Тусгаар тогтнол олон хүчин зүйлийн уулзвар дээр оршдог. Эдгээр хүчин зүйлийн нэг нь гадаад харицлаа буюу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байдал.
Монгол улсын хувьд хоёр хөршдөө хүлээн зөвшөөрөгдсөн байх нь нэн чухал асуудал. Манай хөршүүд чинь дэлхийн тэргүүлэгч улсууд. Ийм хүчирхэг улсууд бидний тусгаар ногтнолыг хүлээн зөвшөөрдөг нь сонин юм шүү.
Хэдийгээр аварга том гүрнүүднүүдийн дунд оршидог ч дэлхий дахинд тусгаар улс гэж хүлээн зөвшөөрөгдөж байгаа нь магадгүй бидний яриад байдаг тэнгэр язгуур, бөртэ чонийн удамтай холбоо байж мэднэ. Гэхдээ орчин үеийн шинжлэх ухаанаар тэнгэр язгууртай, бөртэ чононы удам гэдгээ нотолж чадахгүй байгаа. Үүнийг зарим хүмүүс бүх зүйлийг шинжлэх ухаанаар нотлох албагүй.
Иймэрхүү асуудал домог зүйгээр тайлбарлагдана гэцгээдэг.
Хэдий бөртэ чоно, хөх тэнгэртэй холбоотой нь нотлогдохгүй байгаа ч хоёр том гүрний дунд үнэхээр аз завшаанаар тусгаар тогтносон улс. Их Монгол улс задарч, Хятад Монголын завсар байсан нүүдэлчин аймаг хүчирхэгжиж Хятад Монголын эзэлснээр Манж Чин гүрний эрхшээлд орсон. Тэрхүү хүчирхэг гүрний хятад үндэстэн 200-хан жилийн дотор өөртөө уусгачихсан гэж түүхчид үздэг. Харин монголчууд уусаагүй юм. Энэ нь тухай үед амьдарч байсан эх орон ард иргэдийн зүтгэлээс гадна Манж Чин улсын явуулж байсан бодлоготой холбоотой. Манжууд “Энэ олон хүнтэй хятадууд нэг л өдөр бидэн рүү дайрахыг үгүйсгэхгүй. Тэр цагт бид Монгол руу зугтах болно” гэж манай улс руу хятад хүн өнгийлөгдөггүй байсан. Энэ нь бидний хятад уусаагүй маш том шалтгаан юм.
Манж Чин улс торойтож, Дундад иргэн улс байгуулагдаж байлаа. Энэхүү дарангуйлагч гүрэн унаж, шинэ улс төхнөж амжаагүй, улс төрийн тогтворгүй байдлыг монголчууд овжин ашиглаж Оросоос тусламж авсанаар манайд дөнгөж орж ирээд байсан хятадуудыг хөөж гаргасан юм. Гэтэл Оросын улсын дотоод байдал хурцдаж, улаан цагаанаараа байлдаж эхлэх нь тэр. Үүнийг ашиглаж Дундад иргэн улс Монголд нөлөөгөө тогтоож чадсан нь монголчууд бүрэн мөсөн Оросын гарт орохоос сэргийлж чадсан. Энэ үед Хятадын эрхшээлд орсон ч нэг удаа эрх чөлөөгөө олж авсан монголчуудын зориг мохохоогүй бөгөөд тусгаар тогтнолоо олж авах элдэв арга сүвэгчилж байсан. Үүнд улаан оросуудад хөөгдсөн цагаантнууд тусласан ба дайны утаа үнэрлэсэн цөс ихтэй орос эрчүүд хятад наймаачдыг амархан хөөж гаргасан билээ.
Ийнхүү хятадуудын амнаас гарч эх оронгүй тэнүүлчин Брон Унгерын гарт ороод байсан монголчуудыг Улаан оросууд аварч өөрийн ивээлдээ авсан. Зөвхөн ивээлдээ авч, бүр мөсөн дагаар оруулаагүй нь их учиртай. Тухай үед оросууд Их Британи, Франц зэрэг улсуудтай сайн харилцаатай байгаагүй төдийгүй улс төрийн хувьд шинэ үзэл суртал ноёрхож байсан юм. Тиймээс монголыг авах гэж улайрч байгаад хятадуудтай муудалцахаас зайлс хийсэн юм. Хэрэв оросууд монголыг өөртөө дагаар оруулна гэвэл хятадууд зүгээр байхгүй тодорхой. Хятадуудтай маргаж байх хооронд европчууд ар нуруунд нь хутга зоох эрсдэлтэй байсан юм. Иймээс бусад улсад найр тавьж, монголын автономит эрхийг хүлээн зөвшөөрсөн гэж болно. Гэхдээ бид тусгаар тогтнож үлдэхэд тухай үеийн ард түмэн, баатарлаг эх орончдын хийсэн зүйл их байсан гэдгийг мартаж болохгүй.
Орос Хятад хоёр бие биентэйгээ муудалцахаас болгоомжилсон ч бие биендээ найр тавьж монголыг хуваагаад авчихаагүйг нэгэн үзэл санаагаар тайлбарладаг. Тодруулбал, хоёр хүчирхэг гүрэн хэзээ ч хил галган оршиж болдогүй. Монголын газар нутаг Хятад Орос хоёрын дайны талбар гэсэн үг. Хэрэв яг халз хилэлвэл жижиг сажиг асуудлаар болж том гүрнүүдийн харилцаа муудах учраас биднээр бамбай хийдэг юм. Тэд халз тулахаас болгоомжилдог. Мөн тэдний болгоомжиллоос гадна НҮБ бидний тусгаар тогтнолыг хангаж байдаг юм.
