Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сан /ОУВС/-тай хамтран “Extended Fund Facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэх болсонтой холбогдуулан Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Хөтөлбөрийн хүрээнд төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд авч буй арга хэмжээ нь Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн заалтуудыг зөрчиж байна гэж мэдэгдлээ. Түүнчлэн нөхцлөө тохирохын тулд гурван талт хэлэлцээрийн заалтуудыг харгалзаж үзэх хэрэгтэй гэлээ.
Өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд Монгол Улсын Засгийн газар, МҮЭХ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран 2017-2018 оны хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг баталсан. Тус хэлэлцээрт Засгийн газрын нэр бүхий 10 төлөөлөгч гарын үсэг зурсан. Гэтэл хэлэлцээрт тусгасан хэд хэдэн заалтыг зөрчсөн мэдэгдлийг өчигдөр талууд хийсэн гэж мэдэгдлээ. Түүнчлэн ОУВС-тай энэхүү нөхцөл болзолтойгоор хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлбэл МҮЭХ хамтын маргаан эхлүүлнэ гэв.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.