antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 13, 2012 2 comments

Оюутолгой ХХК-ийн хуурамч амлалтуудтай танилц, Монголчууд аа

нийтлэсэн Admin

Оюутолгой төслийг Айвенхоу Майнз биш Рио Тинто групп удирдахаар болсоныг Монголчууд бид олон улсын мэдээллийн агентлагуудаас олж сонссон.

Манай талын албаны нөхдүүдээс ширхэг ч үг унаагүй байхад, нөгөөх хоёр нь дур мэдээд  зохицчихдог нь ямар учиртай юм бол гэлцэн чамгүй гайхахад хүрсэн. Тэрчлэн Оюутолгой төслийн хувь нийлүүлэгч “Рио Тинто” компани “Айвенхоу Майнз” дахь өөрийн хувь эзэмшлээ 51 хувьд хүргэн нэмэгдүүлсэн талаар УИХ-ын холбогдох Байнгын хороодод мэдээлэл хийж, танилцуулах үүрэг Засгийн газарт бий ч, цагаан сарыг угтан цалин тэтгэврийн асуудлыг шийдвэрлэх гээд юун тэр “Толгой”-той зууралдах. Нам жим талдаа байна.

Уг нь дэлхийн уул уурхайн салбарт гуравдугаарт бичигддэг гигант Рио Тинто групп давуу эрхтэй тоглогч болж байгаа нь төслийн тогтвортой байдал талаас нь харвал учиргүй халагдаад байхаар зүйл биш гэдгийг ажиглагчид хэлээд байгаа юм. Гэсэн ч монголын уул уурхайн салбарт жин дарсан тоглогчид гэдгээрээ олон улс даяар цоллогдох болсон Айвенхоу Майнз Лимитед болон Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компаниудын хэт зоргоороо авирт цагаа олсон даруулга бас хэрэгтэйг ч үгүйсгэхгүй байна.  Жил хүрэхгүй хугацааны өмнө Оюутолгой дахь эрх мэдлээсээ болж эв хагарч байсан тэд нэгэнт тохиролцсоны араас Монголын Засгийн газарт ярьж хэлээд байх юм үгүй гэдэг нь ерөнхийдөө тодорхой байгаа юм.  Гэхдээ “Оюутолгой” ХХК-ийн үйл ажиллагаанд оролцох, хяналт тавих эрх 34 хувийг эзэмшигчийн хувьд бидэнд  бий билээ.

Оюу Толгой төсөлд өнгөрөгч онд гурван их наяд төгрөг зарцуулагдсан гэхээр маш их тоо гэдэг нь ойлгомжтой. Энэ мөнгөний ихэнхийг Монгол Улсын ханган нийлүүлэгч компаниудад зарцуулж байгаа хэмээн тус компанийн зүгээс мэдэгддэг.  Энэ оны зургадугаар сарын байдлаар эхний олборлолтыг хийж, 2013 онд эхний бүтээгдэхүүнийг борлуулахаар төлөвлөсөн тул гүний уурхайн босоо ам, Баяжуулах үйлдвэр зэрэг барилга байгууламжуудыг босгоход ихээхэн хөрөнгийг зарцуулах нь угаас тодорхой. Гайхаж, шагшаад байх зүйлгүй. Харин тус компанийн зүгээс 2011 онд Монгол улсад хамгийн их татвар төлсөн, Монгол ажилчдын тоо 10,000 хүрсэн, төслийн бүтээн байгуулалтын ажил 75 хувь хүрсэн зэрэг олон аварга амжилт тогтоосон жил хэмээн тодотгож байгаа ч, 2011 онд хийж, хэрэгжүүлнэ хэмээн амлаж байсан өөр бусад ажлуудынх нь үр дүнг харахад хангалттай бус байна.