Хэзээ ч муудалцаж байгаагүй ч бие биенийгээ дэмжиж байгаагүй ОХУ, БНХАУ хоёр сүүлийн үед нэлээд асуудал дээр хамтарч НҮБ-д нэгэн жигүүр болж хүч түрэн орж ирлээ. Иран цөмийн хөтөлбөрийн эсэргүүцэж АНУ тэргүүтэй Европын холбоо, Япон, Сонгос Иран орнууд нефтийг импортод хориг арга хэмжээ авсан ч ОХУ, БНХАУ хоёр Ираны талд байгаа. Мөн өнгөрсөн оны гурвандугаар сараас эхлэж зарим эх сурвалжийн мэдээлснээр 10 мянга орчим хүн амиа алдаад буй Сирийн дотоодын эрх замбаараагүй байдлын асуудал дээр тэд нэг байр сууртай байгаа юм. Сири эрх баригчдыг зогсоохын тулд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тус улс руу цэрэг оруулах асуудлыг хэлэлцэх үед ОХУ, БНХАУ эсэргүүцэлтэй тулгарч асуудал мухардсан. Арга ядсан НҮБ болон Арабын орнуудыг Лиг Сири рүү ажиглагчид оруулахаар болсон билээ.
Ийнхүү олон улсын чухал асуудлууд дээр нэг байр сууртай байгаа хоёр хөрш Монгол асуудлаар ч гэсэн ашиг сонирхол нь “яв цав” нийлж байгаа юм. Саяхан болсон “Coal Mongolian-2012” чуулга уулзалтын үеэр Хятад “Монгол нүүрсийг худалдаж авахад бэлэн” гэж мэдэгдсэн. Харин Орос Хятад саад болохгүйгээ мэдэгдээд “Монгол нүүрсний тээврийн асуудлыг хариуцана” гэж хэлсэн юм. Нэг нь худалдаж авч, нөгөө зөөнө гэдгээ хэлссэн нь тэд ямар ч маргаангүйгээр Монголын баялагийг хувааж идэх гэж буйг илтгэх мэт.
Иран Сирийн асуудлаар ОХУ, Монголын баялагын асуудлаар БНХАУ давуу байр сууртай буй нь тэд Монголын асуудал төдийгүй дэлхийн давцанд хэн нь юугаа авахаа тохиролцсон мэт харагдана. Энэ нь манай хөршүүд Монгол болон бусад улсуудын тусгаар тогтнолыг баталгаажуулагч НҮБ-д нэгэн хүчтэй жигүүр болж, асуудлыг ганхуулах хүч болж байгаа юм.
Өдгөө тийм их ажиглагдахгүй байгаа ч Монгол тусгаар тогтнолыг нөхцөлдүүлэгч Орос, Хятад хоёрын эвлэршгүй байдал өөрчлөгдөж, НҮБ ганхаж эхлээд байна. Тусгаар тогтнолын нөхцөлдүүлэгч нэг хүчин зүйл нь дотоодын эв нэгдэл. Гэтэл монголчууд нэлээд бухимдалтай байгаа. Ийм бухимдсан хүмүүсийг хэн нэгэн турхирвал нөхцөл байдал яаж эргэхийг бурхан л мэдэх байх. Түүнчлэн бидний тусгаар тогтнолыг баталгаажуулагч нь төрийн эрх баригчдын эх орон ч байдал. Гэтэл бид тэдний эх орончид гэж үнэлдэг билүү?
Нөхцөл байдал ямар болчихоод буйг мөхөс би ийнхүү тоймлов. Асуудал хаашаа эргэх, хэрхэн шийдэхийг уншигч авхай та тунгаан биз ээ.
Б.Сандагдорж
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 13, 2012 12:58:51 pm )
Asuudal haashaa ergeh, herhen shiidehiig setguulch ta dahin medeeleh biz ee
-
Anonymous (February 13, 2012 8:35:56 pm )
ULS GER AMGALAN BOL GADAAD ASUUDAL …..
-
Anonymous (February 13, 2012 9:24:39 pm )
boduushtai l asuudal ba. gehdee ta setguulch hun baij niitlelee hyanahad iluudehgui bololtoi! uchir ni zuv bichgiin bolon utgiin aldaanuud neleen haragdaj baa!
-
Anonymous (February 14, 2012 1:50:25 am )
Aguulga ni gaigui sain bolson ch Mongol hel bichgiin yamar ih aldaa bnaa hamgiin suuld l gehed tungaan biz=tungaana shuu de.hilelwel=hillewel Solongos uls ene teriig bol zugeer l haltuurdaad ongorson bhiin kkkk ineed ch hureh shig. Iim yum unhsaad bwal udahgui iim l boloh bhdaa.Humuust niitlel hurgej bgaa hun hariutslagatai bhgui bol bolohgui sh de.tanii huwiin blog bolch duurch gehdee ug usgiin aldaa tanii bolovsroliin tuvshing haruulah busuu?Shuumjleliig zowoor huleej awna gedegt naidiy.Zow shuumjilj zow huleen awch surtsgaay!!!!!!!!
4 Comments