antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 14, 2012 Comments are off

Хөшөөтийн нууц хувилдаан илэрч байна

нийтлэсэн Admin

Анх 2006 онд Ховд аймгийн нутагт байрлах Хөшөөтийн нүүрсний уурхайн төслийг “Хэнсүл” компани санаачлан

холбогдох байгууллагуудтай хамтран боловсруулсан. Энэ тухайгаа олон нийтэд тодорхой зарласан байдаг. Уг төслийг хэрэгжүүлэхэд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байсан тул гадаадын хөрөнгө оруулалт татах

ажлыг эхлүүлжээ. Үүний үр дүнд Хөшөөтийн төслийг бүрэн хэмжээгээр хэрэгжүүлэх хэлэлцээр хийж, хөренгө оруулалтыг авахаар болсон байна. Холбогдох бүхий л лицензүүдийг хөрөнгө оруулагч талын нэр дээр шилжүүлэх нь хөрөнгө оруулалт орж ирэх гол нөхцөл нь байсан учир”Хэнсүл” компани өөрийн эзэмшилд байсан учир “Хэнсүл” компани еөрийн эзэмшилд байсан Хөшөөтийн уурхайн болон Говь-Алтай аймаг дахь олон тооны лицензүүдийг худалдаагүй, зөвхөн хамтран ажиллаж төсөл хэрэгжүүлэх нөхцөлөөр шилжүүлэн өгсөн ба орж ирэх херөнгө оруулалтаар Хөшөөтийн уурхайн нарийвчилсан хайгуул хийх, дэд бүтэц замыг хөгжүүлэх, цахилгаан станц болон нүүрс боловсруулах үйлдвэр барих зэрэг ажлууд хийгдэж.

Монгол Улсын Баруун бүсийн хөгжилд томоохон хувь нэмэртэй оролцож, эдийн засаг хөгжих тааламжтай нөхцөл бүрдүүлэхийг үндэслэн лицензүүдийг шилжүүлж байсан аж. Хамтын ажиллагааны анхны тохиролцоо ёсоор “Хэнсүл” компани нь тодорхой хувь эзэмших, олборлон экспортлох нүүрсний тонн тутмаас ашиг авч байх эрхтэй байсан.

Хөшөөтийн төсөл эхэлж байх тухайн үед сайд, дарга байсан этгээд энэ төслийн хөрөнгө оруулалтын ажилд туслалцаа үзүүлнэ хэмээн орж ирсэн бөгөөд хамтран ажиллах нөхцелөөр, ямар ч үнэ төлбөргүй шилжүүлсэн Хэнсүл ХХК-ийн бүх лицензүүдийг дур мэдэн, гадаад дотоодын иргэдтэй үгсэн хуйвалдаж гуравдагч этгээдэд өндөр үнээр дамлан худалдаж, хувьдаа ихээхэн хэмжээний мөнгө завшжээ.

Түүний хамсаатнууд нь худалдсан лицензүүдийг нь ашиглан олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаа гарган асар их хэмжээний хөрөнгө босгож, түүнээсээ олон зуун сая хувьцааг еөрсдийн Монгол хамсаатандаа шагнал болгон өгсөн байна. Энэ үйлдлээ төслийн санаачлагч, лицензүүдийн хууль ёсны эзэмшигч “Хэнсүл” компаниас удаан хугацаанд нуун дарагдуулж чадсан бөгөөд хамтын ажиллагааны анхны тохиролцоог санаатайгаар ноцтой зөрчиж луйврын шинж чанартай эздийн засгийн гэмт хэрэг үйлдсэн аж.

Энэ бүх хугацаанд төслийг санаачлагч “Хэнсүл” компани нь далд явагдаж байгаа булхайтай луйврын үйл ажиллагааны талаар огт мэдээгүй байсан бөгөөд хөрөнгө оруулагч талд өөрийн авах ёстой хувьцааны асуудлыг шийдвэрлэж егөх хүсэлтийг удаа дараа явуулсаар иржээ. Хүсэлт явуулах бүрт ямар нэгэн шалтгаан заан одоогоор хэрэгжүүлэх цаг хугацаа нь болоогүй, тодорхой нөхцөл бүрдээгүй байна гэсэн тайлбар ирж байсан.

