antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 11, 2012 Comments are off

Н.Энхбаяр бусдыг сонгуульд нэр дэвшихгүй байхыг уриалав

нийтлэсэн Admin

МАХН-ын удирдлагууд өчигдөр хэвлэлийн хурал зарлаж, хоёр төрлийн мэдэгдэл гаргаж буйгаа хэллээ. Үүний эхнийх нь тус намын дарга Н.Энхбаярыг хууль хяналтын байгууллагууд шалгаж буй талаар байв. Уг мэдэгдэлд дурдсанаар өнөөгийн эрх баригчдын өгсөн хууль бус үүрэг даалгаврын дагуу ямар нэгэн байдлаар хэрэгт холбогдуулах зорилгоор ийн мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ.

Уг үйлдэл нь хууль хяналтын байгууллагынхан өөрсдөө Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн холбогдох заалтуудыг удаа дараа зерчсөөр байгаа гэнэ. Ингэснээр эдгээр байгууллагууд нь улс төрийн захиалгаар хүмүүсийг хэлмэгдүүлэх буюу ардчилсан нийгэмд байж болшгүй бусармаг үйл ажиллагаа явуулж байна хэмээн мэдэгдсэн юм.

МАХН-ынхны хэлсэн өөр нэг зүйл бол нэгэнт л Ерөнхийлөгч асан хүнийг шалгаж байгаа бол өмнө нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга байсан хүмүүсийг ч шалгах хэрэгтэй гэлээ. Тодруулбал, П.Очирбат, Н.Багабанди, Р.Гончигдорж, С.Төмөр-Очир, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, М.Энхсайхан, Р.Амаржаргал, М.Энхболд, С.Баяр нарыг шалгах хэрэгтэй аж. Ингэснээр сүүлийн 20 орчим жилийн хугацаанд яригдаж, бичигдэж байгаа ноцтой асуудлуудын үнэн, худлыг олж тогтоох нь, авлига хээл хахууль, шударга бус явдалтай тэмцэхэд чухал алхам болно хэмээн тэд үзэж байгаа юм байна.

МАХН-ынхны гаргаж буй хоёр дахь мэдэгдэл нь 2012 оны УИХ-ын сонгуулийг шударга болгоход чиглэгдэж буй гэнэ. Уг мэдэгдэлд “Саяхан МАНАН-гийн гар хөл болсон Сонгуулийн ерөнхий хороо гэгч байгууллага УИХ-ын 2012 оны, сонгуульд нэр дэвшигчийн гаргах зардлын жишгийг тойрог бүрээр тооцон гаргажээ. Энэхүү тооцоогоор бол нэг улс төрийн нам, эсхүл эвсэл нь дангаараа 20 орчим тэрбум төгрөг зарцуулахаар болсон байна. Энэ нь МАНАН-гийн хууль бусаар хөрөнгөжсөн олигархиудаас өөр улс төрийн хүчин, шударга хүн дааж давахын аргагүй зардал. Энэ нь тэдний сонгуульд шударга өрсөлдөж гарах бололцоог хаах гэж цаанаасаа хортойгоор эртнээс бодож төлөвлөсөн увайгүй оролдлого гэнэ. Тиймээс уг тооцоог дахин нягтлахыг СЕХ-ноос шаардаж байгаа юм байна. Харин түүний оронд бусад улс төрийн хүчин, эсхүл эвслийн авсан суудалтай нь уялдуулан зохицуулах хэрэгтэй гэж МАХН-ын удирдлагууд мэдэгдэв.

Хэвлэлийн хурлын төгсгөлд МАХН-ын дарга Н.Энхбаяр УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн гаргасан шийдвэрийг дэмжиж буйгаа хэлсэн юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийг 2012 оны сонгуульд нэр дэвшихгүй гэсэн элдэв мэдээлэл гарч байсан бөгөөд уг шийдвэрийг бусад гишүүд ч хэрэгжүүлээсэй хэмээн уриалж буйгаа мэдэгдсэн юм.

Т.ГЭРЭЛ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car