Манай улсад аялал хийх “моод” тогтоод одоо тэр нь гайгүйхэн компанид бол ажилчнаа урамшуулах нэгэн хэлбэр болоод хэдэн жилийг үзэж байна. Ажлаа сайн хийгээд хариуд нь Хайнань, Дубайд амарвал яасан сайхан вэ? Гэвч энэ боломж харамсалтай нь сайн ажилтан болгонд олдохгүй. Харин ИНЕГ-т орчихвол аяллын тийз гэдэг бол азтай аавын хүү, охинд 1 хоног ажилласан байсан ч хамаарахгүй олддог лангууны бараа шиг зүйл юм. Жил бүрийн Шинэ жилийн баяраар байгууллага, хамт олон ажилтнаа шагнаж шагналаар аялалд явах ажилчид 1, 2 дугаар сард нисэх онгоцны буудлыг бараг л булдаг болжээ. Харин ИНЕГ-ын удирдлагууд шагналыг ёстой л нэг баруун, солгойгүй цацаж 50 супер азтан тодруулан Лондонгийн олимп үзэх эрхийн бичиг, за тэгээд л дэлхийн өнцөг булан бүрт аялах эрхийн бичгийг цацсан сураг дуулдана.
Харин энэ шагналыг авсан хүмүүс ойрд аялал хийгээд завгүй байна. Хамгийн сүүлд л гэхэд бүхэл бүтэн 1 онгоц дүүрэн хүмүүс Кубыг зорьсон байх юм. Үгүй, мөн сонин шүү. Онгоцны зардал, шатахууны хөлс гээд бидний мэдэхгүй тоог тоочоод л нислэгийн компаниуд зардлаа нэмээд байдаг. Гэтэл бүхэл бүтэн онгоц дүүрэн хүнийг Бээжингээр дамжуулан Кубад аялуулсан гээд бодохоор хэний мөнгөөр вэ гээд араас нь асуулт ундраад эхэлж байгаам. Тэр ч бүү хэл Кубад очоод нэг ширхэг цэвэр усны ч мөнгө халааснаас нь гаргаагүй, бүх зардлыг байгууллагаас гаргаж амраажээ. 1 онгоц дүүрэн хүн гээд та бод доо. Ингэхдээ МИАТ-д цохолт гарган нислэг үйлдүүлсэн байх юм. МИАТ, ИНЕГ хоёр татвар төлөгчдийн мөнгөнөөс санхүүждэг. Шуудхан хэлэхэд хүмүүсийг энд тэнд амраах, суралцахад зориулсан мөнгийг бидний халааснаас зоригтой авч байгаа юм.
Улсаас цалин нэмж байхад төрийн өмчит байгууллага хэрнээ ИНЕГ огт ч цалингаа нэмдэггүй, нэмлээ гэхэд 3-ны нэгтэй нь тэнцэх хэмжээгээр нэмдэг гэсэн. Жил болгон орон байранд орж байгаа ажилчдынхаа асуудлыг шийдэж, нэг удаагийн 25 сая төгрөгийн буцалтгүй тусламж өгдөг тус байгууллагын даргаар томилогдсон нэгэн өөрийн вант улсаа тогтоодог гэх юм билээ. Жишээ нь, С.Батмөнх дарга нь 5 жилээс дээш ажилласан ажилчдад олгох байрны тэтгэлэгээ өөрийнхөө татаж оруулсан 2 жил ажилласан хүмүүст өгөх нь энүүхэнд болжээ. ИНЕГ-ын зардал зарлага, төсөв жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Харин үүнийг хэрхэн захиран зарцуулж байгааг хянан шалгах хүн байна уу?
Т.Жаргал (www.wikimon.mn)
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 13, 2012 3:16:22 pm )
jiriin ajiltan ajilchid shagnaliig hurtej baival boloo sh dee.
1 Comment