antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 20, 2017 45 comments

“Гэмт хэрэгтэн” агсаныг дэмжих дэлхийд ганцхан Монгол бодлого

нийтлэсэн Admin

 

Монголын улс төрд дэлхийд өөр хаана ч байхгүй буруу жишиг тогтоод багагүй хугацаа өнгөрлөө.

Улс төрд ажиллахдаа хариуцлага алдсан, улс төрийн тавцангаас нэг мөр холдохын оронд эргэн зууралдсаар байх “албан тушаалтан асанууд” гадаад, дотоодод өндөр албанд ажилладаг “өвөрмөц сонин” хандлага манайхаас өөр улсад бараг байдаггүй бизээ. Тухайлбал, 2008 оны 7 сарын 01-нд энгийн 5 иргэн амь буудуулж амь насаа алдсан  “Хар мягмар” -ын үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн нь  гадаад улс руу Элчин сайдаар томилогдсон бол тухайн үед Хууль зүйн сайд байсан хүн нь өдгөө УИХ-ын гишүүн, Гадаад хэргийн сайдаар ажиллаж байх жишээтэй.Тэр байтугай төрийн албан хаагчаар ажиллаж байхдаа гэм буруутай үйлдэл хийснийхээ төлөө  шүүхээр таслагдан хариуцлага хүлээн  шорон гянданд ордог атал тэгсгээд эмчийн магадлагаа гарсан,  сайн хүмүүжигч байсан, өршөөлд хамрагдсан  гэх мэтээр шүүхээр тогтоосон ялын хугацаанд  “хэцүү нэртэй” газар удаан суулгүйгээр 1-2 суугаад суллагддаг “жишиг” хэмээр зүйл тогтлоо. Ингээд зогсохгүй эргэн улс төрд орж ажиллахыг санаархан эрх баригч МАН-ын дарга нарын үүдийг сахих болсон тухай мэдээлэл сонсогдож эхэллээ.Гэтэл танил талгүй, улс төрд нөлөөгүй  энгийн иргэд ял авсан хугацаагаа дуусан дуустал хоног тоолон “нарсанд” суудаг бөгөөд арай ядан  гэм буруугаа өөрийн  биеэр эдлэн суллагдахад тэднийг шоронд суусан гэх үндэслэлээр ямар ч газар ажилд авдаггүйн улмаас нийгмийн амьдралд эргэж “хөлөө олж” чаддаггүй гэдэг.Харин “улс төрийн гэмт хэрэгтэн”-ий хувьд байдал тэс өөр.Зүй нь бол төрд ажиллаж байхдаа хариуцлага алдсан, авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан нь тогтоогдсон бол  хариуцлагаа үүрсний дараа ч дахин улс төр, төрийн албанаас  эгнэгт хол байх учиртайсан.Монголчууд бид аливааг амархан мартах ард түмэн юм. Одоогоос 9 жилийн өмнө болсон  2018 оны 7 сарын 01-ны өдрийг бид бараг л мартсан бизээ. Сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглааныг удирдсан, уриалсан, уухайлсан хүмүүс гэм зэмгүй үлдэж, энгийн иргэдийн эсрэг галт сумаар буудах тушаал өгсөн дарга цэрэг нараас тухайн үедээ Цагдаагийн байгууллагыг удирдаж байсан  генерал, хурандаа нар ял авснаар энэ хэрэг “хаагдсан” гэж хэлж болно.Цагдаагийн байгууллагын хуучин дарга нар болох Хошууч генерал Ч.Амарболд, Цагдаагийн хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нарт холбогдох “Долдугаар сарын 1”-ний олон нийтийг хамарсан үймээний хэргийн шүүх хурлаар  2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр эмх замбараагүй байдал үүсч таван хүн амь үрэгдэж, олон хүн гэмтэж бэртсэн хэрэгт холбогдуулж  Эрүүгийн хуулийн 294.2-т зааснаар ”Захирагч эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулан, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс төрд онц их хэмжээний хохирол учруулсан” хэмээн үзэж анхан шатны шүүхээс Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, хурандаа Ш.Батсүх нарт 6.6 жил, хурандаа О.Зоригтод 5.6, дэд хурандаа Г.Ганбаатарт хоёр жилийн хорих ял оноосон байдаг.

