antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 13, 2012 Comments are off

Үзэсгэлэн худалдааны хамгийн үнэтэй хөөрөг 100 сая төгрөг

нийтлэсэн Admin

Өнгөрсөн амралтын өдрүүдэд хөөрөг болон үнэт эдлэлийн үзэс­гэ­лэн худалдаа хэд хэдэн газар боллоо. Сүүлийн хэдэн жил цагаан сарын өмнө хөөрөгний үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байгаа “Арт хаус”-д үзэсгэлэн худалдаа нээгджээ. Хөөрөг болон бусад төрлийн үнэт зүйл, эртний эдлэ­лийн энэхүү үзэсгэлэн худалдаанд 200 гаруй хөөрөг тавигджээ. Энэхүү үзэс­гэ­лэн­гээс хөөрөгнөөс гадна мөнгөн аяга, эмээл, эмэгтэй хүний гоёл чимэг, шашны холбогдолтой эд зүйлсийг сонирхох боломжтой. Энэ сарын 21 буюу битүүнийг хүртэл үргэлжлэх үзэсгэлэн, худалдаанд үнэт эдлэлийн дэлгүүрийнхнээс гадна цуглуулагч нар оролцож байгаагаараа урьд, урьдын жи­лийн­хээс онцлогтой ажээ. “Хөөрөг” үзэс­гэлэн худалдаанд тавигдсан сонгодог загварын их гарын хаш хөөрөг 80 сая төгрөг гэж байв. Биеийн хэмжээ, толгойн хэм­жээ­ний зохицол тун сайтай энэхүү хаш хөөрөг алтан нуухтай, зааны соёоны ясан халбагатай ажээ. Харин байгалийн өвөрмөц тол­гой­той, алтан нуухтай, шүрэн тол­гой­той, орчин үеийн загварын чүн­чиг­но­ров хөөрөг 100 сая төгрөгөөр үнэ­лэгджээ. XVIII зууны сонгодог заг­варын энэхүү хөөрөг олны анхаарлыг нэлээн татаж байлаа. Мөн онцлохоор нэг хөөрөг байсан нь ягаан болор хөөрөг байв. Ягаан болор ер нь их ховор байдаг ажээ. Мянгад нэг байдаг гэнэ. Энэхүү ховор чулуугаар хийсэн хөөргийг Хятадын Чин лун хааны үед хэрэг­лэж байсан бөгөөд энэ хаан нь 1732 онд хаан ширээнд өргөмж­лөгд­сөн аж. Эмэгтэй хүн барихад тохиромжтой уг хөөрөг нь хятад хээтэй  бөгөөд 10 сая төгрөгөөр худалдана гэж байв. Өнөө жилийн үзэсгэлэнд эрдэнийн чулуунаас гадна цэвэр мөнгөөр хийж, сувд шигтгэн чимэглэсэн хөөрөг та­вигд­жээ. XX зууны эхэн үеийн хөө­рөг­ний дээр  утсан сүлжмэлийн ар­гаар загас сийлжээ. Ингэж загас сийлдэг нь арга, билгийг бэлгэдэж байгаа юм гэнэ. Үнэ хоёр сая төгрөг гэж байв. Хөөрөгнөөс гадна эмээл, бурхан, мөнгөн аяга, эмэгтэй хүний гоёл чимэглэл зэрэг байлаа. Төв халх хийцийн эмээл таван сая төгрөг бол цэвэр мөнгөөр хийж, алтаар шарсан, сувдан чимэгтэй ээмэг нэг сая төгрөг гэнэ.

