antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 13, 2012 Comments are off

Н. Энхбаяр: Улс төрд үүрлээд байгаа авлигачдыг ирэх сонгуулиар арчиж чадна

нийтлэсэн Admin

МҮЭСТО-нд МАХН, МҮАН-аас хамтран зохион байгуулж буй нээлттэй хуралдаан эхэллээ.Нээлттэй хуралдааны талаар МАХН-ын дарга Н.Энхбаяраас цөөн зүйлийг тодрууллаа

МАХН, МҮАН-ын нээлттэй хуралдааныг зарлан явуулсан шалтгаан юу вэ?

-МАХН, МҮАН өнөөдөр нээлттэй хуралдааныг хийж байна. Энэ хуралдааныг хэдийгээр энэ хоёр нам зохион байгуулж байгаа боловч улс орныхоо төлөө санаа зовнин ажиллаж байгаа бусад нам эвсэл хөдөлгөөнүүдийг урьсан. Ингээд бүгдээрээ нээлттэй хэлэлцүүлэг хийе, нээлттэй хуралдая, асуудлуудыг ярилцая, асуудлуудын талаар санал солилцъё гэсэн зорилготой байгаа. Миний ойлгож байгаагаар бол энэ хуралдаанаас бүх ард түмний их хуралдайг зохион явуулах уриалга гарах байх. Энэ хоёр нам зохион байгуулж иргэний хөдөлгөөнийхөнтэйгөө нэгдэж бүх ард түмнийг уриалсан их хуралдайгаа хийе гэсэн санал хүсэл ч гэсэн гарч байгаа юм билээ. Ийм уриалга ийм шийдвэр энэ хуралдаанаас гарвал бид дэмжих болно.

Хэлэлцүүлэгт оролцож байгаа нам, хөдөлгөөн эвслүүд цаашид ч хамтрана гэсэн үг үү?

МАН, АН-тай бид тус тусдаа тэмцээд амжилт олохгүй юм байна. Тийм учраас эвсэл байгуулж нийтээрээ тэмцье гэсэн уриалгыг энэ хуралдаанаас гаргана байх. Эвслийг байгуулахын тулд нэлээн утга учиртай байгуулах ёстой гэж үзэж байгаа. Бид эвслийг байгуулж байгаа юм бол задардаггүй байх хэрэгтэй. Эвслийг байгуулж байгаа юм бол учир дутагдалгүй байх хэрэгтэй гэсэн шаардлагыг бид тавьж байгаа. Хэрвээ энэ хуралдаанаас дээрх шийдвэрүүд гарвал МАХН дэмжиж ажиллахад бэлэн байгаа.

-Сонгуулийн хуулийг танай нам эвсэл эсэргүүцэж байгаа. Нээлттэй хуралдаанаар тус хуулийн талаар ярилцах уу?

-Саяхан батлагдсан сонгуулийн хууль бол өнөөдөр эрх барьж байгаа МАН, АН бүлэглэлийг улс төрийнг тавцанд дахин гаргахаар зохиогдсон хууль. МАН, АН-гийнхан цаанаа болохоор ирэх сонгууль өөрсдийгөө ялуулах хуулийг гаргаж түүнийг баталчихаад наанаа болохоор сөргөлдсөн дүр үзүүлж ингэж авирлаж байгаа нь их муухай юм л даа. Монголын цагаан цайлган сэтгэлтэй амархан хууртдаг хүмүүс учраас дахиад хууртчихна гэж МАНАН-гийнхан бодож байна. Ийм ч учраас өөрсдийгөө ирэх сонгуульд луйврийн аргаар оруулах гэсэн балиар хууль баталсан учраас бид энэ дагуу үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан. Мөн дотоод болон гадаадын томоохон байгууллагуудад сонгуулийн хуулийг өөрчил гэсэн шаардлагыг хүргүүлж байгаа. Дээр нь ард түмэндээ луйвар булхайтай сонгуулийн хуулийн зүйл заалтыг тайлбарлаж энэ хуульд битгий хууртаарай гэж бид ярьж байгаа.

Ирэх сонгуульд танай хоёр нам ялах магадлал байгаа юу?

-Саяхан Б.Цогтгэрэл дарга хэлж байна. МАНАН-гийнхныг буулгаж авахын тулд улс төрийн нам хүчин эвсэл хөдөлгөөнийхөн нэгдэх цаг болсон. Тийм ч учраас МАХН, МҮАН-ынхан улс төрийн нам хүчин эвслүүдийг нэгтгэж найдвартай бат бэх хүчирхэг холбоог байгуулахаар зорин ажиллаж байна. Ийм учраас бидэн дээр Ногоон нам, Бүгд найрамдах нам бусад нам эвсэл хөдөлгөөнүүд ирж нэгдэж байгаад баяртай байгаа. Бидэн рүү гэсэн ямарч хүнийг бид цаашаа гэж түлхэхгүй. Бид нэгдэж чадаж байж л  улс төрд үүрлээд байгаа авлигачдыг ирэх сонгуулиар улс төрийн тавцангаас арчиж чадна.

Дашрамд дурдахад уг хуралдаанд МАХН-ын дарга Н.Энхбаяр, МҮАН-ын дарга М.Энхсайхан, МАХН-ын ЕНБД Н.Удвал, МҮАН-ын дэд дарга Б.Цогтгэрэл, Амлалт нэхэх ард түмний холбооны тэргүүн Г.Уянга, БНН-ын дарга Б.Жаргалсайхан тэргүүтэй монгол орны өнцөг булан бүрээс сонгогдон ирсэн МАХН, БНН, МҮАН, МНН, МЛН, МАХөдН, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, эрс шинэчлэл хөдөлгөөн, Миний монголын газар шороо хөдөлгөөн, Үндэсний хас хөдөлгөөн, Монгол улсын үндэсний аюулгүй байдлын төлөө зүтгэе хөдөлгөөн, тусгаар тогтнол эвсэл, Амлалт нэхэх ард түмний холбоо, Монгол цэргийн бэлтгэл хүчний холбоо, Даяар монгол хөдөлгөөн, алтан ураг Чингүнжав сан ТББ, иргэдийг гэмт халдлагаас хамгаалах төв ТББ, Гонгоржавын бошигт сан, стратеги судлалын хүрээлэн ТББ, Тусгаар тогтнолын төлөө нэгдэгсэд, нийгмийн хүч либериал залуучуудын холбоо зэрэг нам, хөдөлгөөн, эвсэл, холбоо, ТББ-уудын төлөөлөл  800 гаруй зочид төлөөлөгчид оролцож байна


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car