2012 оны 9 сард тэднийг хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хянан үзээд тэднийг Өршөөлийн хуульд хамруулснаар Ч.Амарболд, Ш.Батсүх нарыг 3.6 жил, хурандаа О.Зоригтод 2.6 жилийн ялыг тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.ялыг хэвээр батласан байдаг.

Тэгвэл дээр дурьдсан  шалтгаануудын улмаас Ч.Амарболд генерал 2014 оны 3 сард магадлангаар суллагдсан гэдэг. Одоо харин тэрээр аль нэг улсад Өргөмжит консулаар явахаар МАН-ын дарга нарын үүдийг сахиж суугаа сурагтай.

Хэрвээ энэ үнэн бол МАН “гэмт хэрэгтэн”-үүдийг өөгшүүлж, тэднийг “дэмждэг” улс төрийн хүчин болж таарах гээд байгаа юм.  Мөн дээр нь МАН-ын түүхэнд гарсан хамгийн хар бараан үйл явдалд болох “7сарын 1”-ны үйл явдлыг зөвтгөсөн мэт харагдаж байна. Энэ хэрэгт хариуцлага хүлээх ёстой, хариуцлага хүлээсэн “этгээд”-үүдийг МАН-ын Засгийн газар эрх барих үедээ  төрийн өндөр албан тушаалтнуудад үргэлжлүүлэн томилох нь  “7 сарын 1”-ны  тэр гайтай өдөр амиа алдсан 5 залуугийн ар гэрийнхэн, гэмтэж бэртсэн, эрүүл мэнд, ажил амьдралаараа хохирсон олон зуун хүмүүсийг дорд үзсэн, доромжилсон үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй байдалд хүрч бана. 100 орчим жилийн түүхтэй, боловсон хүчний өндөр чадамжтай  МАН “гэмт хэрэгтэн” агсануудыг дэмжих хэмжээнд арай очоогүй байх гэж найднам.

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

45 Comments

  • Anonymous (February 20, 2017 2:53:56 pm )

    Харин ч төр энэ генералаас уучлал гуйх ёстой бус уу?

  • Zochin (February 20, 2017 2:56:40 pm )

    Хэн эхлүүлж, хэнийг турхирсан билээ?
    Зохион байгуулагч нь Ерөнхийлөгч болчихоод сууж байгаа биз дээ.

  • зочин (February 20, 2017 3:11:36 pm )

    Амарболд генарал 7-р сарын нэгний буруутан харинч биш жинхэнэ эзэн нь Элбэгдорж,Батзандан,хүзүүгүй магнай нар л байх

  • ЗОЧИН (February 20, 2017 3:27:40 pm )

    АРАЙ Ч ДЭЭ БҮГД АЛУУРЧИД, ЛУЙВАРЧИД БАЙЖ ӨНДӨР СЭНТИЙД ЗАЛРАХЫГ НЬ ЯАНАА.

  • зочинБи (February 20, 2017 3:28:39 pm )

    Гаалийн Баатар, Алимаа Батбаяр, Амарболд гээд явж өгнөө

  • ЗОЧИН (February 20, 2017 3:29:56 pm )

    ЭНЭ АЛУУРЧИН, ЛУЙВАРЧИДЫГ МАН ӨӨГШҮҮЛЖ БАЙНА

  • Зочинзочин (February 20, 2017 3:41:26 pm )

    Зохион байгуулж тухирсан хүн нь Ерөнхийлөгч болсон, гардан зохион байгуулсан хүмүүсийн зарим нь шудрага явдалтан болчихсон УИХ-д сууж байгааг юу гэхэв.