ДУУДЛАГА ХУДАЛДАА СҮР БАГАТАЙ БОЛЛОО

“Арт хаус”-т гарсан үзэс­гэ­лэн­гээс гадна УИД-ийн хоёрдугаар дав­харт үнэт эдлэлийн дуудлага ху­дал­даа болж өнгөрлөө. Бямба гаригт бүтээгдэхүүнээ дэл­гэж тавь­сан үзэсгэлэнгийн дууд­лага ху­дал­даа нь өчигдөр болж өнгөрсөн юм. Дуудлагаар худалдахаар чамгүй олон эд зүйлсийг зохион бай­гуу­лагчдын зүгээс цуглуулсан байв. Ца­­гаан дарь эх, Баян намсрай, Аюуш, Майдар, Жанрайсиг зэрэг бурхад байна. 8-39 см-ийн өн­дөр­тэй бурхдын ихэнхийг хүрэл юмуу гуулиар цутгаж алтаар шаржээ. Үнийн хувьд анхны дуудах үнэ нь 3-10 сая төгрөгийн хооронд байсан ч үнэ хаялцаад худалдаж авах хүн гарсангүй. Мөн шашны холбог­дол­той зүйлээс 1000 зулын цөгц, олбог, модон бар, Жадамба, Сун­дуй, Доржзодов зэрэг судрууд ч байна. Үнийн хувьд 700 мянгаас гурван сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байв. Эдгээр үнэт эд­лэ­лээс модон барын анхны дуудах үнэ 230 мянган төгрөг байв. Хий­мо­рийн морь, дөрвөн хүчтэн, та­хи­луу­дын зурагтай, түвд бичигтэй хий­­морийн дарцагны модон сийл­бэр бар XVII зууны сүүлч үеийнх юм гэсэн. Энэхүү модон барыг өөрийн сүсгээр хийморийн дарцагт оршоож өрх гэрийнхээ хүндэтгэлт газар залваас хийморь нь сэргэдэг гэж үздэг юм байна. Тиймээс энэ­хүү модон барыг нэгэн залуу 280 мянган төгрөгөөр худалдаж авсан. Харин түүнтэй булаалдан үнэ хаялцах эрхмүүд бараг байсангүй. Ер нь энэ удаагийн дуудлага ху­далд­аа үнэ хаялцаан багатай болсон. Хэдийгээр сонирхохоор ирсэн хүмүүс УИД-ийн тавдугаар давхрын танхимыг дүүргэж байсан ч тавхан үнэт эдлэл худалдагдсан юм.

Дуудлага худалдааны хамгийн өргөн сонголттой нь хөөрөг бай­лаа. Хаш, шүр, мана, ягаан болор, гартаам гэхчлэн төрөл бүрийн үнэт чулуугаар хийсэн хөөрөгнүүдийн үнэ хоёр саяас эхлээд 150 сая төг­рө­гийн хооронд хэлбэлзэж байв. Харин эндхийн хөөрөг нь “Арт хаус”-т гарсан үзэсгэлэнгийн хөө­рөг­нүүдээс загвар хийцээрээ тун чамин харагдаж байлаа. Жар­га­лын найман морь, үүл болон уулан хээ сийлбэртэй ч юмуу нэг талдаа эзэн богд Чингэс хааны хөрөг, нөгөө талдаа төрийн тамганы дардас сийлбэртэй улаан шүрэн хөөрөг зэрэг сонин хийц загварын цуглуулга бүхий хөөрөгнүүд дууд­ла­га худалдаанд орсон. Эндээс ал­тан нуух, алтан халбага, шүрэн тол­гойтой хуучны их гарын хаш хөө­рөг 30 сая төгрөгөөс дуудагдаж 30 сая 500 мянган төгрөгөөр ху­далдагдсан. Мөн толгой болон их биеийн хоёр бөөрөнд шүрэн шигт­гээ­тэй, пааландсан хээтэй зэс хөө­рөг 1.2 саяас дуудагдаж 1.9 сая төгрөгөөр эзэн­дээ очсон юм.

Хөөрөг, үнэт эдлэлийн дунд нэгэн хивс дуудлага худалдаанд орж байлаа. Энэ онд Монголд анх удаа суудаг утас, саатай утас, торгон утас, хавтгай нэхэлт зэрэг шинэ технологи ашиглан бүтээсэн “Эрдэнэт” хивс 210 мянган төг­рө­гөөс дуудагдаж 560 мянган төг­рө­гөөр зарагдсан.

“Nomadic auction” төвөөс зо­хион байгуулсан энэ удаагийн дуудлага худалдаанд олон сонир­хог­чид ирсэн байсан ч үнэ нь хэт өндөр байснаас болсон уу худал­дан авагч цөөнтэй, даруухан болж өндөрлөсөн юм.

Орчин үеийн загварын чүнчигноров хөөрөг 100 сая төгрөг

Зэс хөөрөг 1.9 сая төгрөг

С.АЛТАНЦЭЦЭГ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car