antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 13, 2012 1 comment

Г.Баясгалангийн хүүгийн шүүх хурал болсон ч ял оноогоогүй байна

нийтлэсэн Admin

Цөөнгүй монголчууд хүний газарт насаараа ял эдлэхээр болоод байгааг бид бүхэн мэднэ. Өнөөх л хар тамхи зөөвөрлөсөн хэрэгт олон хүн холбогдон, санаатай санамсаргүй байдлаар аюул дагуулсан хар тамхийг тээж, хөлсөнд нь багагүй мөнгө авсаар амтшиж, эцэст нь цаазаар авахуулах эс бөгөөс насаараа хорих ял сонссоор байна. БНХАУ-д суугаа ЭСЯ-нынханд монголчууд хар тамхи зөөвөрлөсөн, залгисан байна, хилээр авч гарахыг оролдлоо гэх мэдээлэл байнга ирдэг болсон гэхэд хилсдэхгүй болсон аж. Одоогоор энэ хэрэгт хүн Бээжинд саатуулагдсан, хуулийн байгууллга шалгаж байна. ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалангийн хүү хар тамхи зөөсөн хэрэгт татагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Явахад нь танихгүй хүн үл мэдэгдэх зүйл тээсэн  нь грамм героин байсан аж. Түүнийг шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болсон ч шүх эцсийн шийдвэрээ гаргаагүй байгаа аж. Хятадын шүүх хэрэгтэй танилцаад хэлэлцэж, эцсийн шийдвэр гаргах  хугацаа гэж олон өдөр болдог юм байна. Түүний хүү чухам боодолтой зүйл юу болохыг  огт мэдээгүй гэдэг ч түүний гар тээшнээс илэрсэн нь үнэн болохоор хятадууд түүний мэдүүлгийг огт хэрэгсэхгүй байгаа аж. Г.Баясгалан энэ талаар ямар нэгэн тайлбар хийхийг хүсээгүй юм. Харин хүүгийнх нь найз гэх залуу бидэнд параах мэдээллийг өглөө. “ Би түүнтэй арван жилийн найзууд. Хүнд тусархуу, итгэмтгий зангаасаа болоод л ийм байдалд орчих шиг боллоо. Ийм хэргийг ихэвчлэн мөнгө хэрэгтэй, амьдралын боломж тааруу хүмүүс хийдэг гэсэн. Манай найзын амьдрал нь боломжийн, юугаар ч дутдаггүй гэдгийг би мэдэх юм байна. Хар тамхи гэж сонссоноос өөр зүйл мэдэхгүй л дээ. Итгэмтгий зан нь  хүнд байдад оруулчих шиг боллоо” гэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (February 13, 2012 6:43:38 pm )

    boliosoo , ogtsordoggyi um uu Baysgalan daragaa

antalya rent a car