  • зочинчзочининчин (February 20, 2017 3:49:35 pm )

    бух зуйл хоер талтай хэтэрхий нэг талыг барьж туйлшруулж байна

  • Тулга (February 20, 2017 4:22:33 pm )

    С.Баяр,Н.Энхбаяр 2-ын хийсэн ажил шүү дээ

  • мн (February 20, 2017 4:23:32 pm )

    МАН АРД ТҮМНЭЭ ЗОЛБИН НОХОИНООС ДОЛООН ДОР ҮЗДЭГ ЭНЭ НАМ ГАРХААР ХУУЛЬГҮИ БОЛЖ ЛУИВАР ХУЛГАИ АВИЛГА ИХЭСДЭГ ҮНЭН ШҮҮ

  • tselmeg (February 20, 2017 4:37:28 pm )

    Adilhan hulgaich nar dandaa bie bieiinhee bulhaig meddeg bolohoor heniigee geh um be MANgaruud

  • бб (February 20, 2017 4:59:59 pm )

    эр хүн туг ч барьдаг, тугал ч хариулдаг
    Харин ч төр энэ генералаас уучлал гуйх ёстой бус уу?
    бусад турхирагч, өөгшүүлэгч, өдөөн хатгагч нар энэ хүний ард гэмгүй царайлж суучихаад идэж, ууж ханахгүй төрөөс төрсөн тэрбумтан, оффошорчингуудаасаа ял асуувал зохино

  • иргэн (February 20, 2017 5:06:12 pm )

    Мэдлэгтэй бол мэдлэгтэй,зоригтой бол зоригтой энэ генералаас Бат Үүл Бат Зандан Баярмагнай хамгийн гол нь эрхэм хулгайч болчихоод байгаа бүх юмны эх сууоь болсон Элбэгдорж 1000 удаа уучлал гуйсан чбагадна Хэн турхирлаа Бас Буян нэртэй ясан толгойт Жагаа ялгаагүй Түүх мартахгүй шүү муусайн хулгайч нараа

  • иргэн (February 20, 2017 5:14:24 pm )

    ЗБ нь Элбэгдорж хутгуур

  • Мгл (February 20, 2017 5:14:54 pm )

    Сбаярлуу нь явуулчихаад нэг мосон улаандаа гарцгаа,хулгайч луйварчид алуурчидаа

  • Зочин (February 20, 2017 5:26:30 pm )

    Монголчуудаа битгий ингэж хүний мууд дурла л даа цөөхүүлээ байж заавал нэгийгээ шоронд суулгаж яах гэсэн юм бэ,, тэглээ гээд үүнийг бичигч танд ямар ашигтай юм бэ боль л доо амьддаа бие биенээ хайрла л даа

  • Зочин (February 20, 2017 5:29:08 pm )

    Монголчууд цөөхөн байж ингэж нэгийгээ муулж заавал шоронд суулгах хэрэг байгаа юмуу ингэж хүний мууг үзэх гэж улайрахаа боль л доо ингэлээ гэж үүнийг бичигч эрхэм танд ямар ашиг байнаа

  • зочин (February 20, 2017 5:38:22 pm )

    Угаасаа л олон жил Гэмт хэрэгтэнгүүд ээлж дараалан Төрд байснаас өнөөгийн энэ Хямрал бий болсон шүү дээ,

  • зочин (February 20, 2017 5:52:01 pm )

    элбэгдожоос ял асуу талбайгаар бохь зажилж гүйж байгаад тийм хэрэг үүсгэсэн МАН ыг буруутгах гэж 5 залуу будуулсан байж магадгүй хүн шүү

  • ХЭ ХЭ (February 20, 2017 6:12:19 pm )

    МАНАЙ НАМУУД МАФИ БОЛЧИХООД БАЙГАА Ш ДЭЭ ОМЕРТА ХУУЛЬ ХЭРЭГЖДЭГ ИЙМ БАЙГУУЛАГЫГ ТЭГЖ Л ТОДОРХОЙЛНО Ш ДЭЭ

  • Цагдаа (February 20, 2017 6:20:32 pm )

    Яагаад болохгүй гэж явах л хэрэгтэй шүү дээ чи юу нь атаархаад илүү дутуу юм бичээд байгаа юм бэ чиний хоолийг булаачихсан уу

  • Цагдаа (February 20, 2017 6:22:16 pm )

    Явах хэрэгтэй чи яагаад байгаа юм бэ чиний юмыг булаачихсан уу

  • Захирал (February 20, 2017 6:24:05 pm )

    явах хэрэгтэй

  • Цагдаа (February 20, 2017 6:25:32 pm )