2011 онд  “Оюутолгой” төсөлд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудаас 1 сая ам.доллараас дээш өртөгтэй бараа, ажил үйлчилгээний гэрээ байгуулахаар 20 аж ахуйн нэгж шалгараад байсан бөгөөд төслийн хүрээнд дотоодын аж ахуйн нэгж, байгууллагуудаас сонгон шалгаруулж гүйцэтгүүлж болох нийт 238,8 сая ам.долларын ажил үйлчилгээний жагсаалтыг “Оюутолгой” ХХК-иас гаргасан юм. Тиймээс жагсаалтыг эхлээд хүргэе.

Дотоодын аж ахуйн нэгж, байгууллагаас сонгон шалгаруулж гүйцэтгүүлэх төслүүд

 Төслийн нэр (Ам.доллар)
1 ОТ – Гашуунсухайтын хилийн боомт хүртэл цахилгаан шугам тавих 35 сая
2 ОТ – Гашуунсухайтын хилийн боомт хүртэл авто зам тавих 90 сая
3 Онгоц хөөрч буух байнгын талбай ба нисэх онгоцны буудал барих 30 сая
4 Монголын хилийн боомтыг засаж сайжруулах 19 сая
5 Дэд бүтцийн төслийн менежментийн үйлчилгээ үзүүлэх 6 сая
6 Уурхайн талбайгаас гадна орших кемпүүдийн хоол хүнсний хангамж 20 сая
7 Дээж хадгалах байгууламж барих 0.3 сая
8 Уурхайн угаалга цэвэрлэгээний байгууламж барих 14 сая
9 Хаягдлын далан босгох газар шорооны ажил 20 сая
10 Агуулах барих 4.5 сая
11 Гашуунсухайтад 581 м2 лаборатори барих Зарлана
12 Баян-Овоод 625 м2 спортын танхим барих Зарлана
13 Даланзадгад хотын 1100 м2 талбайд сэргээн сайжруулалт хийх Зарлана
14 Ханбогдод 1325 м2 Захиргааны байр барих Зарлана
15 Ханбогдод орон сууцны байр барих Зарлана
16 Даланзадгадад хангамжийн болон бизнес хөгжлийн төв барих Зарлана
17 Гашуунсухайт-Оюутолгой хооронд нарийн зам тавих Зарлана
18 Даланзадгадад их сургууль барих Зарлана
19 Ханбогдод 1200 м2 талбайтай Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв барих Зарлана
20 Улаанбаатар хотод 1200 м2 талбайтай Мэргэжлийн сургалтын төвийг сайжруулах Зарлана
21 Улаанбаатар хотод 1200 м2 талбайтай Мэргэжлийн сургалтын шинэ төв барих Зарлана
22 Чойрт 1200 м2 талбайтай Мэргэжлийн сургалтын төв барих Зарлана
23 Дарханд 1200 м2 талбайтай Мэргэжлийн сургалтын төв барих Зарлана
24 Оюутолгойн 1-р шатны сургалтын байгууламж Зарлана
25 Оюутолгойн 2-р шатны сургалтын байгууламж Зарлана
Нийт 238.8 сая

Эдгээрээс бүсийн хөгжилд чиглэн хэрэгжүүлэхээр тус компаниас төлөвлөсөн ажил үйлчилгээний төсөвт өртөг нь 8.8 сая ам.доллар аж.

Бүсийн хөгжилд чиглэсэн төслүүд

 Төслийн нэр (Ам.доллар)
1 Гашуунсухайтын боомтыг хөгжүүлэх төсөл 1.8 сая
2 Гашуунсухайтын боомтын түр лаборатори
3 Баян-Овоо сумын спорт цогцолбор 450 мян.
4 Даланзадгадын сургалтын төвийн засвар, өргөтгөл 1.25 сая
5 Оюутолгойн Ханбогд дахь Оффисын барилга 650 мян.
6 Ханбогдын сургалтын төв 1.7 сая
7 Даланзадгадын ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх төв 450 мян.
8 Чойрын сургалтын төвийг хөгжүүлэх төсөл 1 сая
9 Дарханы сургалтын төвийг хөгжүүлэх төсөл 1.5 сая
10 Ханбогдын цэцэрлэгт хүрээлэн
Нийт 8.8 сая

 

Тэгвэл эдгээр төлөвлөсөн ажлуудынх хэдэн хувь нь хэрэгжээгүй вэ гэдгийг нягтлах үүднээс хийж бүтээсэн гээд байгаа ажлуудыг нь харахад л болох юм. Сүүлийн мэдээллээр бол аймгийн хэмжээнд хэрэгжүүлж буй дэд бүтцийн 12 төслийн 5-ыг нь монгол гэрээт компаниуд дангаараа хариуцан гүйцэтгэж байгаа. Бусад долоо нь гадаадын компаниуд байна.

