antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 13, 2012 Comments are off

Цагаан сарынхаа бэлтгэлийг базаахаар гарсан иргэд замын түгжрэлд өдрийг өнгөрүүллээ

нийтлэсэн Admin

Сар шинийн баяр болох гээд гадуур хөл хөдөлгөөн ихэсчээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд томоохон худалдааны төв, зах руу чиглэсэн замууд өдөржин ачаалалтай байж, цагдаа нар бүрэлдэхүүнээрээ ажиллаж зохицуулалт хийсэн юм. Манай сурвалжлах хэсэг өнгөрсөн бямба гаригт Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албаны утсан дээр сууж нэг өдрийг өнгөрүүллээ. Иргэд, жолооч нараас ирсэн зам тээврийн осол аваарын дуудлагын мэдээллийг 124 гэсэн утсан дээр хүлээн авдаг билээ. Энэ утаснаас гадна 93021124, 70112100 гэсэн утас давхар ажиллаж байв. Эдгээр утсан дээр осол, аваарын дуудлага тасралтгүй ирэх аж. Мөн сүүлийн хэд хоногт замын ачааллын талаар гомдол, мэдээлэл ихэсчээ. Замын хөдөлгөөнийг бүхэлд нь дэлгэцэн дээрээс харахад “Нарантуул”, “Хүчит шонхор”, “Хар хорин” захыг чиглэсэн замууд ачаалал ихтэй харагдана. Өглөөнөөс эхлээд 19.00 цаг хүртэл түгжирлээ. “Хүчит шонхор” захын гадаа зохицуулалт хийж байгаа цагдаатай холбогдоход “Машин байтугай, хүн зөрж өнгөрөх аргагүй бөглөрөл, түжрэл үүсээд байна” гэж мэдээллээ. Мөн “Замаа зохицуулаач ээ. Олон цаг хөдлөхгүй зогслоо” гэх мэтээр бухимдлаа илэрхийлэн залгах хүн ч олон аж. Замын цагдаагийн уулзвараас “Нарантуул” зах руу гурван цаг орчим явсан гэж гомдоллох хүмүүс байсан. Жил бүрийн сар шинийн баярын өмнө замын ачаалал ийнхүү эрс нэмэгддэг хэмээн цагдаа нар ярилаа. Шинийн нэгэн, хоёрны өдрүүдэд хотын зах руу гэр хорооллыг чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгддэг аж. Ер нь л хотын төвийн автозамууд байнга ачаалалтай байдаг болжээ. Шөнийн цагаар ч гэсэн автомашины тоо цөөрөхөө больсон гэнэ. Тиймээс замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад томоохон худалдааны төв, захуудыг хотын зах руу нүүлгэж, төвлөрлийг сааруулах ажлыг явуулах зайлшгүй шаардлагатай байна гэсэн саналууд гарч байв. Гэхдээ сайжирч байгаа зүйл их бий гэнэ. Нэг үеэ бодвол манай жолооч нар харьцангуй соёлтой болж, дүрмээ баримтлан зорчдог болсон хэмээн цагдаа нар ам сайтай байна. Ихэнх жолооч нар эгнээ бариа зөв барьж, бүсээ зүүж хэвшжээ. Дүрэм зөрчиж осол аваар гаргахгүй бол автозам ачаалалтай ч гэсэн түгжирч таг зогсохгүйгээр удаан ч гэсэн явдаг байна.