    Яагаад болохгүй гэж явах л хэрэгтэй шүү дээ чи юунд нь атаархаад илүү дутуу юм бичээд байгаа юм бэ чиний хоолийг булаачихсан уу

  • zochin (February 20, 2017 6:31:51 pm )

    amarbold yl edleheeree ubchtei bolj ymba goridhooroo eruul boldog ymar uchirtai yum be shorondoo och huvalz mini

  • Anonymous (February 20, 2017 7:22:11 pm )

    Цэрэг.цагдаа хэн ч бай Монгол хүнийг Монгол газар нутагт нь хэзээ ч буудан алж болохгүй ….харин ч цагдаа хамгаалах естой биш үү .тэгэхээр энэ хүн генерал биш ., зүгээр л нэг долдой

  • хЭЛЭХГҮЙ (February 20, 2017 7:29:48 pm )

    Гол буруутнууд нь МОНГОЛ УЛСЫГ ЗАРААД ЯВЖ Л БАЙНА

  • Зочин (February 20, 2017 8:32:59 pm )

    Гаалийн Баатар гэгч нь нэг газрын дарга болчихсон тууж явна лээ хөөрхий өөр гэмт хэрэгтэн байвал МАН-д очоорой дарга болгоно шүү

  • zochin (February 20, 2017 8:56:12 pm )

    Ёстой үнэнийг бичсэн байна Одоо хувийн өмчийг нь хураагаад дуусмагц дараа нь хүнээ хэлмэгдүүлдэг нам даа

  • Зочин (February 20, 2017 8:56:46 pm )

    Яахав яалт ч угуй хэлмэгдсэн хун гэвэл Амарболд болов уу Хэргийг хэдэн цагдаагийн дарга эхлуулж МАН ургэлжлуулсэн гэж хэлэх нь дээ Эхлуулсэн ургэлжлуусэн хумуус нь зугээр улдсэн дээ !

  • Зочин (February 20, 2017 9:49:15 pm )

    Еренхийлегч биш С. Баяр шvv.

  • Mиний нэр (February 20, 2017 9:51:39 pm )

    С. Баяр Элбэгдорж нар

  • Mиний нэр (February 20, 2017 9:53:19 pm )

    Еренхийлегч биш С. Баяр шvv.

  • Ha ha ha (February 20, 2017 11:46:32 pm )

    Elbegdorjiin zahialgaar bichij bgaa yum bizdee. Amar bold generaliig hils heregt yallaad ooroo neree tseverlesen gedegiig mongoliin ard tumen mednee. Amarbold generaliig bur elchin saidaar yavuulah heregtei.

  • Казак (February 21, 2017 12:22:35 am )

    Хамгийн гол Элбэгдорж шүү дээ одоо энэ хүмүүсийг ёрөнхийлөгчийн сонгуулаас өмнө монголоос холдуулахгүй бол өөрт гай болно доо өөрийхөн өмнөөс ял үүрч сэтгэл санаа эрүүл мэндээр хохирсон хүмүүс байгаа юм яг үнэндээ Баяр Мөнхоргил нар тушаал өгсөн хүн үймээнийг эхлүүлэж ард түмнийг Элбэгдорж,Батзандан, Магнаа, Жаргалсайхан нар хохирогч нь цагдаагийхан нас барьсан 5.иргэн( гэхдээ тэр дунд бас буснуйлагч, галдан шатаагч чулуу шидэж танхайрсан нөхөд байсан

  • Зочин (February 21, 2017 12:27:58 am )

    Албан тушаал хэтрүүлсэн нөхөд хариуцлага хүлээх ёстой. Энэ 4-н хүчний хүмүүсэээс гадна Мөнх-Оргил хариуцлага хүлээх хэрэгтэй. 4 хүний амь насны асуудал шүү дээ.

  • үнэн (February 21, 2017 6:21:07 am )

    МөнхОргилын золиос

  • ламбаа (February 21, 2017 8:08:31 am )

    элбэгдорж сосорбарам буян жагаа магнай нарын өдөөн турхисан 7 сарын 1 ний хэрэгт энэ амарболдыг хэлмэгдүүлсэнийг ард түмэн харсан шүү дээ. юу гэж захиалгаар хуцаад байгаа шимнус вэ? хүн буудсан сумны хонгио хэн буудаад элбэгдоржийн халааснаас гарав?

