УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва саяхан Сонгинохайрхан дүүргийнхээ сонгогчдод өөрийн зурагтай календарь, 5000
төгрөгийн хамт тараасан бол УИХ-ын гишүүн, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт сайдын илгээлтээр энэ хоёрдугаар сарын 8-9-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийнхэн сонгогчдыг “АСА” циркт урьж цайлав
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Ахмадын холбооноос дүүргийн 20 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулсан гэх боловч МАН-аас угшилтай дүүргийн Засаг дарга Д.Ганболд, сайд Д.Зоригтын нэрийн хавчуулан дүүргийн арга хэмжээ бус намын, сонгуулийн өмнөх шоу болон хувиргасан байна. Нийт 12 мянган ахмад энэ арга хэмжээнд уригдсан ч хөтөлбөрт зарим ахмадыг намаар нь ялгаж тусад нь хүлээн авсан аж.
Ингэхдээ нэг ахмадад календарь, “Янмал” үйлдвэрийн ноолууран оймс бэлэглэсэн бол жич хүмүүстээ календарь, ноолууран ороолтын хамт бэлэглэсэн аж. Чингэлтэй дүүргийн ахмадууд өөр хоорондоо биднийг ялгаварлан үзлээ гэж гомдоллож байгаа сурагтай. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд бол Чингэлтэй дүүргээс сонгогдсон сайд Д.Зоригтын хормой хотыг даган намирдгаараа алдартай.
Тэрбээр дүүргийн Засаг даргын эрх мэдлээ намын болон хувиргаж cap шинийн өмнө Сонгуулийн тухай хуулийг ноцтойгоор зөрчив. Дүүргийн арга хэмжээ нэрэн дор 12 мянган иргэдэд төсвийн хөрөнгөөр календарь, ноолууран ороолт, оймс тараахын зэрэгцээ “АСА” циркт “Сэтгэлийн цацал” нэр бүхий үнэ төлбөргүй тоглолт үзүүлсэн нь хаанаас гаргаж буй ямар их хөрөнгө вэ.
Дүүргийн ойн арга хэмжээг сурталчлахад нийт жилийн туршид 130 сая төгрөг төсөвлөсөн гэх ч саяны арга хэмжээнд 130 сая төгрөг өлхөн даваад явчихаж байгаа аж. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд энэ УИХ-ын сонгуулиар МАН-аас нэр дэвшихээр горилогчдын нэг. Сайд Д.Зоригт УИХ-ын сонгуульд хуучин дүүргээс дахин нэр дэвшиж сонгогдох нь тодорхой болоод байгаа.
Тиймээс тэд дүүргийн төсөв буюу ард түмний татварын мөнгийг оймс, ороолтхон болгож эргээд сонгогчдод үргүй цацаж чадаж байна. Уг нь Чингэлтэй дүүрэгт 20 жилийн ойн хүрээнд нэн хэрэгцээтэй байгаа цэцэрлэг байгуулахад зарцуулсан бол бодит үр дүнтэй барьцтай ажил болох байлаа гэж иргэд нь ярьж байна. Гэвч Засаг дарга Д.Ганболд, Д.Зоригт сайд нарын хувьд өөрсдийн нүүр царайгаа рекламдах нь чухал байсан аж.
Сонгуулиас өмнө өөрсдийгөө сурталчлахын тулд төсвийн хөрөнгийг хэдэн зуун саяар нь үргүй цацах эрхтэй задарсан Засаг дарга Д.Ганболдыг дүүргийн иргэд харамсалтай нь таатай хүлээж аваагүй байна. Учир нь сонгуулийн хугацаа ойртонгуут иргэддээ хайр зарлан бэлэн мөнгө, эд зүйлсээр угжихыг хуулиар хориглосоор байтал Засаг дарга Д.Ганболд, сайд Д.Зоригт нар дүүргийн нэрийг барьж хуулийг уландаа гишгэж байна гэж үзэж байгаа аж.
Мөнгөөр бүхнийг шийдвэрлэж, сонгогчдын саналыг худалдан авч болно гэдгийг УИХ-ын гишүүн, сайд Д.Зоригт, Д.Тэрбишдагва нар cap шинийн өмнө нийтийн өмнө ийнхүү ил зарлав. Д.Тэрбишдагва гишүүн бэлэг, бэлэн мөнгө тараахдаа тун дуртай нэгэн. Шинэ жилийн өмнө гэхэд Сонгинохайрхан дүүргийн иргэдэд бензин амтагдсан цагаан будаа, ном тараасан.
Хүн идэхийн аргагүй зааны зурагтай хөгцтэй тэр будааг ихэнх нь иргэд хогийн сав руугаа хаясан. Гишүүн Д.Тэрбишдагва сонгогч бидэнд хөгцтэй будаа тарааж доромжиллоо доо гэсэн өнгө аястай суусан бол cap шинийн өмнө 5000 төгрөг, зурагтай календарь авсан сонгогчид энэ нь ч харин хамаагүй дээр байна шүү гэж “талархсан” байна.
Иргэдийн хувьд хүн үнэгүй өгч байгаа юм хойно авч л орхино. Харин сонгуулийнхаа саналыг хөгцтэй будаа, календарь мэтхэнээр худалдчихгүй гэдгээ ярьж сууна. Сонгуулийн тухай хуульд өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс эхлэн бэлэн мөнгө бэлэг сэлт тараах нь битгий хэл хэрэгжих боломжгүй худлаа амлалт гаргахыг нь хүртэл хатуу хориглосон.