ЦАГДАА ДУУДЧИХААД ХООРОНДОО ТОХИРОЛЦООД ЯВЧИХДАГ

18.00 цагаас хойш ослын дуудлага ихэслээ. Замын цагдаагийн жижүүрийн алба дуудлага өгсөн жолооч нарын машины марк, дугаар, холбоо барих утас, байрлалыг нь тогтоож мэдээллийг дүүргүүдийн цагдаагийн хэлтэст шилжүүлж байв. Дуудлага авсан дүүргийн цагдаа дунджаар 18 минутад багтаан ослын газарт очиж зохицуулдаг аж. Энэ үед хэд хэдэн дуудлага хүчингүй боллоо. Цагдаа нарыг ослын газар очиход мөргөлдөж, шүргэлцсэн гэх жолооч нар хоорондоо тохиролцоод явсан байв. Тэд явсан тухайгаа цагдаад эргэж мэдэгдээгүйгээс болж дуудлагаар очсон цагдаа нар эрж хайгаад нэлээд юм болов. Ийм тохиолдол олон гардаг аж. Мөн дуудлага өгөхдөө байршлаа зааж өгч чаддаггүй, аль дүүрэгт байгаагаа ялгадаггүй жолооч нар байх юм. Түүнчлэн “таксинд цүнх эд зүйлээ мартаад буучихлаа”, “Миний машины цонхыг хагалаад цүнхийг маань хулгайлсан байна”, “Таксины жолооч үйлчлүүлэгчээ доромжилж, хариулт мөнгө өгөхгүй явчихлаа, утсыг нь хэлээд өгөөч” гэсэн мэдээлэл ирж байв. Энэ тохиолдолд хэргийг замын цагдаа шийдэхгүй учраас дүүргийн цагдаагийн хэлтэстэй холбож өгөв. Жолоочийн гэрийн хаяг, утас нь хувь хүний нууц учраас өгөх боломжгүй гэсэн хариултыг өгсөн юм. Цагдаа нарын хувьд анхаарал татах гол асуудал согтуу жолооч нар. Зам тээврийн осол аваарын ихэнх нь согтуугаар жолоо барьснаас үүдэлтэй. Өдөрт 40-50 согтуу жолооч баригддаг. Харин өнгөрсөн баасан гаригт 80 шахам согтуу жолоочийг журамласан байв. Замын цагдаагийн түүхэнд согтуу жолооч илрээгүй нэг ч шөнө байгаагүй гэнэ. Архины хорио тогтоосон өдөр ч гэсэн согтуугаар автомашин жолоодсон зөрчил гардаг байна.

КАМЕРТАЙ ЦАГДАА ХУУЛЬ ЗӨРЧИХ БОЛОМЖГҮЙ

Замын цагдаа нар нүдний шил, энгэртээ камер зүүж, мөн автомашинаа бүрэн камержуулсан нь зөрчил гаргаж байгаа жолоочийг илрүүлэх зорилготой. Нөгөө талдаа камержуулалт нь цагдаа нарын өөрсдийнх нь ажилд давхар хяналт болж байгаа аж. Энгэртээ, нүдний шилэндээ камертай болсон цагдаа хууль зөрчих, эрх мэдлээ ашиглаад ганц нэг танилаа явуулах боломжгүй гэнэ. Камерт бичигдсэн мэдээллүүдийг архивлаж хадгалдаг учраас цагдаа нар хууль зөрчвөл бичлэгийг нь шүүлгэх боломжтой. Иргэд ч гэсэн замын цагдааг гүтгэж, доромжлох, хардах эрхгүй болж байгаа юм. Саяхан нэг жолооч замын цагдааг таван мянган төгрөг авсан гэсэн гомдол гаргаж бөөн хэрүүл тэмцэл хийжээ. Харин энэ асуудлыг амархан шийдсэн байна. Камераар нь шүүгээд цагдааг мөнгө аваагүй гэдгийг тогтоосон аж.

Замын цагдаагийн газрын ерөнхий зохицуулагч цагдаагийн хошууч Н.Хангарьд ийн ярилаа.

-Уулзвар гарц хаагаад явсан жолооч нарын утас, гэрийн хаягийг танайх руу утасдаад авч болдог юм уу?

-Жолооч нарын хувийн мэдээллийг өгөхгүй. Хувь хүний нууц учраас хамаагүй хэлж болохгүй. Харин бид дуудлагын дагуу очиж машиныг холдуулах арга хэмжээг авдаг. Автотээврийн газар дээр жолооч нартай холбоотой мэдээлэл төвлөрч байгаа.

-124 дугаарын утас ажиллахгүй байна гэсэн шүүмжлэл их байдаг. Ажиллахгүй өдөр гэж байдаг юм уу?

-24 цагийн турш тасралтгүй ажиллаж байгааг харж байгаа байх. Магадгүй давхар дуудлагын үед удаан хүлээгддэг байж мэднэ. Өдөрт дунджаар 200 гаруй дуудлага мэдээлэл хүлээн авдаг. Үүнээс 120 гаруй нь осол аваарын дуудлага, үлдсэн нь замын хөдөлгөөний нөхцөл байдлын лавлагаа мэдээлэл ирдэг юм. Манай замын хяналт харьцангуй сайжирч байна. Уулзвар гарцуудыг камержууллаа. Мөн саяхнаас хөдөө орон нутагт хяналтын фост байгуулаад ажиллаж байна. Ялангуяа хотын эргэн тойронд 22-ын товчоо, Багахангай, Багануур дүүрэг явах замд цагдаа нар байнга хяналт тавьж байх болно. Тиймээс иргэд, жолооч нар хотоос гарчихлаа, товчоо өнгөрчихсөн юм чинь гээд дүрэм зөрчиж болохгүй.

Х.ЦЭНД-АЮУШ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car