antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 25, 2017 1 comment

“Энержи Mонголиa-2017” олон улсын хурал, үзэсгэлэн болно

нийтлэсэн Admin

Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төв хамтран Монгол улсын эрчим хүчний салбарын 95 жилийн ойн хүрээнд ирэх сарын  17,18 -ны өдрүүдэд “Энержи Mонголиa-2017” Oлон улсын хурал, үзэсгэлэнг нээх гэж байна.

Гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа ба тус олон улсын хурал Корпорейт зочид буудлын 5-р давхарт концертын танхимд, олон нийтэд зориулсан үзэсгэлэн Корпорейт Конвейншн Центрийн 2-р давхарт “Event Hall”-д тус тус болно.

“Энержи Монголиа-2017” Олон улсын хурал, үзэсгэлэнд Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниуд  болон энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй дотоодын болон Хятад, Швейцарь, Герман, Орос, Тайланд, Америк, Солонгос, Бельги, Австрали, Япон, Канад гэх мэт улсуудын хувийн хэвшлийн компаниудын зочид төлөөлөгчид оролцоно.

Олон улсын хурлын үеэр:

  • Монгол улсын эрчим хүчний салбарын хөгжил, ололт амжилт, өнөөгийн түвшин ба цаашдын чиг хандлага
  • Эрчим хүчний салбарын ирээдүйн хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүд
  • Эрчим хүчний хэмнэлт
  • Монгол улс дахь сэргээгдэх эрчим хүчний хөгжил, хөгжүүлэхэд тулгарч буй хүндрэл, шийдвэрлэх арга замууд,
  • Агаарын бохирдлыг бууруулах талаар хэлэлцэх юм.

“Энержи Mонголиa-2017” хурал, үзэсгэлэнд оролцоход нээлттэй бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Утас: 976-77116040, 88018006, 9984-9591, 9924-8000
Вэбсайт: www.energymongolia2017.com
Имэйл: [email protected]m
Хуралд бүртгүүлэх: http://energymongolia2017.com/mn/хуралд-бүртгүүлэх/
Үзэсгэлэнд бүртгүүлэх: http://energymongolia2017.com/mn/үзэсгэлэнд-бүртгүүлэх/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Зочин (April 25, 2017 2:18:39 pm )

    Энэ мэдээнийхээ зургийг нь яаж оруулаад байна аа

antalya rent a car