antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 13, 2012 3 comments

Хамгийн үнэтэй зоосон мөнгө

нийтлэсэн admin

Дуудлага худалдааны үеэр хамгийн өндөр үнэд хүрсэн зоосон мөнгийг харах боломж даян дэлхийн цуглуулагчид олджээ. 1933 онд цутгасан Америкийн 20 доллартой тэнцэх алтан «давхар бүргэд»-ийг Лондоны үнэт эдлэлийн танхимд үзүүлж байна.

2002 онд болсон дуудлага худалдааны үеэр хувийн цуглуулагч түүнийг 7,5 сая доллароор худалдан авчээ. Тийм «бүргэдүүд» одоо 20 хүрэхгүй ширхэг хадгалагдан үлдсэн байдаг. 1933 онд бараг 450 ширхэг тийм алтан зоос цутгасан байна. Гэвч АНУ-ын эдийн засгийн хүнд хямралаас болоод алтан зооснууд стандартад нийцэхгүй болжээ. Тэдгээрийг гүйлгээнээс гаргаж, бараг бүгдийг нь дахин хайлуулсан байна.

Гэхдээ 20 орчим зоос бүрэн бүтэн үлджээ. Мөнгөний ордноос хулгайлагдсан тэдгээр зоосыг үнэт эдлэлийн наймаачин Израэль Свитт авсан байна. Дийлэнхийг нь тэрбээр хувийн цуглуулагчдад, тэдний дотор, 1952 онд болсон цэргийн эргэлтээр түлхэгдэн унасан Египетийн хаан Фарукт /1920-1965 он/ худалджээ. АНУ-ын тусгай албаны хүчин чармайлтаар эдгээр зоосон мөнгийг хураасан бөгөөд харин ганц ширхэгийг 1991 онд Британийн иргэн Стивен Фентон хувьдаа авч чадсан байна.

Гэсэн хэдий ч энэ зоосон мөнгийг тусгай албаныхан хураажээ. Удаан хугацаанд үргэлжилсэн шүүх хурлын эцэст шүүх энэ «давхар бүргэд»-ийг дуудлага худалдаанд оруулахыг зөвшөөрч, орлогыг нь АНУ-ын Холбооны нөөцийн сан, Стивен Фентон хоёр хувааж авах шийдвэр гаргасан байна. Ингэснээр алтан зоос нэрээ хэлэхийг хүсээгүй цуглуулагчийнх болжээ.

З.Амгалан

Эх сурвалж: “Монцамэ”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • useful site (September 06, 2013 12:44:01 pm )

    298388 414166Yay google is my king ***isted me to uncover this outstanding internet site! . 304634

  • Hi Guess the Food Answers (September 06, 2013 7:34:44 pm )

    80498 326050This can indicate that a watch has spent some or all of its life within the tropics and was not serviced as regularly as it need to have been. 700724

  • Hi Guess the Food (September 07, 2013 10:16:11 pm )

    816518 812248This is going to be a terrific internet site, may possibly you be interested in performing an interview about *** you developed it? If so e-mail me! 265974

antalya rent a car