Дээрх жагсаалтад орсон  Даланзадгад, Ханбогд, Дархан, Улаанбаатар зэрэг газарт уул уурхайн сургууль болон МСҮТ-үүдийг барьж байгуулах ажил 2011 онд багтаж хийгдээгүй. Өнөөдрийн тухайд ч баригдаж дууссан гэх мэдээлэл алга. Оюу Толгой – Гашуунсухайтын хилийн боомт хүртэл авто зам тавих 90 сая ам.долларын өртөгтэй төслийн гүйцэтгэгчээр Монроуд болон Алтайн зам ХХК тодорсон гэж байсан ч, замын барилгын ажил дуусаагүй, он дамнасан. Баян-Овоо суманд 450 мянган ам.долларын өртөгтэй спорт цогцолбор    байгуулна гэсэн ч бас л 2011 онд байгуулаагүй.

ТУЗ-ийн дарга Г.Батсүх болон бүсийн хөгжил, нийгмийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Т.Баярсайхан нарын хэлж буйгаар аймгийн төвд 2.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий спорт, урлагийн цогцолбор, Баян-Овоо суманд 775 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар спорт цогцолборыг бариад л байгаа гэнэ. 2012 оны хоёрдугаар сар гарчихаад байхад бас л дуусдаггүй. Гэсэн ч Оюутолгой компанийн нөхдүүд өөрсдийгөө аварга амжилт тогтоосон аварга компани хэмээн магтсаар байна.

Засгийн газарт амлаж байсан ажлуудаа бүрэн дүүрэн гүйцэтгээгүй хэрнээ Хөрөнгө оруулалтын гэрээгээр Монгол улсын Засгийн газар болон ард түмний өмнө хүлээсэн амлалт үүргээ бүрэн дүүрэн биелүүлж байгаа хэмээн албан ёсоор мэдэгдэн хөөрцөглөх юм. Өнгөрсөн хугацаанд Чойр хотод Уул уурхайн МСҮТ сургуулийн өргөтгөлийн барилгыг барьж буй, Ханбогд сумын төвд цахилгааны шугам болон Даланзадгад хотод мэргэжлийн сургалтын төвийг барьж, спорт, соёлын цогцолбор барих санхүүжилтэнд хувь нэмэр оруулсан. Даланзадгад хотод Бизнесийн хөгжлийн томоохон төв  нээсэн. Налайх дүүрэгт шинэ МСҮТ-ийг барихаар төлөвлөж байгаа гэх мэдээллүүд бий ч, дээрх жагсаалт дахь ажлуудтай нь харьцуулж харахад яав ч сайн дүн авч дийлэхээргүй байна. Тиймээс Оюутолгой ХХК-ийн хуурамч амлалтуудыг танд хүргэж байна.

Ж.Анир


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (February 13, 2012 3:55:29 pm )

    mglchuuda amiduu.tsagaan sariin yma beldeed zabgvi bna u.

  • Anonymous (February 14, 2012 1:41:27 am )

    САЯ БАРААНЫ ЦАХИМ ДЭЛГҮҮРТ 24 төрлийн бараа шинээр ирлээ. Мөн цагаан сарын бэлэгийн багц маш цөөхөн 7 хон үлдсэн тул та Амжиж захиалаарай. Баярлалаа танд /боломжтой бол найз нөхөддөө дамжуулаарай/ ӨДӨР БҮР ШИНЭ БАРАА 12-02-14нд http://www.eMall.mn Утас: 98762608

antalya rent a car