Монголын түүхэн сэдэвт “Цогт тайж” уран сайхны киног сэргээн засварласан хувилбарыг “Тэнгис” кино театрын дэлгэцнээ үзэгчдийн хүртээл болгосон. “Цогт тайж” уран сайхны киног сэргээн засварлаж, дижитал хувилбарт шилжүүлэх тухай хэлэлцэн тохирсны дагуу уг киноны контрактив хувилбарыг францын талд хүлээлгэн өгсөн бол негатив, контрактив, лаванд, дуу, дүрсний гэсэн таван төрлөөр Үндэсний төв архивын кино гэрэл зураг, дуу авианы баримтын төвд хадгалагддаг юм байна. Өнөөдөр нэмж сэргээн засварласан хувилбарыг Үндэсний төв архивт хүлээлгэн өгч байгаа аж. Дашрамд дурдахад ямар ч тохиолдолд анхны хувилбар буюу негатив хальсыг гадагшаа явуулж, бусдад өгдөггүй юм байна
Г. Гэрэлт
Холбоотой мэдээ
Comments are closed.