзаж буй шалтгаан нь Таван толгойн нүүрсний чанар гэнэ. Монголоос экспортлож, худалдаж байгаа нүүрснийх нь чанар сүүлийн үед эрс муудсанаас ийм шийдвэр гаргах болсон тухайгаа ирүүлсэн бичигтээ дурдсан гэж мэдээллээ. “Чайналко” компани худалдаж авсан нүүрснийхээ 30 хувийг нь Японы “Иточу”, “Мицүи” болон Солонгосын “Корес” компанид зарахаар анх гэрээ хийсэн юм.

Бид чухам яагаад ийм мэдээлэл гарах болсон, энэ асуудал үнэн эсэхийг тодруулахаар “Эрдэнэс Таван толгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиштэй уулзсан ч тэрбээр “мэдэхгүй, сонсоогүй” гэхээс өөр хариулт өгсөнгүй. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Таван толгойн нүүрсний чанар муудах болсон нь орон нутгийн жижиг бизнесменүүдтэй холбоотой гэнэ. Таван толгойн уурхайгаас ухаж олборлосон сайн чанарын нүүрсийг зарим хүмүүс замаас нь авч дотоодын компаниуддаа өндөр үнээр зараад оронд нь хилээр муу нүүрс гаргаж байгаа гэх албан бус мэдээлэл байгаа юм. Нэг тонн нь 70 ам.доллар тул сайн чанарын нүүрсийг цааш нь дамлахад багагүй ашиг олдог бололтой. Хэрэв “Чайналко” хэл ам болж байж баталсан энэ гэрээгээ цуцалвал юун иргэдэд хувьцаа өгөх. УИХ-ын гишүүд юун тэгэж өгнө, ингэж өгнө гэж маргалдах. Хэрэв дундаас нь завшдаг гэж тайлбарлаж байгаа нь эндүүрэл, үнэхээр нүүрсний чанар муу гэсэн дүгнэлт гарвал гадаадын хөрөнгийн зах зээл дээр ч гарч чадахгүй нэг мөсөн дампуурна. Иргэдэд хувьцаа, сая төгрөг өгөх хөг ч өнгөрнө. Дээр нь “Чайналко”-д урьдчилгаа мөнгөө эргүүлж өгөх өртэй хоцорно.

Эдийн засгийн байдал хүндрэх төлөвтэй байгаа энэ үед муу ёрлох гэсэнгүй. Харин хувьцаа өгнө, авна гэхээс өөр мэдээлэл бараг л өгдөггүй “хаалттай” Таван толгойн удирдлагуудыг энэ асуудлын эргэлзээг тайлж өгөхийг хүсч байна.

Б.Баяр

 

24Цаг.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (February 14, 2012 12:05:34 pm )

    Ene setguulch n hujaa narin tuluu bur uilahnee!!!

  • Anonymous (February 14, 2012 4:36:07 pm )

    Uulaasaa jijig Tavan tolgoigoos Umnugoviinhon nuurs zugeer shahuu avaad exportiin gereetei nuhduudiin achaand nemj hiin zardag shde

antalya rent a car