Нэр дэвшигч тодорхой болоогүй гэдгийн дор халхавчлан үлдэх боломжгүйгээр бэлэн мөнгө, бэлэгийг ч хориглосон. Гэвч эрх мэдэл нь дэндсэн сайд, гишүүд өөрсдөө батлан гаргасан хуулиа зөрчиж байна. Хулгайч хүн хулгайчийг бариарай гэж орилдог шиг хууль зөрчигч эрхэм гишүүд батлан гаргасан хуулиа зөрччихөөд хууль хэрэгжүүлээрэй гэж хашгирч сууна.
Зөвхөн энэ хоёр гишүүд ч бус хөдөө орон нутаг, нийслэлд бэлэг тарааж яваа нөхдүүд эхнээсээ аваад олон бий. Сонгогчдыг авлигын аргаар олсон мөнгөөрөө татаж санал авдаг жишиг энэ жил хуулиар хориглогдсон ч нэмэргүй нь бололтой. Чухам Сонгуулийн ерөнхий хорооноос бэлэн мөнгө, бэлэг тарааж буй гишүүдэд нэр дэвших эрхэнд хязгаар тавьж болзошгүй гэх мэдээлэл ирж байна.
Ямартаа ч сонгуулийн өмнөх цагаан сарын баяраа сонгогч олон сонгогдогч түшээдийнхээ халамжинд дориухан тэмдэглэчихэж мэдэхээр байна даа.
Эх сурвалж: “Нийслэл таймс” сонин
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 13, 2012 10:45:41 am )
UGCH BGAA YMIIG N SHAN AB.ABSAN HOINOO TAG MART.YLANGUYA ZORIGT ESUN ERVV DAALGAH UDUR IRNE.
-
Anonymous (February 13, 2012 1:22:06 pm )
medeejeer gutgeleg l bna shdee.
-
Anonymous (February 13, 2012 1:50:02 pm )
yun gutgeleg unun shde monhorgil erdene 2 ugsun kalendar lavlah gsn hognuud manaid baij l bna teneg malnuud
-
Anonymous (February 13, 2012 1:55:38 pm )
odoo bolnoo mongolchuudaa sanalaa kalendari oimsoor hudaldahaa zogsoo, mongolyn bayalgaas naad hed chin uchnuun terbuma $$$ ashig olj baigaa, odoo bolj uz
-
Anonymous (February 13, 2012 1:58:06 pm )
xuuxen duut tsarailsan nowshiig mongol tumen jigshix xeregtei naadax chin mongoliin gazar nutagiig xujaad xudaldaad bn
-
Anonymous (February 13, 2012 2:19:14 pm )
hezee 5000 taraasan ym hotsorchihson bna sh dee
-
Anonymous (February 13, 2012 5:37:39 pm )
Д.Тэрбишдагва,Д.Зоригт-g daxin UIX-d songoj boloxgui ee odoo bolnoo mongolchuudaa ireeduigee bodvol ene 2 nexeriig daxin bvv songo ene 2 engersen 4 jil yu ch xiigeegui xiij chadaxgui gedeg ni oilgomjtoi xarin 300×12=3 terbum 600 say tegregiin calin deer ni 4jilx1tertum =4terbum zarcuulsan odoo xanaj zadmaar yum ichij vxmeer yum yasan dald ordoggui luibarchid ve
-
Anonymous (February 13, 2012 7:13:29 pm )
jhon undesleltei yum bichij bgaach arai l gutgeh yum aa
-
Anonymous (February 13, 2012 9:41:21 pm )
d.zorig shunalin tulam mini chamd ochuuhen ch ichih zovoh bulchirhai alga uu!!! chi yaj dahin songogdoh tuhai bodoj chadaj bainaa?!manaihaas oor ulsad bol busadig ni yarihaa bolie zovhon oiu tolgoin luivaraar chini chamd tsaazin esvel buh nasni horih yal edluuleh baisan getel chi ichih ch ugui dahiad l suudlin hoinoos ulairaad l,nogooh l argaaraa end tend oims bandaashhan ogch hudlaa yarij ulsin horongiig ooriin ium shig tsatsalsaar l yavnuu! bid chamaig martaagui ee!!! mongolin ard tumniig doromjilohoo bolio!!! har byalduuch huvalz mini chamaig gurvan udaa hairtai sandalaas chini hovholj hayah geed salgaj diileegui odoo uur uurhaigaar chini hovholj hayad nyats gishgej hayah tsag irnee muu undestnii daisan eh ornoo hudaldsan yaltan mini!!!…
-
Anonymous (February 13, 2012 9:55:39 pm )
chi tsadsanaa mederdeggui boloo iu sayahan hooson yavsanaa sanaach muu bird mini!!! ingeed baival altan zagasni ulger shig ium bolh vii dee shunalin tulam mini…
-
Anonymous (February 13, 2012 10:03:26 pm )
Mongolin ard tumnii zanalt daisnuudin neg d.zorigt chamaig bi uzen yadaj yavdagaa nuuhgui!!!
11 Comments