  • Мн (February 21, 2017 8:28:16 am )

    Энэ үймээний гол эх суурийг тавьсан хүн хамгийн том албан тушаал Ерөнхийлөгч болчихоод улс орныг самраад байхад ард түмэн мөн ч мулгуу юм даа. Дахин дахин сонгож л байдаг.Ингэж соногдохдоо өөрийн хүчтэй өрсөлдөгчийг хүчээр хэрэгтэн болгож замаасаа зайлуулна. Жавхлангийн хэлдгээр УБ-ын утаа гэдэг шиг улс төрийн энэ хар утаа хурдан зайлж улс орны минь улс төрийн агаар цэвэршээсээ

  • zzochinzochin (February 21, 2017 9:29:17 am )

    KHUN SHINJEE ALDSAN KHUN DURST PIZDANUUD

  • зочин (February 21, 2017 9:43:32 am )

    АРД ТУМНЭЭ БУУДАЖ УНАГААД Л ЗАСАГЫГ БУЛААЖ АВЧ БАЙСНЫГ САНАЖ БАЙНА , СОНГУУЛЫН ДУНГ БУДИЛУУЛСАН ГЭЭД БУСАД НЬ ЭСЭРГУУЦЭЖ БАЙСАН ШУУ .ЭСЭРГУУЦСЭН БОЛГОНЫГ ХЕЕЖ БУУДДАГ УЛС БАЙДАГГУЙ БАЙХАА .МАН НАМЫН ХИЙСЭН АЛЛАГА ХЯДЛАГА ГАНЦ ЭНЭ БИШ БАЙХАА .ЭЛБЭГЭЭ БАТЗАНДАН БУРУУТАЙ Л ГЭХ ЮМ ТЭГВЭЛ ЭНЭ УЛСУУДАА БУУДАХ НЬ ЯАСАН ЮМ ГУДАМЖААР МАШИНААР ХЕЕЖ БАЙГААД Л АРД ТУМНЭЭ МАЛААС ДОР БУУДАЖ ХЕНЕЕЖ БАЙСАН Ш ДЭЭ .МАН НАМ ЭЦЭГ ЕВГЕДИЙГ МААНЬ Ч ХЭДЭН МЯНГААР НЬ ХЕЕЖ БУУДДАГ БАЙСАН НАМ

  • Anonymous (February 21, 2017 10:07:19 am )

    ХУЛГАЙЧ АЛУУРЧИН НАРЫН ТӨР БОЛСОН ШҮҮ ДЭЭ ЭНЭ ЮУ Ч БИШ ИЖД ЮУЧ ХИЙЖ АРД ТҮМНИЙГ ХУУРНА ХУУОСАН Л БАЙХНҮЙ ЮУ ОДОО ШАГНАЛАА АВЧ БАЙНА УДАХГҮЙ С БАЯРЫН АРААС ОРОЭ ИЛЧИН САЙД БОЛНО

  • Anonymous (February 21, 2017 11:35:06 am )

    Элбэгдорж дэлхийд байхгүй хорчин хүн шүү дээ

  • Мгл (February 21, 2017 4:32:55 pm )

    Энэ биеэ тоосон далдгануур бялдууч цагдаа юун ч том юм морооддогиин,модхон тэр сбаяр гэж луйварчин чинь ард тумнии шуухиин омно хамсаатнуудтайгаа зогсоно.Та хэдэн мулгуу нараар л гадаад бодлогоо бариулав гэж

  • Зочин (February 22, 2017 1:11:52 am )

    Том хулгай хулгай хийж ард тvмнийг гуйлгачин архичин болгосон vе vеийн улс терчид тэдний бууны ноход 26 жилийн турш эрх мэдлийн хязгааргуй ХААНЧЛАЛ- ыг тогтоосон. Vvгээс болж олон зуун мянган хvн елсгелен,гуйланчлал,янз бvрийн золиосоор vхлээ. Тэд хутга барьсан алуурчингаас ялгаа байхгvй. Цагаан захтай алуурчид. Бид 26 жил теерелдеж явсанаа ойлгож байна. Удаан тэсэхгvй болов уу?

antalya rent a car