Харин 2010 оноос эхлэн төслийн анхны санаачлагчид болон “Хэнсүл” компанийн төсөлд оролцох боломж, бололцоог бага багаар хаан боогдуулах, улмаар төслөөс шахан гаргах гэсэн оролдлогууд хийгдэх болсон байна. Цаг хугацаа өнгөрөх тусам эдгээр оролдлогууд олширч, хүчээ авсан аж. Лицензүүдийн хууль ёсны эзэмшигч хувь хүмүүс болон “Хэнсүл” компанийн эсрэг чиглэсэн үйл ажиллагааг шат дараатайгаар хэрэгжүүлж, сүүлдээ бүр ажлаас хоморголон халах, үл хөдлөх хөрөнгийг булаан авахыг завдах, оффис чөлөөлөхийг шаардах зэрэгт тулсан бөгөөд эцэст нь ихээхэн хэмжээний хохирол учруулсан хэмээн эрүүгийн хэрэг үүсгэж хувь хүмүүс болон компанийг чинь дампууруулан хэмээн далайлган сүрдүүлэх болжээ.

Байдал ийм болсон тул “Хэнсүл” компани нь төслөөс авах ёстой зүйлээ илүү шаргуу шаардаж, тэмцэж эхлэв. Олон тооны уулзалт зохион байгуулж, албан бичгээр болон цахим шуудангаар хатуу шаардлагууд хүргүүлсний дүнд дээрх залилан, луйврын хэргийн анхны илрэлүүд мэдэгдэж эхэлсэн. Харин 2011 оны наймдугаар сард бүх хэргийн учир ил гарч “Хэнсүл” компанийн хамтран ажиллаж, төслийг хэрэгжүүлэх зорилгоор шилжүүлсэн бүх лицензийг тухайн үед өндөр албан тушаал хашиж байсан нэгэн улстөрч БНХАУ болон Гонконгийн иргэдтэй үгсэн хуйвалдаж, хууль ёсны эзэмшигчид мэдэгдэн зөвшилцөлгүйгээр лүйвар хийж хоорондоо маш өндөр үнээр наймаалцсан нь тогтоогдсон.

Үүгээр зогсохгүй залилан, луйврын аргаар гартаа оруулсан бидний лицензүүдийг ашиглан олон улсын хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргаж олон тэрбум ам.долларын хөрөнгө босгож авсан байна. Нутаг нэгг ахан дүүсээ гадаадын иргэдтэй хуйвалдаж залилан, луйвардсаныхаа төлөө дээрх улстөрч олон арван сая ам.доллар болон их хэмжээний хувьцаа авсан байна.

Анх “Хэнсүл” компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хөрөнгө оруулахаар тохиролцож байсан этгээдүүд өнөөдөр бидэнд ямар нэгэн өргүй, өгөх ёстой зүйлийг чинь өгсөн хэмээн мэлзэж байна. Гэтэл “Хэнсүл” компани нь олон тооны лицензүүдийг шилжүүлэхдээ нэг ч төгрөг аваагүй, зөвхөн хамтран ажиллаж Монголын Баруун бүс нутгийн хөгжилд хувь нэмэр болохуйц бүтээн байгуулалтыг өрнүүлэх зорилго агуулж байсан ба ирээдүйн томоохон ашиг сонирхлыг илүүд үзэн хамтын ажиллагааг эхлүүлсэн байдаг.

Харин өнөөдөр “Хэнсүл” компани нь өөрийн санаачилсан төсөлдөө оролцох эрхгүй, байнгын заналхийлэл дор, ашиг сонирхлоо бусдад луйвардуулан алдсан байдалтай байгаа юм.

Хэдий байдал хүнд байгаа ч “Хэнсүл” компани нь асуудлыг эв эеийн аргаар зохицуулахыг эрмэлзэж хөрөнгө оруулагч талд олон удаа уулзаж асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх хүсэлт хүргүүлжээ. Харамсалтай нь хөрөнгө оруулагчид цаг завгүй, ярих асуудал байхгүй гэх мэтээр уулзалтаас зайлсхийж байна. Үүний улмаас асуудлыг хэлэлцээрийн замаар шийдвэрлэх боломжгүй болсон учир тус компани Монгол Улсын хууль хяналтын байгууллагуудад албан ёсны өргөдөл, гомдол хүргүүлэн эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулж байна.

Хууль хяналтын байгууллагууд үнэн зөвийг тогтоож компанийг хохиролгүй болгож өгнө гэдэгт найдаж буй юм. Ийм ноцтой үйлдэл, санаатай хийсэн эдийн засгийн гэмт хэргийг шүүн тунгааж Монгол Улсын иргэн ба аж ахуйн нэгжийг хохиролгүй болгосноор олон улсын түвшинд цаашид тогтож эсвэл гарч болзошгүй буруу жишгийг үндэсний аюулгүй байдалд харшлахгүйгээр тогтоож хэвшүүлэх эхлэл болох нь дамжиггүй юм.

Б.Болд
Эх сурвалж: “Нийгмийн толь”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car