antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 12, 2011 Comments are off

Шүүх өнөөдөр Тимошенкод хариу өгнө

нийтлэсэн Admin

Украйны ерөнхий сайд асан Юлия Тимошенкогийн хэрэг удахгүй шийдэгдэх гэж байна.  Юлия Тимошенког ерөнхий сайд байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, Украйнд ашиггүй байгалийн хийн  гэрээ байгуулсан хэмээн буруутгаж байгаа юм. Харин Юлия Темошенко өөрт нь тулгаж буй ялыг үгүйсгэж, Украйны Ерөнхийлөгч Виктор Януковичийн явуулга  гэж үзэж байна. Яллагчид Юлия Тимошенког 2009 онд ОХУ-тай байгуулсан байгалийн хий нийлүүлэх гэрээг  луйвардсан хэргээр долоон жил шоронд хорих ял төлөвлөжээ. Украйны нийслэл  Киев хот дахь шүүх ордны үүдэнд Темошенкогийн намынхан болон дэмжигчид  шударга шүүхийг шаардан, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна. Жүржийн хувьсгалын лидер Юлия Темошенког өнгөрсөн наймдугаар сард баривчилснаас хойш одоог хүртэл хорьж байгаа юм.

Олон сар үргэлжилсэн шүүх хурлыг шүүгч Родион Киреев есдүгээр сарын эцэс хүртэл хойшлуулсан. Шүүх хурлын эцсийн шийдвэрийг аравдугаар сарын 11-нд гарна гэж мэдэгдсэн байгаа. Энэ өдөр өнөөдөр тохиож байна. Гэхдээ Украйны сурвалжлагчид шүүх шийдвэрээ гаргах хүртэл дахин хэдэн өдөр сунжирна гэсэн таамгуудыг хэвлэлдээ онцолж байна. Юлия Темошенкогийн  хэргийг шударгаар шүүхийг АНУ, Европын холбоо Украйнаас шаардаж байгаа билээ.

Европын холбооны гадаад бодлогын дарга Катерин Эштон Люксембург хотод болсон Европын гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр Европын холбоо Украйн улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулах хэлэлцээг үргэлжлүүлэх бодолтой байгаа ч тус улсын улс төрийн үйл явцаас хэлэлцээ шууд хамаарна гэж хэлсэн байна. Шүүх ордны үүдэнд эсэргүүцлийн жагсаал зохиож буй Юлия Темошенкогийн намын дэмжигчид мэдэгдэлдээ “Украйны ардчилалын хувь заяа аюулд ороод байна. Бид эх орондоо чөлөөтэй болсон ч гэлээ Ерөнхийлөгч Виктор Янукович Украйныг тоталитари гэмт хэрэгтнүүдийн орон болгоно ” гэжээ.

Юлия Тимошенкогийн намын дэд дарга Олександр Турчинов “Маргааш олон мянган эх орончид төрөн гарна гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Виктор Янукович 2010 оны ерөнхийлөгчийн сонгуульд Юлия Тимошенког ялж гарч ирсэн юм.

Н.Энх

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car